Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээв. Энэ мэдээллийг аваад яагаад ч маш их ач холбогдол өглөө. Ганц би ч биш дэлхий нийтээрээ тэгсэн байх. Мэдээ мэдээллийн хэрэгслээр олон удаа гал нээсэн мэдээллийг авч байсан. Тэр болгон ач холбогдол өгөх нь ховор. Харин энэ удаагийх Палестин Израил, Иран Иракийхаас тэс өөр. Хойд Солонгос, Өмнөд Солонгос энэ 2 оронтой манай Монгол улс "Зүүн Өмнөд Ази" гэсэн нэг бүсэд багтдаг.
Өнөөгийн байдлаар дэлхий дээр томоохон дайн дэгдээх потенциал бүхий цэг бол Хойд, Өмнөд Солонгос болоод байна. Дээрхи мэдээллийг авсан даруйд муу эр дайнд хөөрнө гэхчээр хэрэв дайн дэгдвэл манай Монголд яаж нөлөөлөх талаар бодолхийлснээ энд бичлээ.
Хамгийн түрүүнд Солонгосд байгаа олон арван мянган монголчуудын асуудал хөндөгдөнө.Эхнээсээ харих билетээ авч байгаа сонсогдоно. Бидний өөрсдөөс шалтгаалах зүйл ч яахав.
Эдийн засаг: - Шууд байдлаар дээр дурьдсан Өмнөд Солонгост байгаа монголчуудаас ирдэг валютын урсгал багасана.
- Өдөр 3 цагийн үед Хойд Солонгос гал нээснээс хойш Өмнөд Солонгос болон Японы үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас эрчимтэйгээр унаж байна. Үнэт цаасны ханш унаж байгаа учир хүмүүс үнэт цаасаа бэлэн мөнгө болгох сонирхол ихсэж улмаар Иен, Воны ханш унаж Долларын ханш чангарчээ. Гэх мэтчилэн Зүүн Азийн орнуудын эдийн засагт муугаар нөлөөлнө. Зүүн Азид хандах дэлхийн хандлага өөрчлөгдөж манай улсын хөрөнгө оруулалт багасах боловуу. Мөн Өмнөд болон хойд 2 хөрш хэрэв дайн болвол хэрхэн хандах нь манай улсад маш чухал. Энэ 2 улс оролцоод эхэлвэл манай улсын эдийн засагт хүндээр нөлөөлж эхлэнэ. Наад зах нь манай улсын экспорт багасана.
Цагаачлал: Хэрэв дайн болвол НҮБ оролцох нь ойлгомжтой. Манай улс НҮБ-н гишүүн орон. Дайн болсон орны ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг НҮБ явуулвал жижиг газар нутагтай Японд лав биш, Хятадад бага зэрэг, хамгийн магадлал өндөртэй нь цөөн хүн амтай, газар нутаг уудам манай улс байгаа юм. Хэрэв НҮБ-с хүсэлт тавибал манай орон 100 хувь эсэргүүцэх магадлал бага. Учир нь НҮБ-н гишүүн оронд хүлээсэн үүрэг бий.
Хэрэв дайн болвол гэсэн реалист үүднээс хамгийн түрүүнд өнгөц харахад миний хувьд ийм бодол төрлөө. Таны бодож байгаа бодол бас сонин байна ?!

цагаачлалыг нь гоё шийдвэл манай оронд ашигтайгаар тооцоолж болох юм, бөөн мөнгө нүдэнд харагдав хэхэ :P
ReplyDeleteодоо гэхдээ байдал намжлаа...гэхдээ хэрэв тийм байдал үүсвэл цагаачлалыг яаж шийдвэл ашигтай гэж?
ReplyDeleteМуу эр дайнд хөөрнө гэгч ... Хэхэ энэ телевиз, хэвлэл мэдээлэл үнэхээр том тархи угаагч зэвсэг шүү сэтгүүлчид нээх сүртэй суваг болгоноор ард иргэдийн дунд баахан сенсаци дэгдээгээд. Уг нь үнэн л дээ тэгсэн чинь юу юуны түрүүнд Солонгосд ажиллаж байгаа манай монголчууд яах вэ юу болох бол гээд сайдаас асуусан байгаа юм даа. Ингэж байхаа болимоор юм !!! Би сэтгүүлчдэд дургүй, бас сэтгүүлийн ангийнханд дургүй !!!
ReplyDeleteТэгээд сайдаас юу асуух нь зөв байсан юм бол?
ReplyDelete