Wednesday, April 13, 2011

20 нас

         Өнөөдөр би 21 нас 1 хоногтой. "Будаг нь үнэртэж" байгаа шинэхэн 21 настай Пүрэвээд саяхан халаагаа өгсөн 20 нас/365 хоног/ юу бэлэглэж, юуг ухааруулж, намайг ямар болгосон талаар цэгнэж сууна... 

         18 нас хүрсэн хүнийг насанд хүрэгч, насанд хүрсэн хүн гэж нэрлэдэг.  Гэхдээ миний бодлоор жинхэнэ нас биенд хүргэдэг тэр нас бол 20 нас шиг санагдлаа. Манай улс Ардчилалд шилжээд мөн л 20 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд улс оронд маань мэдэгдэхүйц маш олон өөрчлөлтүүд бий болж, нөгөө талаар бид муу хэлдэг ч монголын ардчилал нас биенд хүрсэн байх юм.   Улаан нялзрай байсан миний бие өнөөдөр 185 см өндөр болчихсон байгаа юм чинь арга ч үгүй шүү дээ. За биеийн өндөр ч яахав энэ бол 1-ээс 19 нас хүртэлх үр дүн харин 20 нас ???
         Яг нэг жилийн өмнөх 20-той Пүрэвээг өнөөдрийхтэй харьцуулахад чамгүй өөрчлөлт бий болжээ. Дээр би хэлсэн насанд хүргэдэг нас бол 20 нас гэж учир нь юунд ч санаа зовохгүй тааваар санаа амар амьдардаг байсан надад өөрийгөө хаана яваа, хаанаас ирсэн, цаашид хаашаа явах уу, яаж тийшээгээ хөдлөх үү зэрэг олон асуултуудтай хамт энэ нас ирсэн.  Энэ олон асуултуудын хариултуудыг хайж эрэлхийлсэн үйлдлүүд маань юунд хүргэснийг  мөн 20 нас надад ямар өөрчлөлтүүд, ямар бэлэгийг өгснийг эргээд харахад
1.  Ажлын байр : Жирийн оюутан байсан миний бие "ажилтан оюутан" болсон. Зүгээр ч нэг ажил биш мэргэжлийн дагуу туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой, миний сонирхлыг татсан, бас тийм ч жижиг байгууллага биш бараг хүн бүрийн мэддэг тийм байгууллагат  ажилд орсон.
2.  Хугацаа хэмнэх боломж: Манай Монгол Улсын Их Сургуулийн Бакалавр 8 семистр буюу 4 жил байдаг. Өмнөх 2 жилийн зүтгэл маань энэ Бакалаврыг 3,5 жилээр эзэмших боломж олгосон. Мөн ажлын хажуугаар таарсан сургалтын төлөвлөгөөг Сургалтын алба хийж өгсөнд одоо энд баярласнаа илэрхийлье. Энэ их хурдтай хөгжиж буй нийгэмд хагас жил гэдэг асар их зүйл хийх хугацаа юм.
3. Сонгуульт ажил: Жирийн оюутан байсан миний биед бүхэл бүтэн дүүргийн нэг байгууллага хариуцуулсан. Нэрийг бас үйл ажиллагааг энд бичихийг хүссэнгүй. Надад тусалдаг, энэ холбооны бүхий л ажлыг нугалдаг 3 нарийн бичиг /найз/ нартаа баярлаж явдагаа мөн энд хэлье. Мөн сонгуульт ажил гэх энэ хэсэгт нэгэн байгууллагын дүүрэг, нийслэлийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.Одоогоор Нийслэлд хамгийн залуу төлөөлөгч гэсэн статустай байгаа. 
4. Академик амжилт: Миний бие 20 насандаа 2 Эрдэм шинжилгээний хуралд оролцож нэгэнд нь түрүүлж нэгэнд нь гутгаар байр эзэлсэн байх юм. Хамгийн сэтгэл хангалуун байгаа нь улс төрийн салбарынхаа Эрдэм шинжилгээний хуралд түрүүлсэн явдал юм. Анх оюутан болсон цагаасаа үүнийг мөрөөдсөн бөгөөд 20 нас миний нэг мөрөөдлийг минь биелүүлж өгсөн юм.
5. Харилцаа: Энэ хэсэгт 20 нас маш их ахицтай байсан ажил хэрэг болоод хувийн амьдралд ч тэр.
6. Бусад амжилтууд: Хар багын сонирхол болох сагсан бөмбөгөө бас энэ насанд орхиогүй байх юм. Байгууллагынхаа аваргыг авч мөн өөрийн сургуулийн аваргыг 3 дахь жилдээ дараалж авчээ.
С.Зориг сангийн тэтгэлэгт тэнцсэн. Сурах боломж бололцоог бүрдүүлсэн. "Зориг сан"-д баярлалаа.
Мөн ажлынхаа 90жилийн ойн медаль , 13 дахь сарын цалин мөн мөнгөн шагналаар ажлаа дүгнүүлсэн байх юм. 
7. Сэтгэлгээ: Энэ хэсэгт нэлээд өөрчлөлт 20 нас надад өгсөн. Ажил, амьдрал, Шинжлэх ухаан гээд л......
            Энэ нас надад урьд өмнө үзээгүй шинэлэг, соргог, содон зүйлүүдийг үзүүлж мөн түүндээ дасгаж улмаар тэдгээр зүйлүүд нь миний салшгүй нэг хэсэг болжээ. 20 настай Пүрэвдагва чамлахааргүй 365 хоногийг өнгөрөөж 21 настай Пүрэвдагвад халаагаа өгчээ. Баяртай 20 нас минь, амьдралын минь суурийг тавьж өгсөн чамд баярлалаа, өөр хэн нэгэнд олон зүйлийг бэлэглэхээр явдаа, дахиж хэзээ ч чамтай учирахгүй нь туйлын харамсалтай юм....

4 comments:

  1. Монголын олон залуус чам шиг байгаасай.

    I'm proud of you

    21 нас энэнээс олон зүйлийг чамд өгнө гэдэгт итгэж байна.

    ReplyDelete
  2. Tsag hugatsaatai uraldaj amidarchee. Sain bna :)

    ReplyDelete
  3. тийм ээ, дахиж эргэн ирэхгүй 20 нас.. Ямартай ч чиний ажил, амьдралын шагналын цуваа оддоо л эхлэж, очер дарааллаа хүлээгээд байжийга байха.. АМЖИЛТ

    ReplyDelete
  4. хэхэхэ Ариунаа Ухнаа гуай Рагу дуу хуур хэрүүл зодоон гээл юм юм болсон сайхан өдөр болсоон ккккк

    ReplyDelete