Wednesday, September 28, 2011

Гарын таван хуруу

2005 оны "Болор цом"-ын эзэн Ж.Мөнхбат-н бичсэн энэ шүлэг надад маш ихээр таалагдав.
 
Эрхий хуруу шигээ байх юмсан
Эсэгсэн тангарагтаан дэндүү үнэнч
Эгэл бусаддаа дэндүү тусч
Сайн бүхнийг илэрхийлсэн утгатай
Салаавч өгөхөд чухал үүрэгтэй
Эрхий хуруу шигээ явахсан

Долоовор хуруу шигээ явахсан
Доромжилж тавалсан нүдний харцыг сох хатгаж чадах
Довтлох дайсны өөдөөс бууны гох атгаж чадах
Долоовор хуруу шигээ явахсан


Дунд хуруу шигээ явахсан
Дургүй хүргэсэн нэгний өөдөөс
Дураараа гозойж чаддаг
Дурлалт бүсгүйнхээ нандин газарт
Дурийг нь оргилд хүртэл бүжиж чаддаг
Дунд хуруу шигээ явахсан

Ядам хуруу шигээ байхсан
Янгын бөгж зүүж гангарсан
Ямбалж сэржим өргөж чангарсан
Элдэв бүхэнд орооцолдоод байдаггүй
Эрхэмсэг бас эрхэмсэг ядам хуруу шигээ явахсан

Чигчий хуруу шигээ явахсан
Чих болон хамар ухахад нэн чухал
Чигчлүүр мэт амин хэрэгцээтэй
Тангаргаасаа няцаж зангаргаасаа ураввал
Тас огтлуулахад ч бэлэн
Чигчий хуруу шигээ явахсан

Андын ёсоор сонгосон
Атгасан гар шигээ эвтэй явахсан
Зангирсан их эрч хүчээр дүүрэн
Зангидсан нудрага шигээ эрэмгий явахсан
Шудрага үнэний төлөө хугачуулж чадах
Шууны махыг тасартал хэмлүүлж чадах
Энэ муу 2 гар шигээ л
Эцсийн эцэст эрхий хуруу шигээ
Эс бөгөөс бас дунд хуруу шигээ
Гариг дэлхийгээс буцталаа
Гарынхаа 5 хуруу шигээ  явах юмсан

No comments:

Post a Comment