Tuesday, January 4, 2011

Зүүн Азийн Саудын Араб


           
             АНУ-н нэрт "The Foriegn Policy" сэтгүүлийн энэ сарын дугаарын тэргүүн нийтлэлд Монгол улсыг зүүн Азийн Саудын Араб, бүс нутгийхаа хөгжиж буй өөр ямар ч улстай харьцуулшгүй хурдаар хөгжин дэвжиж байгааг онцолжээ. Уул уурхайд түшиглэсэн их хөгжлийн замналыг тодотгож Монголын нэрийг mine буюу уурхай хэмээх үгтэй сүлсэн байна. 
      
            Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл аль хот вэ? Гэдэг асуултын хариулт болж л хааяахан дурьдагддан байсан Улаанбаатар түүхэндээ анх удаа автомашины түгжрэлд боогдох болжээ. Саяхныг хүртэл монгол улсын нийслэл машинаасаа олон адуутай байв. Харин одоо тиймгүй. Монгол нутгийн зэс, нүүрсэнд санаархсан бизнесийнхэний их нүүдэл алтанд шунагчдын цуваанд “хахаж” байсан 1849 оны Сан-Франциског эрхгүй санагдуулна. Лондон, Даллас, Торонтогоос хөрөнгө оруулагч, эдийн засагч, уул уурхайн мэргэжилтнүүдийг тээсэн онгоцны цуваа Улаанбаатарын “бүртийх” ч үүлгүй цэлмэг тэнгэрийг “чимэх” болоод удаж байна. Өдгөө Улаанбаатарын гудамж талбайд боломж, хувьцаа, ашиг зэрэг үгс дуулдах бөгөөд Чингис хааны морьт цэргүүд нүүдэлчдийн тал нутгаас зүүн европ, Вьетнамыг хүртэл дамнасан асар уудам эзэнт гүрнийг байгуулсан 13-р зуунаас хойш монголчууд дэлхий дахины анхаарлыг ингэтлээ их татсан  удаагүй... 

No comments:

Post a Comment