Tuesday, November 16, 2010

Глобальчлалын сөрөг тал



      Ойртол нягтралын эсрэг үйл явц өрнөж байна. Үүнд:
·         Улс орнуудын өөрийгөө тусгаарлан хамгаалах оролдлогууд
·         Үндэстэн ястны сөргөлдөөн ихэнхи бүс нутагт багасах биш ихэсч байна.
·         Шашины туйлшралаас үүдэлтэй аллага хядлагын хямрал дээд цэгтээ хүрч, Араб болон лалын улсуудад ээдрээтэй орчин бий болоод байна.
·         Хар тамхи нийгмийн эмзэг асуудал болж, бүхэл бүтэн улсыг ч хямруулж байна.
·         Зэвсэглэлээр хөөцөлдөх
·         Гэмт хэргийн өсөлт
·         Хүн амын нүүдэл зэрэг нь улс үндэстнүүд ойртон нягтрах нь тийм амархан дардан замаар явахгүй болохыг тодорхойлж, нэлээд улс орнууд даяаршлаас болж хохирох нь гарцаагүй юм.
Тэгэхээр глобальчлалын сөрөг буюу бараан тал нь:
·         Хөгжлийн буюу гарааны тэнцвэргүй байдал нь хоцрогдсон болон хөгжиж буй орнуудыг улам бүр ядууруулах хандлагыг агуулж байна.
·         Хөгжлийн хурдац, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт адилгүй
·         Өр зээл ихэссэн
·         Уруудалт ба өсөлт тогтворгүй
·         Санхүүгийн тогтворгүй байдал
·         Багтаамж чадварын илүүдэл
·         Ардчиллын дутагдал зэрэг болно
Дээр дурьдсан сөрөг талуудыг болон бусад сөрөг талуудыг тодруулж авч үзье.
Дайн зэвсэгт мөргөлдөөн. Өнөөгийн байдлаар үндэс гарвал, шашин шүтлэг, газар нутаг, хил хязгаар, байгалийн нөөцийн талаархи ялгаатай байр суурь, цэрэг, зэвсгийн өрсөлдөөн, яс үндэс, соёлын ялгаа зэргээс улбаатай орон нутгийн чанартай дайн, зэвсэгт мөргөлдөөн үргэлжлэн гарсаар байна. “Хүйтэн дайн” төгсгөл болсноос хойш гарсан томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөнд оролцсон улсын тоо, түүний хамрах хүрээ ерөнхийдөө үргэлжлэн тасралтгүй өсчээ. 2002 оны эцсийн байдлаар иргэний томоохон дайн 12 үргэлжилж байсны ихэнхи буюу 75 хувь нь овог, яс үндэстни зөрчилдөөнөөс эх сурвалжтай байна. 500 мянгаас дээш хүн амтай дэлхийн 158 улсын (2002 оны байдлаар) гуравны нэгээс илүү буюу 54 улс  1990-д онд гарсан иргэний дайны үр дагаврыг шууд амссан бол, эдгээр улсын гуравны хоёр буюу 34 нь зэвсэгт мөргөлдөөнд 7-с илүү жил нэрвэгдэж байгаа ажээ.
Терроризм, Мэдээллийн технологийн хөгжил, хүн ам чөлөөтэй шилжин суурьших явдал нь нэг талаас зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймаа, терроризм өсөх нөхцлийг бүрдүүлж байна. АНУ-н төрийн департментын гаргасан судалгаагаар дэлхий хэмжээнд 2002 онд олон улсын террорист бүлгийн довтолгоо нийт 199 удаа гарсан нь өмнөх жилээс (2001 онд 355) 44 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Уг довтолгооны уршигаар 755 хүн амь үрэгдэж (2001 онд 3295), 2013 хүн гэмтэж шархадсан (2001 онд 2283) байна. Бүс нутгийн хувьд террорист халдлагад өртсөн болон амь үрэгдэгсдийн нийт тоогоор ази тив тэргүүлжээ (тус бүс нутагт дээрхи 2 үзүүлэлтийн 50 орчим хувь ноогдож байна ). АНУ-н удардагчидын мэдэгдсэнээр алан хядагчидыг орогнуулагч, эсвэл “ Аль-Кайда”-тай холбоотой 60 улсын жагсаалт байдаг аж. Уг судалгаанд дурдсанаар 1981-2000 онд дэлхийн хэмжээнд нийт 9737 террорист халдлага үйлджээ.
ҮОХЗ болон ердийн зэвсгийн тархалт. Танк, Стелт загварын онгоцыг илрүүлэх радарын систем ҮОХЗ бүтээхэд шаардлагатай материалыг борлуулах хууль бус том зах зээл хэдийнээ бий болжээ. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн мэдээгээр сүүлийн 10-д жилд ҮОХЗ-н эд ангийг хулгайлах хэрэг 10 гаруй, бусад хэдэн зуун хэргийг шалгажээ. Хэдийгээр цөм хими, биологийн зэвсэг бүтээхэд шаардлагатай хулгайлсан эд ангийн ханган нийлүүлэх хэмжээ бага боловч эдгээрийг олж авахыг зорисон цөмийн гүрэн болохыг эрмэлзэгч улс болон террористын хэрэгцээ байнга өндөр бөгөөд өсөх хандлагатай байна. Дэлхийн хэмжээнд жилд хөнгөн зэвсгийн 20 хувь нь хууль бусаар худалдаалагддаг бөгөөд үүнээс 1 тэрбум долларын ашиг олдог байна. Өнгөрёөн 10 жилд томоохон хэмжээний 49 зэвсэгт мөргөлдөөн гарсны 46-д нь дээрхи зэвсгийг ашигласан гэсэн тооцоо гарчээ. Өнөөгийн байдлаар 80 сая орчим АК-47 загварын автомат буу зэвсэгт бүлэглэлийн гарт байгаа бол НҮБ-н мэдээлснээр дэлхийд 550 сая хөнгөн зэвсгийн 3 хувь буюу зөвхөн 18 саяыг төр засгийн хяналтанд ЗХ, цагдаагийн хэрэгцээнд ашигладаг байна.Хөнгөн зэвсгийг хориглох олон улсын хууль эрхзүйн орчин бүрэн тогтоогүйгээс эдийн засгийн хууль журмын дагуу хямд үнээр олон тооны зэвсэг худалдаалах хандлагатай болжээ.
Эдийн засгийн аюулгүй байдал. Глобальчлалын талаар эрдэмтдийн гаргасан маш олон тооны тодорхойлолтууд байдаг ч тэдний нэгтгэж байдаг үндсэн санаа нь: “Глобальчлал гэдэг бол эдийн засгийн либерал бодлого дэд бүтэц, харилцаа холбооны дэвшлийн дүнд эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдэх явдал” юм. Иймээс глобальчлалын хөдөлгөгч хүч нь юуны өмнө эдийн засгийн хүчин зүйлүүд бөгөөд глобальчлалаас үүдэн буй болж буй улс төр, аюулгүй байдал, соёл иргэншлийн асуудлууд нь үндсэндээ глобальчлалын дайвар бүтээгдэхүүнүүд хэмээн үзэж болох юм. Үүний учир бид глобальчлалын эерэг, сөрөг талуудыг авч үзэхтэй юуны өмнө улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх эерэг, сөрөг хүчин зүйлүүдийг сайтар судлан үзэх нь зүйтэй юм. Эдийн засгийн харилцан хамаарал өргөжих явдал нь улс орнуудын хооронд худалдаа эргэлт, хөрөнгийн урсгал нэмэгдэх, үйлдвэрлэл, хөдөлмөр, түүнийг дагалдсан эрх мэдлийн шинэ хуваарилалт буй болох, ажиллах хүчний хэл дамжсан урсгал нэмэгдэх зэрэг олон динамик өөрчлөлтүүдийг хамарч байна. Өөрөөр хэлбэл глобальчлалын шинэ давалгаа эхэлснээр дэлхийн эдийн засагт шилжилтийн шинжтэй бүтцийн өөрчлөлтүүд гарсаар байна. Эдгээр өөрчлөлт хөгжингүй орнуудад таатай боломжуудыг нээж байхад, ядуу буурай орнуудад тулгамдсан олон асуудлуудыг буй болгож байна. Эдийн засгийн глобальчлалд эерэг тал олон байгаа бол тэр нь ихэвчлэн хөгжингүй орнуудад тусч, харин сөрөг талууд нь ядуу буурай орнуудад тулгарч хэмээн үзэх үндэслэл хангалттай буй.
Халдварт өвчиний тархалт. Эдүгээ дэлхийн хэмжээнд Дох өвчиний халдвар тээгч 40 сая орчим хүн байна. Өнгөрсөн жил 5 сая буюу өдөрт 14 мянган хүн шинээр халдвар авч байсны 95 хувь нь бага болон дунд орлоготой улсынх байсан ба 3 сая хүн нас баржээ. Мөн САРС, тахианы хамуу, гахайн ханиад зэрэг халдварт өвчиний улмаас сүүлийн жилүүдэд олон хүн амь насаа алдаж энэ нь олон улсын аюулгүй байдал болон улс орнуудын ҮАБ-д нөлөөлөх хэмжээнд эдийн засаг, санхүүгийн гарз хохирол учруулж байна. Манай улсын хувьд шүлхий, тарваган тахал зэрэг өвчин тасралтгүй гарсаар байгаагийн зэрэгцээ Дохын асуудал сэтгэл түгшээж байна.
Байгаль орчины доройтол, Дэлхийн цаг уурын дулаарал байгаль орчины бохирдлоос үүсэх аюул сорилт нь ихэнхидээ хил дамнаж байна. Гол аюул нь дэлхийн нийтийн дулаарал юм. Энэ нь цөлжилт, үер, аадар үүсгэж байгаа юм. Агаар болон усны бохирдол, ой модны хэмжээ багасч био орчины харьцаа алдагдахад хүрч байна. Эдгээр асуудал нь манайд ч нүүрлээд байгаа билээ.
Үндэстэн дамнасан гэмт хэрэг. хар тамхины тархалт. НҮБ-н хүний хөгжилийн 1999 оны илтгэлд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаанаас жил бүр 400 тэрбум долларын ашиг олдог нь дэлхийн нийт худалдааны 8 хувьтай тэнцдэг гэсэн судалгаа гаргажээ. АНУ  үүнтэй тэмцэхэд жил бүр 35-40 тэрбум доллар зарцуулдагийн ихэнхи нь тагнан илрүүлэхэд ноогддог байна. Хар тамхины түүхий эд тариалах газрын хэмжээ өссөнөөр түүний үнэ буурах хандлагатай байдаг ажээ. Тухайлбал, Перу, Колумба,Боливын хар тамхины тариалангийн талбай 1991 онтой харьцуулахад 2001 онд 206200 га-с 210939 га болж өссөн ба АНУ дахь нэг грамм хар тамхины үнэ 1990 онд 152 доллар байсан бол 2000 онд 112 болж буурсан байна.
Хүн худалдаалах гэм хэрэг. НҮБ-н судалгаагаар хүн худалдаалах явдал жилийн 7 тэрбум долларын ашигтай, зохион байгуулалттай гэмт хэргийн өсч байгаа салбар ажээ. Одоогоор жилд нэгээс хоёр сая орчим хүн худалдаалагддагын ихэнхи нь эмэгтэйчүүд, хүүхэд байна. АНУ, Европын холбооны улсуудад жил бүр 500 мянган хүн тус тус хууль бусаар ордог ба дэлхийн хэмжээнд эх орноосоо гадна байгаа 15 сая цагаачдын нэг хэсэг нь худалдаалагддаг гэсэн судалгаа гаргасан байна. Цагаачдын ихэнхи нь өөрсдийн сайн дураараа явдаг бөгөөд зуучлагддаг төлөх төлбөр харилцан адилгүй байдаг байна. Жишээ нь: Хятдаас Нью Иоркт суурьшихад 35 мянган доллар төлдөг аж.
Мөнгө угаах. Мөнгө алтан зоос бусад үнэт эдлэлийг хулгайлах сауудал үндсэндээ хуучирч ардчилал, зах зээл давамгайлсан сүүлийн 20-д жилийн улс төр эдийн засгийн шинэ хандлага нь технологийн дэвшилттэй хосолсноор арилжааны дээрхи төрлийг хялбархан, хямд эрсдэл багатай хийх боломж бүрдүүлж байна. Дэлхийд жилд дунджаар 800 саяас 2 тэрбум доллар буюу дэлхийн ҮНБ-н 2-5 хувьтай тэнцэх мөнгийг “угаадаг” байна. Үүний гол хэрэгсэл нь компьютер, интернэт, хууль болон хууль бус төрөл бүрийн байгууллага, компани болдог ажээ. Жишээлбэл: 36 мянган хүн амтай Гүамын арал гэхэд 2200 сан, 500 даатгалын компани, 6000 банк компанитай аж. Мөн 1990-д оны дунд үед Оросын мафи, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд хууль, санхүүгийн 700 орчим байгууллагыг гартаа атгаж байжээ. 
         

No comments:

Post a Comment