Thursday, December 9, 2010

Их сургуулийн ангийхандаа 2

Гурван сумтай аймгийн
Гунхалзсан сайхан эр
Говьсүмбэр аймгийн
Гойд сайхан залуу

Улсын их сургуулийн
Улс төрийн "оюунтан"
Улаанбаатар хотын
Унаган биш ч суугуул

Булга намнаач хочтой
Бушуу хурдан явдалтай
Кукуш хэмээх цолтой
Курица тахиа шиг эртэч

Идэж уух нь бага
"ИДИ" тоёота машаантай
Хайлааст хавиар гүйдэлтэй
Хайрттайгаа жаргаастай

Сониуч , сэргэлэн зантай
Сонирхлын бүлгээр дагнаастай
Парадокс хаана вэ гэж
Пүрэвээ, Чинээгээс асуугаастай

Алиа хошин зантай
Ам хуураагүй хуучлаастай
Шогийн мэдрэмж сайтай
Шоолуулахдаа харин улайгаастай

Хичээл номонд эр бар
Хийхийн төлөө төрсөн хүн
Ажил төрөлд авхаалжтай
Амьдрахын төлөө төрсөн хүн
                                                          нөхөр Э.Золбаярт

За энэ хичээлээ хийгээд сууж байгаа залуу бол Золбаяр


                                                                                                  бусад нөхдөд үргэлжлэл бий....

1 comment:

  1. колони байнга тоглоостой
    колонио ягаанаар будаастай
    мантуун бууз манаастай
    малига малига мишээгээстэй

    ReplyDelete