Monday, August 8, 2011

Hi-Fi radio FM 98.9 /сонсогчийн дурсамж/

           "Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчидоо та бүхэн Hi-Fi radio FM 98.9-ыг сонсож байна." гэх энэ танил бөгөөд дотно үгсийг сонсоогүй 1 жил 5 орчим сарын хугацаа өнгөрчээ. Тэр цагаас хойш богино үелзийн долгион сонсоогүй, сонсохыг ч хүсэхээ болисон байна. Учир нь Hi-Fi радиогийн орон зайг тэднээс өөр хэн ч нөхөж чадахгүй...
             Анх 2005 онд Улаанбаатарын гудамжиар "Улаан таван хошуу" бүхий эмблемтэй содон самбарууд хотыг чимж эхлэв.Анхандаа ямар нэгэн бичиггүй улаан таван хошуу бас 98,9 гэсэн тоо хүмүүсийн  дунд асуулт болж байлаа. Төд удалгүй нууц задрагдаж ХАЙ-ФАЙ радио ФМ
98,9 гэдэг фм бидний сонорыг мялаах гэж, биднийг соён гэгээрүүлэх гэж Улаанбаатар хотын задгай агаарт богино үелзлийн долгион болон түгсэн юм.
            Миний хувьд 2005 оны хавраас туршилтын цацалтуудаас нь эхлэж сонссон сонсогч билээ. Анх сонирхон хаяа сонсож эхлээд 05 оны зунаас эхлэн радио бол миний амьдралын нэг хэсэг болж эхэлсэн юм. Тэр зун миний бие хотоос зүүн тийшээ байдаг гэр "camp"-д ажилладаг байсан бөгөөд тэнд очихдоо нэг жижиг радио хүлээн авагчтай очиод бүх зүйлийг хийхдээ чихэндээ чихэвчтэй, радио хүлээн авагч маань харин 98,9 дээр таарсан байдаг байсан. Тэгээд л өглөө босоод л хай-фай, өдөр хай-фай, шөнө унтахдаа радиодоо бүүвэйлэгдэж унтдаг тийм өсвөр насны хүүхэд байлаа.Радиотойгоо хамт морь унаж, хоол идэж, зугаалж, ажиллаж, тэр ч бүү хэл жорлонгийн нүх ухаж байсан ч удаа бий. Цаг үргэлж хамтдаа...
            Тухайн үед радиогийн найруулагчиар Ээнээ гэдэг сайхан хоолойтой ах ажилладаг байсан. Миний мэдэхийн Хай-Фай радио 3 найруулагчийн нүүрийг үзсэн байх.Андуурсан ч байж магад Ээнээ, Ээгий, Ялалт 3 миний санаанд орж ирж байна. За тэгээд би өөрийн мэдэх хэмжээнд нэвтрүүлгүүдийг жагсааж бичье. /зарим нэвтрүүлгүүдийг орхиж бичсэн бол хүлцэл өчье/
- "Өглөөний мэнд" нэвтрүүлэг: хөтлөгч Бабу, одоогийн Боловсролын яамны газрын дарга Бадар-Ууган агсны хүү Наранзун, Ээнээ 3 хөтөлдөг миний хувьд дуртай нэвтрүүлгүүдийн минь нэг. Сайхан зүлийн талаар ярилцдаг бас өглөөний цай нь ямар ч билээ нэг кафегаас ирдэг яг тааруулаад өглөөний цайгаа нэвтрүүлэгтэйгээ хамт уувал их сайхан мэдрэмж төрдөг байлаа.
- " Mr.Baagii" нэвтрүүлэг: Жүүгийгийн хөтөлдөг нэвтрүүлэг, Амьдралд олон төрлийн Баагийнууд байдаг бөгөөд энэ нэвтрүүлэг төрөл төрлийн Баагийнуудын талаар ярилцдаг.Нэвтрүүлгийн санаа нь их гоё
- "Мэргэн буудагч" нэвтрүүлэг: Хөгжмийн талаар таавар таалгаж CD бэлэглэдэг дээрээс нь мэдлэг тэлдэг тухайн үедээ хамгийн их сонсогч оролцдог нэвтрүүлэг байсан.
- "The Microphone thing" нэвтрүүлэг: Хөтлөгч: B.A.T, Quiza. Сонсогчид утсаар шууд холбогдон амьдаар rhyme зохиодог маш сонирхолтой нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгээс бидний сайн мэдэх "Born in UB" дууг дуулдаг "Masta Flow" хамтлаг төрөн гарсан билээ.
- Hi-Fi alternative нэвтрүүлэг: За энэ нэвтрүүлэг бол радиогийн амин судас болсон нэвтрүүлгүүдийн нэг./хамгийн сүүлийн хөтлөгч нь Энхмөнх
     Миний хувьд радиог албан ёсоор 2005 оны 07 сарын 01-нд туршилтын хугацаагаа дуусган албан ёсоор цацагдсанаас хойш 2 хэсэгт хувааж авч үздэг. Эхний үе бол Нацагдорж буюу /Хөтлөгч Тамираа/-г USA-аас ирэхийн өмнөх үе, харин 2 дахь үе нь ирсний дараахь үе гэж...sir Нацагдорж бол Хай-Фай радиог төдийгүй монголын амьд хөгжмийн салбарт мэдэгдэхүйц өөрчлөлтийг хийж, бүтээж чадсан хүн юм. Энэ эрхэм олон залуусын чихний бөгөөд тархины бөглөөсийг гаргаж гоё, сайхан зүйлүүдийг мэдрэх мэдрэмжийг нь асааж чиглүүлж өгсөн ачтай хүн билээ. Харанхуй бүдүүлэг дундад зуунаас сэргэн мандалтын үед шилжихэд агуу сэтгэгчид нөлөөлсөн байдагтай адил монголын залуусын хөгжмийн боловсролын соён гэгээрүүлэгч нь ноён Нацагдорж мөнөөсөө мөн.
            за ингээд радиогийн 2 дахь үеийн нэвтрүүлгүүдийг үргэлжлүүлье:
- "Сэрүүлэг" нэвтрүүлэг: өглөө болгоны 7 цагт 2 тахиа донгоддог тэр 2 бол хөтлөгч Ялалт, Булган 2 юм. Шөнө радиогоо асаалттай орхин өглөө радиогийнхаа дуугаар сэрж тэр өдрийнхөө амьдралыг эхлүүлдэг байв. Өдрийн цоглог бөгөөд эрч хүчтэй эхлэлийг бэлэглэдэг нэвтрүүлэг
- "Hi-Fi news" нэвтрүүлэг: шинэ мэдээ мэдээлэл, сүүлд хөгжим мэдээллийн нэт хөтөлбөр нэртэй болсон байх
- "Сайхан дуу" нэвтрүүлэг: Монголын хамгийн сайнхан дууг явуулдаг нэвтрүүлэг бол сайхан дуу нэвтрүүлэг. Өөрийн өнгө төрхөөрөө сонсогчдийн танил болсон Билэгээ хөтөлдөг байсан.
- "Ялалтын Парад" Сүүлийн шинэ бүтээлүүдийг танилцуулдаг нэвтрүүлэг. Хөтлөгч Ялалт бол өөрийн гэсэн өвөрмөц стилтэй найруулагч болтлоо дэвшсэн мундаг залуу, Радиод 2006 онд ажилд орж байсан санагдаж байна.
-" Итгэлийн Ритм " нэвтрүүлэг: R&B урсгалын монголын хамгийн сайн нэвтрүүлэг
- "Шөнийн шоунууд": За энэ бол entertainment чиглэлийн жинхэнэ хүнийг баясгаж чаддаг янзын нэвтрүүлэг. Ялангуяа хөтлөгч Цээгий, Номио, Итгэл, Ариука,Nuke зэрэг нэрсийг энд нэрлэмээр байна.Би нэг удаа энэ нэвтрүүлгээс ном хожиж бйасан удаатай. Үүрийн 4 болтол сонсож, мөн радиогийн сайтын чатаар холбогдож жинхэнэ хөгжилтэй сайхан байдаг байлаа.Өглөө 8аас хичээлтэй мөртлөө л үүр цайтал алдалгүй сонсдог байж билээ.Хүнийг та нар ийм байдалд оруулдаг байсан байна шүү хөтлөгчидөө :)
- Ээгийгийн рок шоу гэж нэвтрүүлэг байдаг байсан
- Хай-Фай коктейл нэвтрүүлэг
- "Hi-Fi chart" нэвтрүүлэг: хамгийн мэдрэмжтэй чаарт..Энэ чаартад орсон дуунуудаар чигээ хийдэг түлхүү сонсдог байв.
- "Sunday morning" нэвтрүүлэг: Амралтын өдрийн өглөө сонсоход гоё
"Их хотын Jazz"  нэвтрүүлэг
- "One love" reggae нэвтрүүлэг: Хөтлөгч BD-ын хөтөлдөг монголын хамгийн анхны бөгөөд цорын  ганц reggae dance hall нэвтрүүлэг
- "Catwalk music" нэвтрүүлэг: Загварын ертөнцийг хөгжмийн хэлээр тайлбарлана.Хөтлөгч Maxx
- "Retro" нэвтрүүлэг: хөтлөгч Тамираа, хуучны чухал дуу хөгжим
- "Тамираагийн микс" нэвтрүүлэг: Энэ нэвтрүүлэг бол 98,9-ын амин судас, нэрийн хуудас болсон нэвтрүүлэг. Мягмар, Пүрэв, Бямба гарагийн 22 цагийг хэзээ ч алдаж болохгүй.Миний дээр бичсэн хүндтэй эрхэм болох Нацагдорж, Хөтлөгч Тамираа нэрээр өөрийн хөгжмийн мэдлэгийг энэ нэвтрүүлгээр бусдад түгээдэг .
 ....гэх мэт нэвтрүүлгүүдийг дурьдаж болох юм.Мэдээж бүгдийг нь бичмээр байвч мөхөс миний санаанд одоогоор орж ирж байга нь энэ байна.Үлдсэн нэвтрүүлэг болон дурьдаагүй хөтлөгчдөөс хүлцэл өчье.
          Hi-fi radio fm 98.9-ын афоризм болсон сайхан үгнүүд байдаг: Дэлхийн болон Монголын шилдэг хөгжмийн хай фай 98,9-өөр, Таны хөгжмийн хөтөч ХАЙ-ФАЙ, хөгжмийг ухан сонсдог хүн бүрт  зэрэг сайхан үгнүүд чихэнд минь хоногшжээ.
          Сайхан бүхэн хэмжээ нь хэтэрвэл утгаа алддаггийг хай-фай радио дэндүү сайн мэддэг бололтой.Ердөө 5 жил биднийгээ баярлуулж дасгачихаад алга болсон. Хэдий 5хан жил болсон ч энэ радио, энэ радиогийн хамт олон монголын нийгмийг хөгжмийн боловсролоор хангаж, зөв чигт оруулж дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Олон сайхан хамтлагийг нийгэмд таниулж, өөрийн гэсэн амьд хөгжмийн наадамтай болж, чанартай хөгжим сонсдог бүхэл бүтэн армийг бий болгожээ.
                Хэдий үгүй болсон ч радио маань сонсогч бидний сонорт үргэлж эгшиглэсээр байна.
           
Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчидоо та бүхэн Hi-Fi radio FM 98.9-ыг сонсож байна...

                                                                              сонсогч: Б.Пүрэвдагва

20 comments:

  1. үргэлж эгшиглэсээр байх болно эхнээс нь эцэс хүртэл нь хамт байсан... чих онгойлгож мэдээлэл түгээдэг сайхан радио байсан...Ялалт-н Хайр сэтгэл халуун дулаан бүхнийг хүсье гэж хэлэх энэ хэдэн үгс тодхон санагдаж байна...

    ReplyDelete
  2. Сайхан радио "бай"сан,

    ReplyDelete
  3. одооны фм-үүд онцгүй..
    98.9-г их сонсдог баиж билээ..

    ReplyDelete
  4. saihan radio.. suuld arai sonsohoor bzzz107 ged bsan tged alga bolchih yumdaa

    ReplyDelete
  5. Ioooe nobsh yumaa sonsox ch radio alga 98.9 iig ugvvlj bn.saixan baijeee 98.9 d xairtai bsan shv

    ReplyDelete
  6. Hi. Bi bas chamtai adilhan ehleed sonsogch ni bailaa.Daraa ni hutlugch ni bolson, Bas l minii amidraliin salshgui neg heseg bol Radio bolson bailaa. Tend 2007-2009 on hurtel ajillasan yum bna. Odoo gehdee yg heden onoos ajillaj ehelsenee matrsan bainaa. Ymartaa ch ih surguulid baihdaa ajilladag baisan gej bodhoor 2006 ch baij magad. Odoo barag radio gej ymar heregsel baidag talaar martsan baina. Zarimdaa Ylaltiigaa l sonsdiin. Hi Fi Radiod odoog hurtel durtai, hairtai baigaa humuusd talarhaj baina.

    ReplyDelete
  7. seruulgiig sonsood hicheeldee yvdag baij bilee

    ReplyDelete
  8. ternii umnu bsn info radio 105.5-g sonsdog bsn hun bnu hehe.. hi-fi 98.9 ih medeelel ugdug bj bilee

    ReplyDelete
    Replies
    1. 105.5 ch bs dajgui minii bodloor hi fi.n ah bsan ;p

      Delete
  9. @aco Хай Фай Жээм ч бас Gee-ын хөтөлдөг сайхан нэвтрүүлэг байсан

    ReplyDelete
  10. anh 98.9 iig sonsoj amid hogjimd hairtai bolj bsn. tuunees hoish bainga sonsdog bsn. ih jargltai bjee. hezee ch uidhaargui... hi fi 98.9 d hairtai. hamgiin suuliin nevtruulgiig sonsood ih uilj bsn shuu:'> hehe tiim boltloo dotno bsn. yg l minii biyenii neg heseg met. zav l garval fm sonsoj, uyarch duulj ineej oilgoj buh l zuiliig fm teigee hamtdaa... odoo fm asaahaa bolison. :P

    ReplyDelete
  11. + Urban style Odonbat & Grooby

    ReplyDelete
  12. Hi Fi Jam! Vibe! Ih Hotiin Jazz!

    ReplyDelete
  13. minii odor tutmiin amidraliin yalt ch gui neg heseg sain naiz maani baisan, haagdlaa gedgiig sonsood heseg yaahaa medehgui bolj bsiin bn. goe post bn!

    ReplyDelete
  14. bi sanaad yag uhlee. ter uyed minii hamgiin dursamjtai goy uyeuud bsiin. ter uyed sonsdog baisan duunuudaa sonsohoor neeh goy sanagdaad bdiin.

    ReplyDelete
  15. Гайхалтай санал нэгтэй байна хөгжмийн боловсролгүй миний 2 навч хайфайг сонссон үеэс л нахиалж эхэлсэн. Ажиллахаа больсноос нь хойш фм гээч зүйлийг сонирхохоо больсоон. Маста фловын сд-г хожиж байж билээ хайртай хайфайд

    ReplyDelete
  16. Royal fm 98.9, 101.7, 104.0, 107.5 you are all countryside bull shits, fuck you. HI-FI forever

    ReplyDelete