Monday, November 1, 2010

Д.Баярхүү. “Дэлхий АНУ-н геополитикийн толинд” өгүүллэгийн шүүмж



Одоогоос 7 жилийн өмнө буюу 2003 онд уг өгүүллэгийг бичжээ. 7 жил бол хугацаа, энэ хугацаанд ямар ч зүйл хувьсан өөрчлөгдөж амжина. Тухайн үеийн байдал болон өнгөрснөөс дүгнэж ирээдүйн Геополитикийн чиг хандлагыг судлаач Д.Баярхүү 2003 онд таамаглал дэвшүүлсэн нь өнөөдрийн нүдээр харахад өнөөгийн геополитик түүний таамаглалыг батлаж, нөгөө талаар түүний дэвшүүлсэн зарим таамаглал ирээдүйгээс шалтгаалах нь хэвээр үлдээд байна.
Тухайлбал “АНУ-н Ерөнхийлөгч Ж.W.Буш эрх барьсан нэг жилийхээ тайланг улс орондоо хандсан түгээлт хэлбэрээр АНУ-н конгресс, Сенатын хамтарсан хуралд 2002 оны эхээр тавихдаа “Муу, муухай зүйлийн тэнхлэг” (Axis of Evil) гэсэн хачин нэр томьёо гаргаж, үүндээ Хойд Солонгос, Иран, Ирак зэрэг улсыг нэр зааж зүхэв. “Ось Зла” хэмээн оросуудын хөрвүүлээд байга энэ нэр  томъёо цоо шинэ юм биш. 1983 онд Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг Зөвлөлтийхөн Сахалины агаарт устгаж сөнөөсний дараа АНУ-н ерөнхийлөгч Р.Рейган “Империя зла” буюу ”Муу муухай зүйлээр дүүрэн эзэнт гүрэн” хэмээн СССР-г нэрлэн зүхэж, марксизм-леннизмийг түүхийн үнс нурам болгоно хэмээн андгайлж асан нь эдүгээ түүх болж үлджээ. Рейган хэлсэндээ яг хүрсэн, одоо Бага Буш хэлсэндээ хүрнэ гэдэгт эргэлзээ алга.” Хэмээн судлаач бичжээ. Эргэлзээ алга гэж итгэлтэй хэлсэн нь учиртай байж. Буш ч бас хэлсэндээ яг хүрсэн.
Уг өгүүллэгт  20-р зуунд дэлхийн Геополитик хэрхэн өөрчлөгдсөнийг АНУ болон хуучины СССР 2-г харьцуулан гаргасан байна. Нэгэнтээ олон улсын харилцааны хоёр туйлт дэлхийн систем алга болж Пакс Американа гэх ганц туйлт дэлхий оршин буй тул үүнд тохирсон олон улсын харилцааны шинэ загвар геополитикийн шинэ загвар, геополитикийн шинэ номлол хэрэгтэй болсон үүнийг “Неомондиализм”,”Дэлхийн шинэ дэг журам” -р орлуулав. Энэ дэлхийн шинэ дэг журам тогтсон. Үүнийг 1991 онд Персийн буланд Иракийг цээрлүүлсний дараа АНУ-н тэр үеийн Ерөнхийлөгч Ж.Буш анхлан дэлхийн шинэ дэг журмыг зарлаж, түүнээс хойш Б.Клинтоны үед хэвшүүлсэн, харин хүү Ж.Буш нь олон улсын Тероризмын эсрэг эвслийн хэлбэрээр цааш нь шат ахиулсан.
Дэлхийн шинэ дэг журам нь дэлхий даяараа интеграцчилагдахад хүрж, олон улс үндэстнүүд “Нэгдмэл нэг дэлхий рүү” хандаж буй. Энэ нэгдмэл нэг дэлхийг НҮБ зохицуулах бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагааг барууныхан тэр тусмаа Америкийн үзэмжээр залж чиглүүлдэг тухай бичсэн. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Энэ нь дэлхий санхүү- аж ахуйн бүх тогтолцоо механизм- ОУВС, Дэлхийн банк, ДХБ, Давосын эдийн засгийн форум зэрэг чухал зангилаа зөвхөн барууныхны гарт, үүгээр дэмжин дэлхийн эдийн засгийн 77 хувийг тэд хянаж буй зэрэг олон фактаар нотложээ.
Улс төрийн талаасаа бол АНУ “хүмүүнлэг энэрэнгүй” , “Ардчилсан” үнэт зүйлсээрээ гул барин дэлхий дахиныг ардчилахыг шаардаж, энэ хэмжүүрээр дэлхий дахиныг 4 хэсэгт ангилан үзсэн байна.
1.    Гол орнууд- core states
2.    Шилжилтийн орнууд- transition states
3.    Харгис хэрцгий орнууд- rogue states
4.    Бүтэлгүй орнууд- failed states
Дээрхи 4 чиглэлээр АНУ геополитикийн бодлого явуулж байгаа юм. Дээрхи ангилалын го шалгуур нь ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг.
    АНУ-н стратегийн гол зорилго бол Орос, Хятад 2-г Евразид АНУ-н контрабаланслагч болгочихгүй байх явдал. Энэ зорилгоор энэ хоёр орны нутаг дэвсгэрийг эргэн тойронтой нь хамт нөлөөний хүрээндээ авахыг зорьж байна.  Судлаач нотлохдоо Төв азируу америкийн цэрэг бөөнөөрөө орж баазаа байгуулж байгааг жишээ авчээ. (Киргизийн нутагт АНУ-н цэргийн бааз байрласан )
 Дээрхи 4 ангилалын Харгис хэрцгий ангилалд орсон орнуудыг аль болохоор байнгын дарамтанд байлгаж, НҮБ-с хориг тавиулж болохгүй бол Афганистаныг буулгаж авсан шиг байлдааны үйл ажиллагаа хийнэ.
      Бүтэлгүй орнуудад тэгтлээ ялгавартай дээрэлхүү хандахгүй. Тэднийг өөд нь татчихвал шат ахиад шууд гол орон болчихож магадгүй.
     Өгүүллэгийн эцэст судлаач дүгнэхдээ: “Пакс Американа, неомондиализм гэж ингэхэд чухам юу вэ?
       Америкийн хууль дүрэм, зуршил, соёл- Нийлүүлээд хэлвэл Америкийн ардчилал үйлчилсэн дэлхийн эдийн засаг, улс төр, цэргийн бүх харилцааг АНУ тодорхойлж зохицуулсан олон улсын харилцааны тийм дэг журмыг хэлж байна. Энэ бол хүсэл биш, өнөөгийн байдал, Цагаан ордны төрийн бодлого, тэдний үзэл суртал мөн.”
     
     

5 comments:

  1. Геополитикийн талаар сайн мэдэхгүй ч их сонирхол татлаа. Шүүмж эсэх, сэтгэгдэл эсэхээ дахин нэг тунгаагаарай, магадгүй энд дэлгэрэнгүй оруулаагүй байх?

    ReplyDelete
  2. хэдий номын, өгүүллэгийн шүүмж гэж нэрлэдэг ч мөн чанартаа тухайн өгүүллэгийн утга санааг тоймлон өөрийн сэтгэгдлийг бичихтэй агаар нэг боловуу

    ReplyDelete
  3. дараа дараагийн бичлэгт таны хэлснийг анхааръя.Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа

    ReplyDelete
  4. Дэлхий глобалчлагдаад байна уу, эсвэл АНУ-жаад байна уу? гэсэн эргэцүүлэл өөртөө авч үлдлээ ...

    ReplyDelete
  5. Глобальчлалыг хамгийн хүчтэй дэмждэг орон бол АНУ...Глобалчлал хэнд ашигтай вэ? хэн яагаад дэмжиэд байна вэ гэсэн асуултуудын хариулт Номуны эргэцүүллийн хариулт болох байх

    ReplyDelete