Tuesday, August 23, 2011

Кобойчууд ба Харийнхан /Cowboys and Aliens/

         Өчигдөр Өргөө кино театрт 2011 оны 7 сарын 29-нд нээлтээ хийсэн яг өнөөдрийн байдлаар 90 сая долларын ашиг олоод байгаа  Jon Favreau -ын найруулсан "Кобойчууд ба Харийнхан"киног үзлээ. 
        Гол дүрүүдэд :
Daniel Craig 




         Тус кинонд Jake Lonergan-ний дүрд тоглосон бөгөөд жинхэнэ "чанга" залуу гэж хэлж болно. Миний хувьд Даниел энэ дүрд яг тохирсон шиг санагдсан.Гадаад төрх, бие хаа, дотоод сэтгэл, үйл хөдлөл зэрэг нь... Киноны Jake Lonergan бол умардын чанга нөхдийн нэг бөгөөд өөрийн гэсэн дээрмийн бүлэгтэй, сайн зодолддог, зоригтой эр юм. Киноны үйл явдалд гол дүрийг бүтээх бөгөөд  тал газар гэдсэндээ шархтай, өнгөрсөнд юу болсныг огтхон ч санахгүй, мөн гартаа төмөр бугуйвчтайгаар ухаан орсноор кино эхэлдэг...
Harrison Ford
     
Кинонд хахир хатуу, баян, колоны дайнд оролцож байсан зоригтой, дайчин хөгшин хурандаа Woodrow Dolarhyde. Нэг ёсондоо бүс нутагтаа нөлөөллөө тогтоосон эрхэм. Тэрээр Перси гэх буруу өсгөсөн хүүхэдтэй, мөн өөрийн бичил арми бүхий залуустай. Хариссон Фордыг бид Индиана Жонсоор нь мэдэх бөгөөд чадварлаг Форд энэ кинонд мөн л өөрийн өвөрмөц арга барилаар сайн дүрийг бүтэээсэн.
Olivia Wilda
      За энэ их хачин жигтэй эмэгтэй. Киноны эхэнд бол хэн гэдэг нь мэдэгдэхгүй харин  киноны дундуур үхчихээд индианууд галд шатаахад гэнэт нүцгэн босч ирж цочоох байх шүү :)  Утга нь бол нөгөө гаригаас ирж өөрийн гарагт тохиолдсон зовлонгоос манай дэлхийг урьдчилан сэргийлэхээр ирсэн буянтай харийн бүсгүй. Бас үйл явдал дунд манай гол дүртэй хайр дурлалын холбоотой болдог...


              Гол дүрүүдийг бичихэд ийм байна.Киноны өнгө төрх, дүрүүдийн хувцаслалт  19-р зууны зэрлэг өрнөдийг санагдуулам. Бүрх малгай, жинс, срочк, гар буу бүхий кобойчууд, жижиг буйдхан суурин, бар, виски, янхан, морьд, үхэр сүрэг, авс лам, нүүрээ будаж, зэвсэглэсэн индианчууд гэх мэт..
             Киноны үйл явдлыг дэлгэрэнгүй бичихийг хүссэнгүй. Харин нэг үзээд аваарай гэж хэлмээр байна. 80,90-ээд онд дэлхий нийтэд зэрлэг өрнөдийн уур амьсгалтай кино хит болж байсан боловч бараг сүүлийн 20 жил хэн ч тоохоо байжээ. Харин энэ хуучирсан өнгө төрхийг 21-р зуунд яаж сэргээж хүмүүсийн анхаарлын төвд авчирсан нь маш сонирхолтой байсан. Миний бие ямартаа ч бүх л бүтэн 120 минут гарах энэ киног үзэхдээ уйдах цаг , өөр зүйл бодох мөч огтхон ч олдоогүй бөгөөд инээх үедээ инээж, уярах үедээ уярч, бас  хэдэнтэй цочиж айж түгшсэн удаатай.
                                                                                                                     Б.Пүрэвдагва

No comments:

Post a Comment