Tuesday, December 21, 2010

С.Зориг бол флегматик темперамент давамгайлсан шинжтэй удирдагч.



С.Зориг бол флегматик темперамент давамгайлсан шинжтэй удирдагч.
      Дээрхи өгүүлбэр үнэн эсэхийг дараахь байдлаар шалгаж үзье.

ХОЛЕРИК

1. Тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юмыг үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, огцом ууртай.
3. Шийдэмгий, санаачлагатай.
4. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
5. Зөрүүд
6. Маргаан мэтгэлцээнд дийлэх хандлагатай
7. Үе үе эрч хүчтэй байдлаар ажилладаг
8. Хүмүүстэй ний нуугүй, илэн далангүй харилцдаг.
9. Азаа үзэх, аз турших дуртай.
10. Өсөрхөн уурлаж, гомдохдоо түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй
14. Түрэмгий, дээрэлхүү, захиран тушаах дуртай
15. Гар, нүүрний хөдөлгөөн ихтэй
16. Түргэн шийдвэрлэж, асуудлыг хурдан шийдвэрлэх дуртай
17. Шинэ зүйлд дасахдаа удаан
18. Тавьсан зорилгодоо хүрдэг
19. Алхаа гишгээ огцом, хурдан хөдөлгөөнтэй
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг

ФЛЕГМАТИК
1.      Эмх журамтай, нямбай
2.      Аливаад ул суурьтай, нухацтай ханддаг
3.      Хүлээцтэй
4.      Хоосон чалчих дургүй, дуу цөөтэй
5.      Аливаад болгоомжтой, бодлоготой ханддаг
6.      Сэтгэлийн хөдөлгөөн багатай, жигд тогтуун хэл яриатай
7.      Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн бага
8.      Юмыг удаан ойлгож, сайн тогтоож хадгалдаг
9.      Эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг
10.  Хүч чадлаа хоосон зүйлд зарцуулдаггүй
11.  Ажил амьдралдаа хэвшсэн дэг журмыг хатуу барьдаг
12.  Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий
13.  Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг
14.  Өөрийг нь дооглож шоолохыг үл тоомсорлодог
15.  Хүсэл сонирхол, харилцаанд тогтвортой
16.  Ажил эхлэх, нэгээс нөгөөд шилжихдээ удаан
17.  Хүн бүгдтэй ижил харилцаатай
18.  Шинэ нөхцөлд дасан зохицохдоо удаан
19.  Өвчин зовлонд тэсвэр тэвчээртэй
20.  Уур уцааргүй
САНГВИНИК

1. Хөгжилтэй, баяр баясгалантай, тачигнатал чанга хөхөрдөг
2. Эрч хүчтэй, ажилсаг
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй
4. Өөрийн үнэлэлт дээгүүр
5. Шинэ зүйлийг түргэн ойлгож, амархан тусгаж авдаг
6.Сониуч, харилцаанд тогтворгүй
7. Эвгүй, бүтэлгүй, муу юманд зовж шаналах нь бага
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасан зохицдог
9. Аливаа шинэ ажлыг сонирхон хийж, оролдох дуртай
10. Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрдэг
11. Ямар ч ажилд идэвхитэй оролцдог ба нэг ажлаас нөгөөд амархан шилждэг
12. Бусдыг уриалж зохион байгуулах дуртай
13. Нийтэч, уриалгахан, шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхээд инээдэггүй

МЕЛАНХОЛИК
  1. Ичимхий бүрэг
  2. Шинэ орчинд дасахдаа муу, сандарч тэвддэг
  3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй
  4. Өөрийн хүчинд итгэлгүй, эргэлздэг
  5. Ганцаардлыг амархан даван туулдаг
  6. Ажил амьдралын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд сэтгэлээр амархан унадаг
  7. Бодлогоширон гиюүрэх талтай
  8. Амархан ядардаг
  9. Сул, аяархан хэл яриатай
  10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицож чаддаг
  11. Өрөвчхөн, уян сэтгэлтэй
  12. Сайшаал шүүмжлэлд маш мэдрэмтгий
  13. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
  14. Хардаж сэрдэх талтай
  15. Өвчин зовлонд эмзэг хандаж айдаг
  16. Хэтэрхий гомдомтгой
  17. Хүн бүртэй өөрийн бодол санааг солилцдоггүй
  18. Идэвх санаачлага багатай, бүрэг ноомой
  19. Дуулгавартай, хүлцэнгүй
  20. Бусдаар өрөвдүүлж, туслуулах дуртай
Дээр 4 темпераментийн шинжүүдийг бичлээ. Нэг багц шинжид 16-аас дээш тийм гэж хариулбал тухайн темпераментад хамаарна гэсэн үг  Гэхдээ нэг хүнд дан ганц темперамент зонхилдоггүй, дөрвүүлээ хоршин байдаг.
       Дээрхи 4 темпераментуудын шинжийг С,Зориг-н үүднээс шалгаад үзвэл флегматик темперамент давамгайлж байна. Шинжүүдийг тус бүр аваад үзвэл:
1.            Эмх журамтай, нямбай: “Тийм” 
      С.Зориг маш эмх журамтай мөн нямбай. Энэ нь түүний гэрийн хүмүүжилтэй илүү нягт холбоотой байх. Түүний аав нь монголын дээд боловсролын салбарын томоохон зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайд, харин ээж нь эмч хүн байв. Ийм хүмүүсийн гэрийн орчин мөн хүүхдийх нь хүмүүжил ямар байх нь ойлгомжтой.
          “Өнөөдөр” сонины саяхны нэгэн дугаар дээр С.Зориг агсны хувийн тэмдэглэлийн дэвтэр дээрхи бичлэгүүдийг тавьсан байсан. Энэ дэвтэр МУИС-ын аспирантур, ШУКО-н тэнхимийн багш С.Зоригийн тэмдэглэлийн дэвтэр байв. Дэвтэр дээр хичээл ордог оюутнуудын нэрс, тэднийг тус бүр дүгнэн тодорхойлж хэрхэн ажиллах талаар , тэнхимийн багш нарын дунд зохион байгуулах үйл ажиллагаа, хэдэн мөрт шүлэг  зэрэг тэмдэглэлүүдийг бичсэн байлаа. Энэ дэвтэр С.Зориг нямбай гэж бэлхнээ харуулж байв.
2.      Аливаад ул суурьтай, нухацтай ханддаг: “Тийм”
“... ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж, мэдэж байгаа учир тэд өнөөгийн байдалд дургvйцэх нь зvй ёсны юм. Зарчим ёсоор бол манай нийгэм тэргvvнийх байх учиртай. ...Манай ард тvмний амьдралын тvвшин тун дорой зөвхөн амьдралын наад захын хэрэгцээг л хангаж байна. ...Бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод харагдаж байна. ...Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих хэрэгтэй юм. Бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы тvвшинд очтол өдий байгаа ч би монгол хvний саруул ухаанд итгэдэг юм”. 1984 он 4 дvгээр сар Москва хот. Дvvдээ бичсэн захидлаас. 
         Энэ захиаг МГУ-н оюутан С.Зориг 22 настайдаа бичжээ.
3.      Хүлээцтэй: “Тийм”
       1990 оны 04 сарын 27 Сүхбаатарын талбай. Жагсагчид болон цэрэг цагдаагийн хоорондхи “урт гудам” улам нарийссаар. Хүмүүс юунд ч юм бэ урагшаа л түрэн шахцалдсаар. Энэ үед саарал ордны баруун жигүүрээс “Та нар чинь өвсөнд хуйларсан мал шиг яагаад дайраад байгаа юм бэ?” гэж хэлсэн нь залууёын зэвүүцлийг дэвэргэв. Хэрэв энэ үед мөргөлдөөн болсон бол түүнийг зогсоох бэлээхэн өмнөд хөршийн туршлага байв. Ер нь өнөөгийн нийгэмд шилжих үүд хаалга хаагдахад ойрхон байлаа.
      Гэтэл Санжаасүрэнгийн Зориг хоёр хүнээр өргүүлэн шахцалдсан олны дунд орчихсон, цагаан хоолойгоор үг хэлж харагдав.” Залуусаа ! Бид аливаа өдөөн хатгалгад автаж болохгүй.Тайван замын тэмцэл Бидний гол зорилго.Ард түмэн бидний хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй. Ардчиллыг дэмжиж байгаа бол дор дороо зайгаа барин арагшаа болцгоо. За одоо урд талын эгнээнийхэн сууцгаа..Арынхан нь...гээд хүмүүсийн гүн рүү орж, тэдэнд аль болохоор үгээ хүргэхийг хичээж хүлээцтэй тайван байхыг сануулсаар...
4.      Хоосон чалчих дургүй, дуу цөөтэй: “Тийм”
       Анхны 13-н дундаас гол үзэл сурталч удирдан зохион байгуулагч нь С.Зориг байв.Гэвч тэрээр олон үг унагах нь цөөн.Хэдий Ц.Элбэгдорж шиг уран цэцэн олон үггүй ч, оновчтой голыг нь олсон цөөн үгээр хэлэх гэсэн санаагаа тодорхой, ойлгомжтой хэлдэг байв.
5.      Аливаад болгоомжтой, бодлоготой ханддаг: “Тийм”
        Японы сэтгvvлч эмэгтэй Кvдо Миёкогийн “Азид бадарсан ардчиллын салхи” номоос “... Гялалзуур зангvй, өөртөө бат итгэдэг, хvмvvсийг тайван байлгадаггvй, эрх тушаалд шунагч шинжийн яг эсрэг магадгvй номхон хvлцэнгvй, дуулгавартай биш байх. ...Өөрсдийнхөө хvссэн өөрчлөлт шинэчлэлтийг өглөө, оройны зуурт бvтэх ажил биш гэдгийг тэр сайн мэдэж байсан. Залуухан эмэгтэйн нvдээр харвал Зориг ирээдvйн чангахан удирдагчаар бэлтгэгдэж байгаа юм биш биз.”
6.      Сэтгэлийн хөдөлгөөн багатай, жигд тогтуун хэл яриатай:” Тийм”
С.Зоригийг анх хараад төрсөн сэтгэгдлээ японы сэтгүүлч ийнхүү дүрсэлжээ.
...С.Зориг дуугаа өндөрсгөлгүй нам дуугаар ярих мөртлөө тавьсан асуултад маш оновчтой хариулж байв.... гэсэн байна.
7.      Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн бага: “Тийм”
   Түүний хэд хэдэн телевизэд өгсөн ярилцлага болон фото зургуудыг харж байхал дээрхи шинж давамгай ажиглагдсан.
8.      Юмыг удаан ойлгож, сайн тогтоож хадгалдаг: “Үгүй”
9.      Эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг: “Тийм”
       Тэр эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг. Цагаан морин жилийн хувьсгалыг хийхэд түүнд шантрах, буцах шалтгаан маш олон байсан.Харин тэр энэ бүхнийг үл харгалзан тууштай тэмцсээр эхлүүлсэн ажилдаа цэг тавьж чадсан.
10.  Хүч чадлаа хоосон зүйлд зарцуулдаггүй: “Тийм”
Тэр үргэлж төлөвлөгөөтэй ажилдаг байсан. Ямар ажил хийх шаардлагатай, юуг нь хийх шаардлагагүйг тэр сайн мэддэг.
11.  Ажил амьдралдаа хэвшсэн дэг журмыг хатуу барьдагТийм
12.  Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий: “Үгүй”
13.  Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг: “Тийм
       Тэрээр хаяахан зөөлнөөр инээвхийлэх бөгөөд ихэвчлэн бодлогоширонгуй дүр төрхтэй байдаг.
14.  Өөрийг нь дооглож шоолохыг үл тоомсорлодог: “Тийм
Дооглож, шоолуулах байтугай түүнийг заналхийлж, ээжийг нь хүртэл ална гэж заналхийлж байхад тэрээр энэ бүхнийг үл тоомсорлон зорилгодоо хүрсэн.
15.  Хүсэл сонирхол, харилцаанд тогтвортойТийм
16.  Ажил эхлэх, нэгээс нөгөөд шилжихдээ удаанҮгүй
17.  Хүн бүгдтэй ижил харилцаатайТийм
      Нас хүйс, мэргэжил, гарал угсаа харгалзахгүй тэр ямар ч хүнтэй ялгаагүй ижил харьцдаг байв. Энэ зарчмыг  ч нийгэмдээ дэлгэрүүлэхийн төлөө байсан билээ.
18.  Шинэ нөхцөлд дасан зохицохдоо удаанҮгүй
С.Зориг шинийг эрэлхийлэгч байсан.
       19.  Өвчин зовлонд тэсвэр тэвчээртэй: “Тийм
        20, Уур уцааргүй  Тийм”
Флегматик темпераментийн 20 шинжийг С.Зориг дээр аваад үзвэл “Тийм” гэсэн хариулт 16 байна. С. Зориг бол флегматик темперамент давамгайлсан удирдагч. 











4 comments:

  1. maniih n bodloor zarim neg asuultand ooroo hariulsan bna tuhailbal owchin zowlond tewcheertei uur utsaartai etriig medeh argaguisht tegeheer tur tudgelzeed zugeer taamaglal dewshuuleed orhih heregtei bsan bhaa dugneltee ch bas flegmatic dawamgailsan bj magadgui geed duusgah bsan yum bolow uu mashka bagsh bol negd negengui unshij uzeed temdeglel hiigeed yawdag bolhoor ter zarim asuultiin hariud ogson hariult n jaahan tiimhen sanagdsan bj boloh yum

    ReplyDelete
  2. харин тиймээ хө...Жаахан хайнга хандсан нь үнэн

    ReplyDelete
  3. Машка багш та нараар яасан аятайхан юм хийлгээд байна.

    ReplyDelete
  4. Энэ танай мэргэжлийн ангийн бие даалт юм уу? Блогтоо хийчмээр гоё, сонирхолтой сэдэв байна.
    Хэрэв тухайн темпераментын аль их давамгайлсныг нь хэлээд, тэрнээс арай бага байгааг нь бас хэлдэг. Өөрөөр хэлбэл чи гарчигтаа флегматик давамгайлсан сангвиник гэдэг ч юмуу. Эсвэл давамгайлсан гэдэг үгээ хасаад аль нэг темпераментийг бичдэг. Миний бодлоор С. Зориг сангвиник байсан байж магадгүй ээ. Яг тестээр үзэхээр бодсоноос өөр л гардаг юм билээ. Мөн темперамент бол хүнд олдмол байдлаар бий болдоггүй. Харин төрөлхийн, бас дээд мэдрэлийн үйл ажиллагааны хөөрөл, сааталтай холбоотой. Дотогшоо, гадагшаа чиглэсэн гээд, тогтвортой, тогтворгүй гэж ангилна. Эндээс зурагаар нь үзэж болно. http://detective-tushig.blogspot.com/2010/09/temperament.html

    ReplyDelete