Saturday, June 11, 2011

"Мороожин" Indie Dance Party

            Мороожин: Та бүхэн мороожингийн /зайрмаг/-ны сурталчилгаа гэж битгий андуураарай. Энэ бол амьд хөгжим сонирхогчдийн клуб бөгөөд тус клуб 2010 оны 9-р сард байгуулагдсан билээ. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн оны 10 сарын 30-нд "Tribute to Hi-Fi 98.9" night-г хай-фай радиогийн зуу, зуун сонсогчдынх нь өмнөөс 98,9 радиод хүндэтгэл үзүүлэн зохион байгуулсан билээ.
           Харин энэ удаа "Мороожинчид" өөрсдийн нэрээр нэрлэсэн Indie Dance Party-ыг хийх гэж байна.

      Энэ удаагийн night-н талаар товчхон мэдээлвэл: 2011 оны 06 сарын 17-ны өдөр Medusa night club-т  20:00 цагаас 18-ны өдрийн 02:00 цаг хүртэл болно. Мороожин lovers клубын гишүүд өөр өөрсдийн:
Indie rock
Rock'n Roll
Alternative
Jazz
Post-Punk
Electronic
New Wave
Synthpop
Chillwave  "сэт"-үүдийг тавих бөгөөд хүндэт зочиноор радио сонсогчдын сайн мэдэх Хай-Фай радиогийн хөтлөгч Тамираа ирнэ. Радиогоор сонсдог байсан "Tamiraa's mix"-ыг энэ үдэш амьдаар сонсох боломжтой гэсэн үг. Мөн урилгаар Memories of Tale , Vatame хамтлагууд өөрсдийн уран бүтээлээсээ тоглож бидний сонорыг мялаах болно.
        Бяцхан нууц задлахад миний хувьд Rock'n Roll set тавих бөгөөд өөрийн "сэт" -д 50,60-аад оны жинхэнэ Rock'n Roll бүтээлүүдээс тавих болно. Бөөрөө доргитол twist бүжиглэцгээе ! :)
         Чанартай хөгжим сонсдог мэдэрдэг, сонирхож эхэлж байгаа бүх залуусыг урьж байна.  

                                                                                                            Б.Пүрэвдагва /мороожинч/

No comments:

Post a Comment