Tuesday, January 11, 2011

90-д оныхон 1

       
            Үе үеийнхэнд өөр өөрийн онцлог бий.. Ялангуяа 60, 70-д оныхон өөрсдийн үеийн талаар их бичдэг 40 мянгат, Рок музик, Битлз, трапизин өмд, Атаман, Улаан ус,  Нийтийн бүжиг, Пянз гээд л... Харин манай 90-д оныхны хувьд:
    Бидний бага нас 90-д оны ардчиллын шуургатай хамт шуурсан юм. Бид өргөн хэрэглээний бараа хомсдож картны бараанд очерлосон, өлөн зөлмөн, улс орны байдал ороо бусгаа ийм үед төрсөн улс. Хүн болгон юу хийхээ мэдэхгүй, ийш тийшээ ганзагын наймаа хйиж, арчаагүй нэгэн нь архинд орж, хулгай дээрэм хийсэн ийм үе байсан. Нэг хэсэг хүүхэд гэсэн ойлголт бараг л мартагдсандаа. Улсын хэмжээнд төрөлтийн хувь эрс багасч, дээрээс нь бүх юм чөлөөтэй болж үр хөндөлт гэж зүйл газар авсан. Бидний 90-д оныхон ямар азаар энэ бүхний хажуугаар гэтэлгэж төрсийн базарваань ёстой л нэг хүн болох дуртай улс гэвэл манай үеийнхнийг хэлэх байх.
    Одоогийн үеийн хүүхдүүд нэмэлт тэжээл эдр гээд олон юм уух юм мань мэт нь юун тэр манатай бараг 3, 4 сартайд нь бор хоол идүүлээд хар нялх амьтан өмхийгээр баагаад явж байсан биз. 90-д оныхон ихэнхи нь эмээ өвөө дээрээ өссөн байдаг. Эцэг эх нь ажил хийх шаардлагатай, хэрэв үгүй бол хоногийн хоолгүй. Эмээ өвөө дээрээ өснө гэдэг чинь бас жаргал зарим нэг нь хөөрхий 24 цагийн цэцэрлэгт тарчилдаг байсан. Миний нэг сайн таних хүн багадаа 24 цагийн цэцэрлэгт байснаа ярихдаа: "Яг л шорон шиг Даваагаас Баасан болтол бүхий л цагийг цэцэрлэгтээ өнгөрөөнө. Ням гарагт л ээж, аавынхаа барааг хардаг. Даваа гарагийн өглөө цэцэрлэгт очихгүй гэж зөндөө уйлдаг боловч хүүхэд л болсон хойно бохь, модон чихрэнд хууртагдаад өнөөх л шорондоо ирнэ."  гэж дурсаж билээ....

                                                                                                       үргэлжлэл бий...

3 comments:

  1. Маниус чинь 2000-аад юмуу 10-аад оныхон л гэж ойлгодог ш дээ. 90-ээд оныхон гэхээр яруу найргаар бол Галсаа, Өлзий, Аюур эд нарын үеийг хэлээд байдаг ч санаанд орж байна.
    Бид ухаан ороод, юмыг өөрийн дүгнэлтээр мэдэрч, өөрийн үүднээс хандаж эхэлсэн үе бол 2000- гаад оны дунд тэгээд 10-аад он. Одоо л бидний үе ирж байна. Тэрнээс бид ...-аад оныхон гэж дурсамж бичих цаг арай ирээгүй байнаа...
    Хүссэн хүсээгүй 10-15 жилийн дараа шинэ үе гарч ирээд бид манай үе чинь 10-аад оныхон гээд л УБ утаа, хотын төвлөрөлт, 2 толгой,замын түгжрэл гээд л ярьж байх байхдаа хүүхдүүд дээ...

    ReplyDelete
  2. За ямар ч байсан Шинэ зууныхан, Шинэ мянганыхан шүү хөгшөөн... Ямар ч байсан бид 90-ээд оныхон бол биш гэж би бодож байна.

    ReplyDelete
  3. Зөв зөв...Би 90-д онд төрөгсдийг 90-д оныхон гэж тэгж нэрлэлээ...60 70д оныхон гэхээр бас 60 70 онд төрөгсөд гэж ойлгодог тал бий

    ReplyDelete