Sunday, November 14, 2010

Хөгжим


Өнөөдөр ням гариг орой гэртээ амрангаа  Араажив толгойт (Radiohead) хамтлагийн Weird fishes  arpeggi нэртэй дууг сонсох зуур хөгжмийн талаар бодолхийснээ бичиж сууна....
           1. Хамгийн эхэнд би хөгжмийг "төгс зохицол" гэж тодорхойлмоор байна. Учир нь дуу хөгжим бол элдэв чимээ, элдэв шуугианаас бүрддэг. Хорвоогийн элдэв шуугиан чимээг хүн төрөлхтөн өөрийн чихэнд таатай сонсогдох түвшинд хөгжүүлж ирсэн нь өнөөгийн бидний дуу хөгжим юм боловуу гэж би хувьдаа боддог. Үнэхээр л бид элдэв чимээ шуугианы зохицолыг сонсдог шүүдээ. Бүр тэр чимээ шуугиануудыг ангилж тус бүрд нь зориулж "хөгжмийн зэмсэг" гэдэг нэртэй зүйлийг хүртэл бий болгосон улс.
           2. Дуу хөгжим бол хүний 2 дахь хэл яриа. Бид хоорондоо үгсээр ярилцаж, бичилцэж ойлголцдог. Миний хувьд үгс бол хүний сэтгэл,оюун ухаан, мэдрэмжийг хангалттай илэрхийлж чаддаггүй. Харин хөгжим чадна. Хөгжим таны бас миний үгээр хэлж чадахгүй зүйлүүдийг тодорхой илэрхийлдэг. Гутрал, цөхрөл, баяр баясал, цэнгэл, аз жаргал, азгүйтэл, дурсамж, гомдол, бахархал, үзэн ядалт, эсэргүүцэл, ухаарал, хайр дурлал....
            3.  Хөгжим ба цаг хугацаа. Миний л хувьд хөгжим намайг цаг хугацаагаар аялуулдаг. Өөрийн жишээн дээр Vanessa Carlton- ны A thousand miles-г сонсоход анх хайрттайгаа учирсан хавар , Empire of the sun- Walking on a dream-г сонсоход оюутан болсон анхны жилдээ , Люмино-н дууг сонсоход өсвөр насандаа очсон юм шиг мэдрэмжүүд төрдөг. Энэ мэдрэмж сайхан шүү. Миний амьдралын цаг мөч бүхэн өөрийн гэсэн дуутай. Би хүссэн үедээ цаг хугацаагаар аялдаг.
           
         Миний дээр бичсэн зүйл дахин батлагдаж байна. Би хөгжмийг үгээр бүрэн илэрхийлж чадахгүй... Хөгжим бол гайхамшигтай зүйл. Хөгжим миний амьдралын нэг хэсэг. Би хөгжимд хайртай...
   

3 comments:

  1. Сайхан бичжээ, хөгжим нээрээ цаг хугацаагаар аялуулдаг шүү дээ.

    ReplyDelete
  2. Төгс зохицсон хөгжим гэж " A Sunny Day In Glasgow- C'mon " ийг л хэлдэг байх. Зарим хамтлаг, дуу магадгүй ирээдүйгээс эсвэл өөр гаригаас ирсэн гэлтэй " The Radio Dept- You And Me Then, My Bloody Valentine- When You Sleep " etc ...

    ReplyDelete