Thursday, November 25, 2010
Нийт Монголчууддаа "Бүгд найрамдах улс" тунхагласны баярын мэнд хүргэе 2010.11.26
Tuesday, November 23, 2010
.... Хэрэв Дайн болж хувирвал Монголд....
Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээв. Энэ мэдээллийг аваад яагаад ч маш их ач холбогдол өглөө. Ганц би ч биш дэлхий нийтээрээ тэгсэн байх. Мэдээ мэдээллийн хэрэгслээр олон удаа гал нээсэн мэдээллийг авч байсан. Тэр болгон ач холбогдол өгөх нь ховор. Харин энэ удаагийх Палестин Израил, Иран Иракийхаас тэс өөр. Хойд Солонгос, Өмнөд Солонгос энэ 2 оронтой манай Монгол улс "Зүүн Өмнөд Ази" гэсэн нэг бүсэд багтдаг.
Өнөөгийн байдлаар дэлхий дээр томоохон дайн дэгдээх потенциал бүхий цэг бол Хойд, Өмнөд Солонгос болоод байна. Дээрхи мэдээллийг авсан даруйд муу эр дайнд хөөрнө гэхчээр хэрэв дайн дэгдвэл манай Монголд яаж нөлөөлөх талаар бодолхийлснээ энд бичлээ.
Хамгийн түрүүнд Солонгосд байгаа олон арван мянган монголчуудын асуудал хөндөгдөнө.Эхнээсээ харих билетээ авч байгаа сонсогдоно. Бидний өөрсдөөс шалтгаалах зүйл ч яахав.
Эдийн засаг: - Шууд байдлаар дээр дурьдсан Өмнөд Солонгост байгаа монголчуудаас ирдэг валютын урсгал багасана.
- Өдөр 3 цагийн үед Хойд Солонгос гал нээснээс хойш Өмнөд Солонгос болон Японы үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас эрчимтэйгээр унаж байна. Үнэт цаасны ханш унаж байгаа учир хүмүүс үнэт цаасаа бэлэн мөнгө болгох сонирхол ихсэж улмаар Иен, Воны ханш унаж Долларын ханш чангарчээ. Гэх мэтчилэн Зүүн Азийн орнуудын эдийн засагт муугаар нөлөөлнө. Зүүн Азид хандах дэлхийн хандлага өөрчлөгдөж манай улсын хөрөнгө оруулалт багасах боловуу. Мөн Өмнөд болон хойд 2 хөрш хэрэв дайн болвол хэрхэн хандах нь манай улсад маш чухал. Энэ 2 улс оролцоод эхэлвэл манай улсын эдийн засагт хүндээр нөлөөлж эхлэнэ. Наад зах нь манай улсын экспорт багасана.
Цагаачлал: Хэрэв дайн болвол НҮБ оролцох нь ойлгомжтой. Манай улс НҮБ-н гишүүн орон. Дайн болсон орны ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг НҮБ явуулвал жижиг газар нутагтай Японд лав биш, Хятадад бага зэрэг, хамгийн магадлал өндөртэй нь цөөн хүн амтай, газар нутаг уудам манай улс байгаа юм. Хэрэв НҮБ-с хүсэлт тавибал манай орон 100 хувь эсэргүүцэх магадлал бага. Учир нь НҮБ-н гишүүн оронд хүлээсэн үүрэг бий.
Хэрэв дайн болвол гэсэн реалист үүднээс хамгийн түрүүнд өнгөц харахад миний хувьд ийм бодол төрлөө. Таны бодож байгаа бодол бас сонин байна ?!
Өнөөгийн байдлаар дэлхий дээр томоохон дайн дэгдээх потенциал бүхий цэг бол Хойд, Өмнөд Солонгос болоод байна. Дээрхи мэдээллийг авсан даруйд муу эр дайнд хөөрнө гэхчээр хэрэв дайн дэгдвэл манай Монголд яаж нөлөөлөх талаар бодолхийлснээ энд бичлээ.
Хамгийн түрүүнд Солонгосд байгаа олон арван мянган монголчуудын асуудал хөндөгдөнө.Эхнээсээ харих билетээ авч байгаа сонсогдоно. Бидний өөрсдөөс шалтгаалах зүйл ч яахав.
Эдийн засаг: - Шууд байдлаар дээр дурьдсан Өмнөд Солонгост байгаа монголчуудаас ирдэг валютын урсгал багасана.
- Өдөр 3 цагийн үед Хойд Солонгос гал нээснээс хойш Өмнөд Солонгос болон Японы үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас эрчимтэйгээр унаж байна. Үнэт цаасны ханш унаж байгаа учир хүмүүс үнэт цаасаа бэлэн мөнгө болгох сонирхол ихсэж улмаар Иен, Воны ханш унаж Долларын ханш чангарчээ. Гэх мэтчилэн Зүүн Азийн орнуудын эдийн засагт муугаар нөлөөлнө. Зүүн Азид хандах дэлхийн хандлага өөрчлөгдөж манай улсын хөрөнгө оруулалт багасах боловуу. Мөн Өмнөд болон хойд 2 хөрш хэрэв дайн болвол хэрхэн хандах нь манай улсад маш чухал. Энэ 2 улс оролцоод эхэлвэл манай улсын эдийн засагт хүндээр нөлөөлж эхлэнэ. Наад зах нь манай улсын экспорт багасана.
Цагаачлал: Хэрэв дайн болвол НҮБ оролцох нь ойлгомжтой. Манай улс НҮБ-н гишүүн орон. Дайн болсон орны ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг НҮБ явуулвал жижиг газар нутагтай Японд лав биш, Хятадад бага зэрэг, хамгийн магадлал өндөртэй нь цөөн хүн амтай, газар нутаг уудам манай улс байгаа юм. Хэрэв НҮБ-с хүсэлт тавибал манай орон 100 хувь эсэргүүцэх магадлал бага. Учир нь НҮБ-н гишүүн оронд хүлээсэн үүрэг бий.
Хэрэв дайн болвол гэсэн реалист үүднээс хамгийн түрүүнд өнгөц харахад миний хувьд ийм бодол төрлөө. Таны бодож байгаа бодол бас сонин байна ?!
Saturday, November 20, 2010
Хуучин хүү (Д.Нацагдорж)
Хєдєєгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бєгєєд дєрвєн зvг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лvгхийм халуун гэрийг шарж, малчин хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилсэн агаад vvгээр тvvгээр хэдэн тугал оодогнон давхина.Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг голыг єгсєн уруудан нvvж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхvv ертєнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, єдєр сарыг улируулна. Тэртээ уулыг єнгєрвєл, айлгvй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Єглєє бурханд залбирч, vдэш тэнгэр мєргєсєєр нэг насыг харанхуй манан дотор барна.
Хуучин хvv хул морин дээрээ хєндлєн сууж , хатируулсаар хvрч ирэх бєгєєд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн vсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хєлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна.Дамба морио эрэх гэж явсан, Гомбо хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татан єгч, айраг уун, нэг vдийг єнгєрvvлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж єгч гэдэс олж идэн, нэг vдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун мєрний тэртээ гарсангvй, зєвхєн гурав дєрвєн єртєє эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvv ядуу єнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Євлийн хvйтнийг адуу манаж єнгєрvvлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бєгєєд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нєхцvvлнэ. Єтгєс хуучид энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, євєлжєє зуслан, хаваржаа, намаржаа энэ дєрвєєс єєр явах газаргvй хэмээн санаж, хємєрсєн тогооны доторхтой адил хєдєєгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертєнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv єєрєє бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарыг гайг мєн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цєм хучин хvvгийн адил нvдээ аньж чихээ бєглєн ертєнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хєндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хєєрхий хєєрхий.
Гэтэл хуучин хvvгийн нэг нєхєр нь хувьсгалын бууг тавьсан єдрєєс эхлэн хємєрсєн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертєнц дээр хамт явах замыг нээв.
Хєх монгол улаан монгол болов.
Хуучин хvv шинэ хvv болов
Юутай завшаан, юутай баяр.
1930 он
Tuesday, November 16, 2010
Глобальчлалын сөрөг тал
Ойртол нягтралын эсрэг үйл явц өрнөж байна. Үүнд:
· Улс орнуудын өөрийгөө тусгаарлан хамгаалах оролдлогууд
· Үндэстэн ястны сөргөлдөөн ихэнхи бүс нутагт багасах биш ихэсч байна.
· Шашины туйлшралаас үүдэлтэй аллага хядлагын хямрал дээд цэгтээ хүрч, Араб болон лалын улсуудад ээдрээтэй орчин бий болоод байна.
· Хар тамхи нийгмийн эмзэг асуудал болж, бүхэл бүтэн улсыг ч хямруулж байна.
· Зэвсэглэлээр хөөцөлдөх
· Гэмт хэргийн өсөлт
· Хүн амын нүүдэл зэрэг нь улс үндэстнүүд ойртон нягтрах нь тийм амархан дардан замаар явахгүй болохыг тодорхойлж, нэлээд улс орнууд даяаршлаас болж хохирох нь гарцаагүй юм.
Тэгэхээр глобальчлалын сөрөг буюу бараан тал нь:
· Хөгжлийн буюу гарааны тэнцвэргүй байдал нь хоцрогдсон болон хөгжиж буй орнуудыг улам бүр ядууруулах хандлагыг агуулж байна.
· Хөгжлийн хурдац, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт адилгүй
· Өр зээл ихэссэн
· Уруудалт ба өсөлт тогтворгүй
· Санхүүгийн тогтворгүй байдал
· Багтаамж чадварын илүүдэл
· Ардчиллын дутагдал зэрэг болно
Дээр дурьдсан сөрөг талуудыг болон бусад сөрөг талуудыг тодруулж авч үзье.
Дайн зэвсэгт мөргөлдөөн. Өнөөгийн байдлаар үндэс гарвал, шашин шүтлэг, газар нутаг, хил хязгаар, байгалийн нөөцийн талаархи ялгаатай байр суурь, цэрэг, зэвсгийн өрсөлдөөн, яс үндэс, соёлын ялгаа зэргээс улбаатай орон нутгийн чанартай дайн, зэвсэгт мөргөлдөөн үргэлжлэн гарсаар байна. “Хүйтэн дайн” төгсгөл болсноос хойш гарсан томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөнд оролцсон улсын тоо, түүний хамрах хүрээ ерөнхийдөө үргэлжлэн тасралтгүй өсчээ. 2002 оны эцсийн байдлаар иргэний томоохон дайн 12 үргэлжилж байсны ихэнхи буюу 75 хувь нь овог, яс үндэстни зөрчилдөөнөөс эх сурвалжтай байна. 500 мянгаас дээш хүн амтай дэлхийн 158 улсын (2002 оны байдлаар) гуравны нэгээс илүү буюу 54 улс 1990-д онд гарсан иргэний дайны үр дагаврыг шууд амссан бол, эдгээр улсын гуравны хоёр буюу 34 нь зэвсэгт мөргөлдөөнд 7-с илүү жил нэрвэгдэж байгаа ажээ.
Терроризм, Мэдээллийн технологийн хөгжил, хүн ам чөлөөтэй шилжин суурьших явдал нь нэг талаас зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймаа, терроризм өсөх нөхцлийг бүрдүүлж байна. АНУ-н төрийн департментын гаргасан судалгаагаар дэлхий хэмжээнд 2002 онд олон улсын террорист бүлгийн довтолгоо нийт 199 удаа гарсан нь өмнөх жилээс (2001 онд 355) 44 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Уг довтолгооны уршигаар 755 хүн амь үрэгдэж (2001 онд 3295), 2013 хүн гэмтэж шархадсан (2001 онд 2283) байна. Бүс нутгийн хувьд террорист халдлагад өртсөн болон амь үрэгдэгсдийн нийт тоогоор ази тив тэргүүлжээ (тус бүс нутагт дээрхи 2 үзүүлэлтийн 50 орчим хувь ноогдож байна ). АНУ-н удардагчидын мэдэгдсэнээр алан хядагчидыг орогнуулагч, эсвэл “ Аль-Кайда”-тай холбоотой 60 улсын жагсаалт байдаг аж. Уг судалгаанд дурдсанаар 1981-2000 онд дэлхийн хэмжээнд нийт 9737 террорист халдлага үйлджээ.
ҮОХЗ болон ердийн зэвсгийн тархалт. Танк, Стелт загварын онгоцыг илрүүлэх радарын систем ҮОХЗ бүтээхэд шаардлагатай материалыг борлуулах хууль бус том зах зээл хэдийнээ бий болжээ. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн мэдээгээр сүүлийн 10-д жилд ҮОХЗ-н эд ангийг хулгайлах хэрэг 10 гаруй, бусад хэдэн зуун хэргийг шалгажээ. Хэдийгээр цөм хими, биологийн зэвсэг бүтээхэд шаардлагатай хулгайлсан эд ангийн ханган нийлүүлэх хэмжээ бага боловч эдгээрийг олж авахыг зорисон цөмийн гүрэн болохыг эрмэлзэгч улс болон террористын хэрэгцээ байнга өндөр бөгөөд өсөх хандлагатай байна. Дэлхийн хэмжээнд жилд хөнгөн зэвсгийн 20 хувь нь хууль бусаар худалдаалагддаг бөгөөд үүнээс 1 тэрбум долларын ашиг олдог байна. Өнгөрёөн 10 жилд томоохон хэмжээний 49 зэвсэгт мөргөлдөөн гарсны 46-д нь дээрхи зэвсгийг ашигласан гэсэн тооцоо гарчээ. Өнөөгийн байдлаар 80 сая орчим АК-47 загварын автомат буу зэвсэгт бүлэглэлийн гарт байгаа бол НҮБ-н мэдээлснээр дэлхийд 550 сая хөнгөн зэвсгийн 3 хувь буюу зөвхөн 18 саяыг төр засгийн хяналтанд ЗХ, цагдаагийн хэрэгцээнд ашигладаг байна.Хөнгөн зэвсгийг хориглох олон улсын хууль эрхзүйн орчин бүрэн тогтоогүйгээс эдийн засгийн хууль журмын дагуу хямд үнээр олон тооны зэвсэг худалдаалах хандлагатай болжээ.
Эдийн засгийн аюулгүй байдал. Глобальчлалын талаар эрдэмтдийн гаргасан маш олон тооны тодорхойлолтууд байдаг ч тэдний нэгтгэж байдаг үндсэн санаа нь: “Глобальчлал гэдэг бол эдийн засгийн либерал бодлого дэд бүтэц, харилцаа холбооны дэвшлийн дүнд эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдэх явдал” юм. Иймээс глобальчлалын хөдөлгөгч хүч нь юуны өмнө эдийн засгийн хүчин зүйлүүд бөгөөд глобальчлалаас үүдэн буй болж буй улс төр, аюулгүй байдал, соёл иргэншлийн асуудлууд нь үндсэндээ глобальчлалын дайвар бүтээгдэхүүнүүд хэмээн үзэж болох юм. Үүний учир бид глобальчлалын эерэг, сөрөг талуудыг авч үзэхтэй юуны өмнө улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх эерэг, сөрөг хүчин зүйлүүдийг сайтар судлан үзэх нь зүйтэй юм. Эдийн засгийн харилцан хамаарал өргөжих явдал нь улс орнуудын хооронд худалдаа эргэлт, хөрөнгийн урсгал нэмэгдэх, үйлдвэрлэл, хөдөлмөр, түүнийг дагалдсан эрх мэдлийн шинэ хуваарилалт буй болох, ажиллах хүчний хэл дамжсан урсгал нэмэгдэх зэрэг олон динамик өөрчлөлтүүдийг хамарч байна. Өөрөөр хэлбэл глобальчлалын шинэ давалгаа эхэлснээр дэлхийн эдийн засагт шилжилтийн шинжтэй бүтцийн өөрчлөлтүүд гарсаар байна. Эдгээр өөрчлөлт хөгжингүй орнуудад таатай боломжуудыг нээж байхад, ядуу буурай орнуудад тулгамдсан олон асуудлуудыг буй болгож байна. Эдийн засгийн глобальчлалд эерэг тал олон байгаа бол тэр нь ихэвчлэн хөгжингүй орнуудад тусч, харин сөрөг талууд нь ядуу буурай орнуудад тулгарч хэмээн үзэх үндэслэл хангалттай буй.
Халдварт өвчиний тархалт. Эдүгээ дэлхийн хэмжээнд Дох өвчиний халдвар тээгч 40 сая орчим хүн байна. Өнгөрсөн жил 5 сая буюу өдөрт 14 мянган хүн шинээр халдвар авч байсны 95 хувь нь бага болон дунд орлоготой улсынх байсан ба 3 сая хүн нас баржээ. Мөн САРС, тахианы хамуу, гахайн ханиад зэрэг халдварт өвчиний улмаас сүүлийн жилүүдэд олон хүн амь насаа алдаж энэ нь олон улсын аюулгүй байдал болон улс орнуудын ҮАБ-д нөлөөлөх хэмжээнд эдийн засаг, санхүүгийн гарз хохирол учруулж байна. Манай улсын хувьд шүлхий, тарваган тахал зэрэг өвчин тасралтгүй гарсаар байгаагийн зэрэгцээ Дохын асуудал сэтгэл түгшээж байна.
Байгаль орчины доройтол, Дэлхийн цаг уурын дулаарал байгаль орчины бохирдлоос үүсэх аюул сорилт нь ихэнхидээ хил дамнаж байна. Гол аюул нь дэлхийн нийтийн дулаарал юм. Энэ нь цөлжилт, үер, аадар үүсгэж байгаа юм. Агаар болон усны бохирдол, ой модны хэмжээ багасч био орчины харьцаа алдагдахад хүрч байна. Эдгээр асуудал нь манайд ч нүүрлээд байгаа билээ.
Үндэстэн дамнасан гэмт хэрэг. хар тамхины тархалт. НҮБ-н хүний хөгжилийн 1999 оны илтгэлд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаанаас жил бүр 400 тэрбум долларын ашиг олдог нь дэлхийн нийт худалдааны 8 хувьтай тэнцдэг гэсэн судалгаа гаргажээ. АНУ үүнтэй тэмцэхэд жил бүр 35-40 тэрбум доллар зарцуулдагийн ихэнхи нь тагнан илрүүлэхэд ноогддог байна. Хар тамхины түүхий эд тариалах газрын хэмжээ өссөнөөр түүний үнэ буурах хандлагатай байдаг ажээ. Тухайлбал, Перу, Колумба,Боливын хар тамхины тариалангийн талбай 1991 онтой харьцуулахад 2001 онд 206200 га-с 210939 га болж өссөн ба АНУ дахь нэг грамм хар тамхины үнэ 1990 онд 152 доллар байсан бол 2000 онд 112 болж буурсан байна.
Хүн худалдаалах гэм хэрэг. НҮБ-н судалгаагаар хүн худалдаалах явдал жилийн 7 тэрбум долларын ашигтай, зохион байгуулалттай гэмт хэргийн өсч байгаа салбар ажээ. Одоогоор жилд нэгээс хоёр сая орчим хүн худалдаалагддагын ихэнхи нь эмэгтэйчүүд, хүүхэд байна. АНУ, Европын холбооны улсуудад жил бүр 500 мянган хүн тус тус хууль бусаар ордог ба дэлхийн хэмжээнд эх орноосоо гадна байгаа 15 сая цагаачдын нэг хэсэг нь худалдаалагддаг гэсэн судалгаа гаргасан байна. Цагаачдын ихэнхи нь өөрсдийн сайн дураараа явдаг бөгөөд зуучлагддаг төлөх төлбөр харилцан адилгүй байдаг байна. Жишээ нь: Хятдаас Нью Иоркт суурьшихад 35 мянган доллар төлдөг аж.
Мөнгө угаах. Мөнгө алтан зоос бусад үнэт эдлэлийг хулгайлах сауудал үндсэндээ хуучирч ардчилал, зах зээл давамгайлсан сүүлийн 20-д жилийн улс төр эдийн засгийн шинэ хандлага нь технологийн дэвшилттэй хосолсноор арилжааны дээрхи төрлийг хялбархан, хямд эрсдэл багатай хийх боломж бүрдүүлж байна. Дэлхийд жилд дунджаар 800 саяас 2 тэрбум доллар буюу дэлхийн ҮНБ-н 2-5 хувьтай тэнцэх мөнгийг “угаадаг” байна. Үүний гол хэрэгсэл нь компьютер, интернэт, хууль болон хууль бус төрөл бүрийн байгууллага, компани болдог ажээ. Жишээлбэл: 36 мянган хүн амтай Гүамын арал гэхэд 2200 сан, 500 даатгалын компани, 6000 банк компанитай аж. Мөн 1990-д оны дунд үед Оросын мафи, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд хууль, санхүүгийн 700 орчим байгууллагыг гартаа атгаж байжээ.
Monday, November 15, 2010
АНХНЫ ДУРЛАЛЫН НАМАР
Наймдугаар сарын 13.
Чөтгөр гэж! Ямар балай хүүхэн бэ! Өнөөдөр ахиад л нүцгэн байх юм. Цонхондоо хөшиг хийчихэд яана аа! Зориуд ингэдэг юм биш байгаа? Гоё биеэ гайхуулж...
Наймдугаар сарын 20.
Уг нь би одоо англи хэлээ давтах ёстой. Гэтэл энэ хүүхэн орой болгон гэр дотуураа нүцгэн гүйгээд байх юм. Уржигдар ч, өчигдөр ч, өнөөдөр ч.
Наймдугаар сарын 27.
Одоо би чамтай гудамжинд таарах юм бол шууд танина. Хямдхан дуран зарсан архичин өвөөд баярлалаа.
Наймдугаар сарын 29.
Чиний тухай би Баатараад ярьсан. Баатараа надаас дөрөв ах. Бид хамтдаа чамайг харж байгаад, тэр дөнгөж саяхан явлаа. Баатараа <<Их сайхан хүүхэн байна. Дурантай сан бол мөн догь оо!>> гэж байна лээ. Харин би дурангаа түүнд үзүүлээгүй.
Есдүгээр сарын 1.
Манай ангийн охидын байж байгааг! Чөрийсөн юмнууд... Хичээл дээр өдөржин нойр хүрлээ.
Есдүгээр сарын 3.
Өнөөдөр чамд юу тохиолдоо вэ? Чи 19.30-д биш бүр 22.55-д ирлээ. Чамайг хүргэж ирсэн юун <<Вольво>> вэ? Машин зогсож л байсан. Дотроос нь чамайг буугаад ирнэ гэж бодсонгүй шүү. Үнсэлцээ юу? Муу янхан!
Есдүгээр сарын 4.
Өчигдөр муухай үгээр хараасандаа гэмшиж байна. Чи яг 19.35-д шар таксинаас буугаад эртээр оройжин гэртээ өмсч үзсэн өндөр өсгийтэй, богино түрийтэй хар гуталтайгаа орц руугаа орлоо. Гэрэл ассанаас хойш удсан ч үгүй, өрөө рүүгээ орж ирэв. Гэртээ хувцастай сууж чаддаггүй болохоор чинь би ёамд хайртай. Яадаг юм бэ, <<Хайртай>> гэж бичихэд.
Есдүгээр сарын 9.
Танайх утасгүй юм аа даа? Эсвэл үүдний чинь хонгилд байдаг юм уу? Яг одоо би цонхныхоо хажууд тэмдэглэлээ хөтлөөд сууж байна. Чам руу утасдаж <<Цагаан дотоож л чамд гоё зохидог>> гэж хэлэх юм сан. Наад балай хар өнгөтэй юугаа чи л лав дөрөв дөхөө өмсч байна. <<Вольво>>-гоор хүргүүлж ирэхдээ өмссөн байсан. Тэр <<Вольво>> дэлбэрч сэг болохын төлөө энэ пивийг уучихъя.
Есдүгээр сарын 27.
Баатараа <<Нөгөөх чинь секс хийхгүй л байна уу? Чиний ярьж байгаа үнэн бол, тийм хүүхэн өнөө цагт ховор шүү>> гэж байна. Ганцаараа амьдардаг мөртлөө гэртээ эрэгтэй хүн дагуулж ирэлгүй сар гаруй боллоо. Нээрэн, чи сайн хүүхэн юм аа. Маргааш хоёулаа танилцана шүү!
Аравдугаар сарын 3.
Миний амьдралд ямарч утга алга. Өглөө 8.30-д чи ажилдаа явна. Үгүй, би ажил гэж хаанаас мэдэж байгаа юм бэ? Машин барьж чаддагсан бол, ах надаас <<Хонда>>-гаа харамлахгүй л дээ. Тэгвэл хаана ажилладагийг чинь мэдээд авахгүй юу. Үгүй би ёстой тэнэг юм аа. Өглөө бүр чамайг хүргэж өгөөд байж болно шүү дээ. Орцонд хулгайч шиг зогсож байхаас хамаагүй дээр. Тэгэхэд, чи надаас айсан уу? Хоёр орой дараалан шатан дээр сууж байдаг, би мөн дүүрчихсэн амьтан шүү. Гэрийнхээ тагтан дээрээс дурандаад л сууж байсан бол, чи энэ бүдүүнээр хүргүүлдэг болохгүй шүү дээ.
Хөөе, бүдүүн минь чи миний амьдралаас зайлаач!
Бүдүүнтэй үнсэлцэхэд чинь золтой л <<цус харвачихсангүй>>. Дараа нь чи түүнийг түлхсэн. Чи хөөчихсөн үү? Ерөөсөө гэртээ оруулах хэрэггүй байсан юм. Гэхдээ л надад тун хэцүү байна. Өнөөдөр үнсэлжсэн юм чинь, маргааж чи түүнтэй унтчих ч юм билүү...
Гэхдээ л чамайг эрэгтэй хүнтэй яаж секс хийдгийг хармаар байх юм. Яагаад тэр вэ?
Аравдугаар сарын 4.
Өнөөдөр миний баярын өдөр. Чи ганцаараа, таксигаар ирлээ!
Оройжингоо цагаан дотоожтойгоо байлаа. Дөнгөж сая гэрлээ унтраахын өмнө хөхний даруулгаа тайлсан. Тэгээд чи толины өмнө нүцгэнээрээ их удаан зогссон. Урьд нь би том хөхтэй хүүхэн л сайхан гэж боддог байсан.
Гэрэл чинь унтарсан ч гэсэн би унтаж чадахгүй нь ээ. Тэгээд л үүнийг бичиж сууна.
Аравдугаар сарын 21.
Чи намайг хүн байна ч гэж хялайсангүй. Би чамайг сайн мэднэ шүү ихэмсэг зант минь! Чиний бөгсийг ч би нүцгэнээр нь түм бум харсан!
Баатараа утсаар дуудаад байна. Хоёр охинтой ууж байна гэнэ ээ. Би тийшээ явлаа. Нэг охиныг нь гэртээ дагуулж ирнэ. Хохь чинь мэдэв үү?
Аравдугаар сарын 31.
Би тариа хийлгэж байгаа. Хайрт минь! Намайг уучлаарай. Тэр хүүхнээс авчихаж. <<Анхны өнгөний өвчин дурсгалтай>> гээд Баатараа ер тоохгүй байгаа юм даа. Үзэн ядаж байна! Үзэж ядаж байна! Үзэн ядаж байна!..
Энэ намрын туршид чи анх удаагаа ном уншиж байна. Ямар ном бэ? Тэрлэг нөмөрч суух чинь чамд их зохих юм аа. Манайх ч гэсэн хүйтэн л байгаа.
Арван нэгдүгээр сарын 3.
Бүдүүнээ ирээд цонхыг чинь шиллэж байна. Тусчдаа биш дээ, чамайг л өвөртлөх гэж тэгж байгаа юм.
Би чамайг орон дээрээ нүцгэн хэвтчихээд биендээ тос түрхэж байгааг мэдэж байсан л даа. Гэвч цонхруу чинь ямар нэгэн юм шидмээр санагдаад тэвчиж чадаагүй. Чи айсан уу? Тэр шөнө их даарсан уу? Сүүлд нь би гайтай дуран чамайг ончихсон байх вий гэж их айсан шүү.
Чамайг хатгаа аваад эмнэлэгт хэвтэж байна, би чихрийн том цуглуулгатай эргэж байна гэж төсөөлөн бодсон. Гэхдээ чамайг өвдчихөөгүйд үнэхээр баярласан. Энэ бол яг үнэн. Би энэ тэмдгэлэлээ хэзээ нэгэн цагт чамд уншуулахын төлөө бичиж байгаа болохоор цонхыг чинь хагалсандаа уучлал гуйя. Би нисч чаддагсан бол, өөрөө очоод толгойгоороо цонхыг чинь мөргөх байсан.
Арван нээгдүгээр сарын 7.
Эмээгийн минь бие муу байгаа. Санаа дагаад ч тэр үү, намайг цонх руу чинь дуран шидэж хагалсанаас хойш л гэнэт хэвтэрт орчих шиг болох юм. Эмээгээ их өрөвдөж байна. Тэгэхдээ чамайг өи дандаа л бодож байгаа. Ойрдоо цонхруу чинь тухтай ч харж чадсангүй. Өчигдөр өглөө танайд эрэгтэй хүн байх шиг санагдсан. Нар гялбаад сайн харагдаагүй. Харагдаагүй нь ч дээр байж гэж одоо бодож байна.
Арван нэгдүгээр сарын 18.
Сайн байна уу?
Би чиний нэрийг мэдэхгүй тул, гэрийн чинь хаягийг бичээд танай орцны жижүүрт энэ дэвтэрийг орхилоо. Чи намайг танихгүй. Чиний унтдаг өрөөний цонх манай цонхтой харалдаа байдаг юм. Гэхдээ манайх нүүж байгаа л даа. Би эмээтэйгээ хамт танай хажуугийн байшинд амьдардаг байв. Эмээ минь нас бараад, би Хөтөл рүү явах болсон. Тэнд дунд сургуулиа төгсөнө. Одоо есдүгээр анги. Чамайг надаас тав зургаа эгч болов уу гэж би таасан. Зөв үү?
Чи миний тэмдэглэлийг уншаад намайг шоолоорой. Тэгвэл би маш их баярлах болно. Бүдүүлэг үгс тааралдвал өршөөгөөрэй. Тэр үгсийг бичихэд надад сайхан байсан юм. Нэрээ би Х.Х. л гэе. Үнэхээр миний овог нэр хоёулаа Х үсгээр эхэлдэг. За, баяртай. Хэзээ ч уулзахгүй!
Аа, тийм. Цонхондоо хөшиг хийгээрэй. Харин нөгөө дуранг чи хаячихсан уу? Хямдхан ч гэлээ, чамд их хайртай дуран байсан юм шүү.
***
Бүсгүй уншиж дуусаад аяархан инээв. Тэгснээ арай чанга инээж, яваандаа зогсолтгүй хөхрөн буйдан дээрээс гулган уналаа. Бараг хоёр минутын турш инээжээ.
Бүдүүнээ гэнэ ээ? Ёо, ёо, ёо, бүдүүнээ байхдаа яахав дээ. Бүдүү-нээ...
Ингэж хэлүүт ахиад л хөхөрч эхлэв.
Ханатлаа инээж аваад нулимсаа арчлаа.
Sunday, November 14, 2010
Хөгжим
Өнөөдөр ням гариг орой гэртээ амрангаа Араажив толгойт (Radiohead) хамтлагийн Weird fishes arpeggi нэртэй дууг сонсох зуур хөгжмийн талаар бодолхийснээ бичиж сууна....
1. Хамгийн эхэнд би хөгжмийг "төгс зохицол" гэж тодорхойлмоор байна. Учир нь дуу хөгжим бол элдэв чимээ, элдэв шуугианаас бүрддэг. Хорвоогийн элдэв шуугиан чимээг хүн төрөлхтөн өөрийн чихэнд таатай сонсогдох түвшинд хөгжүүлж ирсэн нь өнөөгийн бидний дуу хөгжим юм боловуу гэж би хувьдаа боддог. Үнэхээр л бид элдэв чимээ шуугианы зохицолыг сонсдог шүүдээ. Бүр тэр чимээ шуугиануудыг ангилж тус бүрд нь зориулж "хөгжмийн зэмсэг" гэдэг нэртэй зүйлийг хүртэл бий болгосон улс.
2. Дуу хөгжим бол хүний 2 дахь хэл яриа. Бид хоорондоо үгсээр ярилцаж, бичилцэж ойлголцдог. Миний хувьд үгс бол хүний сэтгэл,оюун ухаан, мэдрэмжийг хангалттай илэрхийлж чаддаггүй. Харин хөгжим чадна. Хөгжим таны бас миний үгээр хэлж чадахгүй зүйлүүдийг тодорхой илэрхийлдэг. Гутрал, цөхрөл, баяр баясал, цэнгэл, аз жаргал, азгүйтэл, дурсамж, гомдол, бахархал, үзэн ядалт, эсэргүүцэл, ухаарал, хайр дурлал....
3. Хөгжим ба цаг хугацаа. Миний л хувьд хөгжим намайг цаг хугацаагаар аялуулдаг. Өөрийн жишээн дээр Vanessa Carlton- ны A thousand miles-г сонсоход анх хайрттайгаа учирсан хавар , Empire of the sun- Walking on a dream-г сонсоход оюутан болсон анхны жилдээ , Люмино-н дууг сонсоход өсвөр насандаа очсон юм шиг мэдрэмжүүд төрдөг. Энэ мэдрэмж сайхан шүү. Миний амьдралын цаг мөч бүхэн өөрийн гэсэн дуутай. Би хүссэн үедээ цаг хугацаагаар аялдаг.
Миний дээр бичсэн зүйл дахин батлагдаж байна. Би хөгжмийг үгээр бүрэн илэрхийлж чадахгүй... Хөгжим бол гайхамшигтай зүйл. Хөгжим миний амьдралын нэг хэсэг. Би хөгжимд хайртай...
Wednesday, November 10, 2010
С.Зориг сангийн тэтгэлэгт хөтөлбөрт өгсөн Эссэ
Шинээр оюутан болсон залуусд аливаа тэтгэлэгт хөтөлбөрт оролцоход нь хэрэг болох боловуу гэсэн үүднээс энэ эссэ-г орууллаа
Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд
“Өрсөлдөөн” бий болох амин чухал зүйл бол өрсөлдөх шалтгаан. Шалтгаан олон янз хаан ширээний төлөөх, албан тушаалын төлөөх, үзэсгэлэнт бүсгүйн төлөөх, алдар нэрийн төлөөх гэх мэт. Гагцхүү нэг зүйлийг шалтгаан өөртөө агуулж байдаг. Тэр нь хүний хүсэл сонирхол, нөгөө талаар хүний хэрэгцээ гэж хэлж болох юм.
Тэгэхээр надад “Тэтгэлэгт хөтөлбөр”-т өрсөлдөх “шалтгаан” бий. Энэ миний давуу тал. (Би сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай!)
Өөрийгөө хөгжүүлэх эрэл хайгуул, хичээл зүтгэл, мэдэх-сэтгэх, сурч боловсрох...Оюутан гэдэг “оюунтан” гэдэг үгнээс үүсэлтэй. Дээрхи чанарыг хадгалсан хүнийг л оюутан гэнэ. Би “оюутан” гэж өөрийгөө хэний ч өмнө хэлж чадна. Энэ миний давуу тал.
Эцэг эх маань зурагтаар мэдээ үзэж байгаад “Ээ хайран залуу, Даанч яав!” гэж халаглах нь сонсогдов. Цочиж гайхсан балчир би зурагт тийш хартал “Ардчиллын алтан хараацай, улс төрийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт ...” гэх хоолой нь танил нэвтрүүлэгч шуурхай мэдээ хийж байх нь тэр...Энэ үед би 1-р ангид орсон шинэхэн сурагч байлаа. Хэнийг? хэн? Яагаад? Яах гэж? 1998.10.02
2000 онд “сонгууль” гэж нэртэй нийтийг хамарсан сүртэй зүйл болов? Бүх томчууд түүний талаар янз бүрийн зүйл ярьцгааж байлаа. МАХН олонхи болж, сөрөг хүчингүй боллоо. Ирэх 4 жил амьдрал өөрчлөгдөхгүй гэж байхад зарим нь зөв зүйтэй, одоо амьдрал сайжрах нь гэх зэргээр ярьж байлаа. 10 настай би бодохдоо : Сонгууль гэж юу юум бол? Бэрд төрүүлж хүмүүсийн хүслийг биелүүлдэг юм болов уу? Сонгууль бидний амьдралд тийм хэрэгтэй зүйл үү? гэж өөрөөсөө асуув.
2008 он. Удаахи сонгууль болов. Энэ удаагийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хүмүүс МАХН-н төв байрны өмнө эсэргүүцлээ илэрхийлэхээр ирсэн байв. Гэвч энэ байдал нь даймжирч урьд өмнө харж байгаагүй айхтар үйл явдал Монголд маань болж байгааг хараад их айж балмагдаж билээ. Нөгөөх л сонгууль гэдэг зүйлийн үр дүн бүр хүний амь насанд хүрдгийг харлаа. Яагаад бас яагаад?
С. Зориг агсны улс төрийн аллага гарснаас хойш дээрхи асуултуудын хариултыг олохын тулд хүмүүсээс асууж сураглаж, телевизийн мэдээллийн хөтөлбөр үзэж, өдөр дутмын сонинг тогтмол уншдаг болов. Хэдий асуултуудынхаа хариуг бүрэн олж чадаагүй ч мэдэхийг хүссэн бүх асуулт зөвхөн нэг зүйлийн хүрээнд байгааг олж мэдэв. Тэр зүйл бол “Улс төр” байлаа. Балчир наснаас мэдэхийг хүссэн асуултууд намайг Улс төр, Улс төрийн шинжлэх ухаантай холбосон юм.
Бидний монголын улс төрийн орчин ямар байгааг бид мэдэж байгаа. Алдаатай, гажуудалтай, эрүүл биш гэсэн үгнүүд тохирно. Балчир хүүхдийн сэтгэхүйд хүртэл дээрхи байдлаар буужээ.
Энэ гажуудсан байдлыг тоншуул ой модыг өт хорхойноос нь ангижруулдагтай адил улс төр судлаачид монголын улс төрийн орчинг зөв гольдролд нь оруулах ёстой. Учир нь тэд улс төр гэж юу болохыг мэддэг.
Миний эзэмшиж буй мэргэжил улс төр судлаач. Энэ миний давуу тал.
Эцэст нь хэлэхэд монголд 170 гаруй мянган оюутан сурдаг. Эдгээр оюутнуудтай би энэ тэтгэлэгт өрсөлдөж байна гэж ойлгож байгаа. Тийм учир би эдгээр оюутнуудаас гадаад хэлний мэдлэгээрээ, сэтгэн бодох чадвараараа энэ тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх давуу талтай гэж бичих нь утгагүй санагдав. Учир нь энэ бол оюутан болгонд байдаг байх ёстой зүйл учир.
Энэ тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу тал бол ерөнхийлөн хэлэхэд дээр бичсэн гурван зүйл юм.
Би алс хол газар очихоор зорчиж яваа зорчигч. Энэ цаг үест ч тэр алс хол газар руугаа аялаж байна. Хүн л болсон хойно алс холын замд ядарна, туйлдана. Энэ тэтгэлэгт хөтөлбөр бол тэр алс холын замын нэг хэсэг замыг туулахад надад эрч хүч, бяр чадал өгөх амин дэм юм.
Tuesday, November 2, 2010
Глобальчлал хэмээх ойлголт
Өмнөх өгүүллэгийн шүүмжээс улбаалан Глобальчлал гэж яг юу вэ гэдгийг тодруулах шаардлага гарлаа. Миний бие яг жилийн өмнө Глобальчлалын талаар хэдэн ном харж доорхи бичвэрийг бичсэн байх юм. Энэ бичвэр зарим хүмүүсийн асуултад хариулт болж болох юм.
Глобальчлал хэмээх ойлголт нь компьютер, принтер, мэдээллийн технологийн нэгэн адил тийм хурдацтайгаар шинжлэх ухааны төдийгүй бидний өдөр тутмын ярианы хэллэг болон дэлгэрч байна. Хэдийгээр глобальчлалын тухай олон ном зохиол хэвлэгдэн гарч байгаа боловч \европын энэ асуудлыг судлагч хамгийн нэр хүндтэй эрдэмтэн Ульбрихт Бекийн хэлснээр “глобальчлал нь сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хамгийн их хэрэглэгдэж байгаа үг болжээ.\ утга агуулга нь тэр бүр тодорхой бус, ойлгомжгүй нэр томъёо байгаа юм. Ямартаа ч Globus буюу дэлхий бөмбөрцөг гэсэн үгнээс гаралтай.
Глобальчлалыг орчин үеийн эдийн засаг, улс төрийн хөгжил, экологийн тэнцвэрт байдлыг хангах тодорхойлогч хүчин зүйл төдийгүй хүн төрөлхтний хөгжлийн аюул заналыг бүрдүүлэгч хэмээн үзэж байна. Глобальчлал бол янз бүрийн олон тооны үр дагавар бүхий нэлээд зөрчилтэй явц болохыг эдүгээ бараг хүн бүр мэдрэх болов. НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан “ Глобальчлалын үр ашиг эдийн засгийн илүү хурдан өсөлт,амьдралын илүү өндөр түвшин, шинэ боломж гэдэг нь мэдээж. Гэвч энэхүү үр ашиг нь хамгийн тэгш бус хуваарилагдаж байгаа учраас одоо ч таагүй хандаж байна”[1] гэж анхааруулсан байдаг. Үнэндээ ч даяаршлын тэгш бус байдал ба түүний муу жолоодогдож буй тал нь хэн бүхний сэтгэлийг хамгийн их зовоосон хоёр үзүүлэлт юм. Глобальчлал буюу монгол хэлд хөрвүүлвэл даяарчлал нийт улс орон, бүс нутагт бүх чиглэлээр адил бус илэрч дэлгэрч байгаа нь ч дээрхийг гэрчилнэ.
Глобальчлал бол угтаа барууны гаралтай геополитикийн нэгэн үзэл баримтлал. Дэлхий дээр тээвэр холбооны үнэ асар хямдарснаар нэгдүгээрт улс гүрнүүдийн хооронд хиймлээр бий болсон хил заагийг худалдаа наймаа, үйлчилгээ, мөнгө, санхүү, мэдлэг, технологи зэрэгт нээн өгснөөр дэлхийн улс гүрнүүд болон хувь хүмүүс хоорондоо илүү их ойртож байгаа интеграцчлалыг ойлгож байна. Эдүгээ глобальчлалын тухай үзэл санаа нэгдмэл мэтээр ажиглагддаг боловч онолын түвшинд цөөнгүй тооны зөрүүтэй ойлголт байдаг. Эдгээр ойлголтуудыг явцуу ба өргөн хүрээний тодорхойлолт хэмээн ангилж болно.
Явцуу тодорхойлолтоор, глобальчлал нь зөвхөн дэлхийн эдийн засгийн нягтралын илрэл ба цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөлөлд байдаг, тодорхой давтамжтай үзэгдэл юм. Энэхүү ойлголтоор, глобальчлал нь хөрөнгө санхүүгийн чөлөөт урсгал, түүнээс улбаалах мөн түүнийг нөхцөлдүүлэх мэдээллийн чөлөөт урсгал, эдгээрээс шууд хамаарах үнэт зүйлсийн харилцан нэвтрэлцэл гэсэн гурван хэсгээс бүрдэх аж. Өөрөөр хэлбэл явцуу утгаар глобальчлал нь ертөнцийг үзэх илүү реалист дүр зураг дээр тулгуурлах ба тэр нь:
1. Хүн төрөлхтний өмнө тавигдаж буй нийтлэг бололцоо
2. Тулгарч буй нийтлэг сорилт
3. Тэдгээрийг шийдэх нийтлэг арга замын эрэлхйилэл мөн.
Харин өргөн хүрээний тодорхойлолтыг харгалзан үзвээс, улс төрийн дэглэмийн ижилсэл (тухайлбал, ардчиллын үнэт зүйлсийн зайлшгүй тархалт), боловсрол, хөдөлмөр, эрүүл мэнд, хүнсний зэрэг нийгмийн амьдралын социал хүрээн дэх стандартуудын ижилсэл, хил хязгаар, бүрэн эрхт байдлын аажмын уусалт (эдгээр нь аажмаар алга болох үзэгдэл), цаашилбал угсаатны конвергенц зэргийг хүртэл хамаатуулан ойлгож болно. Үнэт зүйлийн хүрээнд явцуу тодорхойлолтоор харилцан нэвтрэлцлийг ойлгодог бол өргөн тодорхойлолтоор харилцан уусалтыг ойлгодгоороо онцлог ажээ. Өөрөөр хэлбэл, өргөн утгаараа даяаршил нь ертөнцийг үзэх идеалист дүр зураг дээр тулгуурлах ба тэр нь :
1. Хүн төрөлхтний нийтлэг сайн сайхны тухай үзэл санаа
2. Мөн нийтлэг зорилт
3. Тэдгээрт хүрэх арга замын эрэлхийлэл юм.
Глобальчлалын тухай ойлголт нь өнөөдөр гарч ирж буй цоо шинэ зүйл биш бөгөөд энэ нь хөгжилийн үйл явц гэж үздэг. Энэ утгаараа бүр 19-р зууны үе, түүнээс өмнө ч олон улсын түвшинд худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлахад чиглэгдсэн дэлхий дахины чиг хандлага байсан.[2] Гэсэн хэдий ч өнөөдөр нийтээрээ бүрэн глобальчлагдсан эдийн засагт хүрэх яагаа ч үгүй байна. Түүхийн урт хугацаанд глобальчлалын чиг хандлага хэд хэдэн үе шатыг дамжин давалгаалан хөгжиж иржээ. Түүхийн энэхүү давалгаанууд нь өөр өөрийн өвөрмөц онцлог цар хүрээ, агуулгатай байсан байна.
Глобальчлалын анхны давалгаа нь 17-18-р зууны үеийн жижиг худалдаачид ойрхи Дорнодоос алт, мөнгө, Энэтхэг, Хятадын хойгоос халуун ногоо, торго бөс даавууг Европод борлуулж, ажиллах хүчийг Африк тивээс хойд Америкт аваачих замаар хөгжжээ. Ийнхүү үйлдвэрлэлийн түүхий эд, ажиллах хүч дутагдалтай Европ тив нь Ази, Африк, Латин, Америкийн орнуудыг колоничлох болсон байна. Английн эдийн засагч Адам Смит, Давид Рикардо нар либерал эдийн засгийн онол болон харьцангуй давуу талын онол зэргийг хөгжүүлснээр олон улсын худалдаа улам өргөжин хөгжих орчин бүрдсэн.
Глобальчлалын дараагийн давалгаа нь дэлхийн 2-р дайны дараа эхэлсэн гэж үздэг. Дэлхийн улс орнуудын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, эдийн засаг, олон улсын худалдааг дэмжих таатай орчинг бүрдүүлэх үүрэг бүхий олон улсын байгууллагууд болох Дэлхийн банк, Олон улсын Валютын Сан, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага байгуулагдан идэвхитэй ажиллаж эхэлсэн. Түүнчлэн Олон Улсын Банк, санхүүгийн зах зээл, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа улам хөгжиж, баруун европ, хойд Америк, Японд хөдөлмөрийн бүтээмжийн үсрэнгүй өсөлт гарсан
Орчин үеийн глобальчлалын давалгаа нь 1980-д оны эхээр гараагаа авсан гэж үздэг. Эрчим хүчний хямрал, социалист системийн задрал болон мэдээлэл харилцааны салбарт гарсан технологийн ололт, шууд хөрөнгө оруулалтын өсөлт зэрэг нь энэ үеийн онцлог болж байна. Энэхүү үйл явц нь хөгжиж буй Хятад, Энэтхэг, Вьетнам, Тайланд, Уганда зэрэг орнуудад хөгжлийн нааштай үр дагаврыг авчирч, мүн амыг ядуурлаас гарахад чухал нөлөө үзүүлэх боллоо.
Глобальчлал бол эдийн засаг, санхүү, улс төр, захиргаа, соёл, эрх зүйн гэсэн өргөн хүрээг хамарсан олон талт үйл явц юм. Глобальчлал нь хотжилт, суурин амьдралын хэв, маяг, эдийн засаг дахь либералчлал, ардчилал, технологийн хурдтай өөрчлөлт, хүн амын өсөлт зэрэг бүтцийн өөрчлөлтүүд эрчимтэй явагдах орчин болж байна. (Хүснэгт үзнэ үү)[3]
Глобальчлал Глобальчлал нь анхнаасаа эдийн засгийн үйл явц боловч, экологи, улс төр, захиргаа, соёл, эрх зүйн гэсэн хүрээнүүдийг хамарсан олон талт үйл явц болж, олон улсын болон улс хоорондын түвшинд өргөжиж байна. | Хот суурин амьдралын хэв маяг Том хотууд, суурин газруудын эдийн засаг, улс төрийн эрх мэдэл улам нэмэгдэх боллоо. Хотжих үйл явц нь 2025 оны түвшинд дэлхийн хүн амын гуравны хоёрыг хамрах төлөвтэй байна. |
Либеральчлал Зах зээл өргөжиж, эдийн засаг улам нээлттэй болж байна.Хорин жилийн өмнө 2,9 тэрбум хүн зах зээлийн эдийн засгийн харилцаанд амьдарч байсан бол өнөөдөр түүнд 6 тэрбум хүн хамрагдах болжээ. | Ардчилал Ардчилал өргөжих тусам, улс төрийн үйл явц улам нээлттэй болж байна. Ардчилсан чиг хандлагатай орнуудын эзлэх хувь 1974 онд 61 хувь болж өссөн байна. Үндэсний тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход иргэний нийгмийн үүрэг улам өсөн нэмэгдэх болов. |
Технологийн хурдацтай өөрчлөлт Мэдээлэл харилцаа, био бичил технологийн болон сансрын технологийн асар хурдацтай өөрчлөлт нь нийгэм эдийн засгийн хэмжээлшгүй чадавхи, урьдчилан таамаглах аргагүй сорилтыг бий болгож байна. | Хүн ам зүйн өөрчлөлт Дэлхийн хүн амын өсөлт аажмаар буурч байгаа хэдий ч манай гариг дээр 6 тэрбум хүн амьдарч байна. 2025 он гэхэд энэ тоо 7,5 тэрбум болж өсөх таамаглал бий. Дэлхийн хүн амын хөгшрөлт эрчимтэй явагдаж байна. |
Subscribe to:
Posts (Atom)