1. Ардчилал дорнын сэтгэлгээнээс бус, өрнийн сэтгэлгээнээс үүсэлтэй
Аль ч ард түмний сэтгэлгээний түүх нь тэрхүү ард түмний олон үеийн турш хуримтлуулж ирсэн нийгмийн ба үйлдвэрлэлийн туршлага, тэдний байгаль, нийгэм, сэтгэхүйгээ танин мэдсэн мэдлэгээс үүсдэг.
Дорнын сэтгэлгээ бол МЭӨ 4,3 мянган жилийн өмнөөс үүссэн. Дорно дахины улс орнуудын сэтгэлгээний хөндөж байсан нийтлэг зүйлүүд нь 1. Дорно дахины сэтгэлгээ удаан хугацаанд домог, шашны үзэлд үндэслэж хөгжжээ. Дорно дахины ард түмэн нийгмийн зохион байгуулалт, дэг журам, төр, засаглал, эзэн хааныг бурхнаас гаралтай гэж үзэж байв. 2. Сэтгэлгээ нь ёс суртахуун, ёсзүйн үзэлтэй нягт холбоотой. Нийгэм төрийг удирдан жолоодох, өөрчлөх асуудал эзэн хааны ёс суртахууны чанар олон нийтийн аж төрөх ёс журам ёс суртахуун хүмүүжилтэй нягт холбоотойгоор тавигдаж байв.
Өрнийн сэтгэлгээ бол МЭӨ 1 дэх мянганаас үүсэлтэй. Өрнийн сэтгэлгээний гол хөндөж байсан асуудлууд нь эрх, эрх чөлөө, боолчлол, нийгмийн тэгш байдал ба тэгш бус байдал, төрийн засаглалийн тухай асуудлууд юм.
Ардчилал нь өрнийн сэтгэлгээнээс үүсэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл эрх, эрх чөлөө, нийгмийн тэгш байдал, тэгш эрх зэрэг тулгуур ойлголтуудаас үүсэлтэй. Тиймдээ ч Ардчилал өндөр хөгжсөн орнуудын дийлэнхи нь Өрнөдөд байдаг.
Хэрэв Ардчилал дорнын сэтгэлгээний онцлог болох домог шашин, суртахууны тулгуур ойлголтуудаас үүссэн бол ардчиллын легитимсэл дорнын орнуудад, монголд үргэлж өсөлттэй байх нь дамжиггүй.
2. Эзэн, захирагчийн (төрийн хар хүний) дорнын ойлголт
Дорно дахинд энэ ойлголт МЭӨ 2 дахь мянганаас үүсэлтэй бөгөөд Чжоу Гуны сургаалиас үүсч хожим Күнз боловсронгуй болгосноор дорно дахинд түгжээ. Төрийн хүн болох эрх нь ёс суртахуунлаг чанар, буян хишиг сайн шинжийг их хэмжээгээр өөртөө хураасан ач буянтай хүнд оногдоно. Энэ сэтгэлгээ дорно дахинд нэвт шингэсэн. Монголын Бөө мөргөлд ч Тэнгэр заяат эзэн гэж байдаг.
Энэ сэтгэлгээн дээр тулгуурлаж одоогийн төрийн түшээдийг дүгнэдэг. Өнөө үеийн төрийн түшээдийн гаргаж буй шийдвэр, биеэ авч яваа байдал зэрэг нь ардчиллын легитэмсэлийг унагаах нэгэн хүчин зүйл юм.
3. Шударга бус байдал
МЭӨ 1 дэх мянганаас эхлэлтэй нийгмийг эмх журамтай байх үүднээс бий болсон сургааль дорно дахины сэтгэлгээнд нэвт шингэжээ. Энэ нь Шуцзины Хулгай дээрэм, аллага, худал хуурмаг явдал үйлдэгчид урваж итгэлийг эвдэгсдийг жигшиж шийтгэх ёстой. Ийм гэмт хэрэг газар авахад үр хүүхэд нь эцэг эхээ, дүү нь ахыгаа хүндэтгэхгүй, захирагдахгүй болно. Энэ нь эргэж эцэг эх нь үр хүүхдээ, ах нь дүүгээ энэрч хайрлахгүй халамжлахгүйд хүрнэ.
Энэ сэтгэлгээгээр манай өнөөгийн Ардчилсан нийгмийг аваад үзвэл: Хулгай дээрэм, аллага, таллага, луйвар хийсэн хүмүүс нь энгийн гэмгүй иргэдтэй ялгагдахааргүй шийтгэлгүй зүгээр явж байдаг.Хууль хяналтын байгууллага зарим нөхдийг гэм буруутайг мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг. Нийгэмд дээр хэлсэнчэн үр хүүхэд нь эцэг эхээ, дүү нь ахыгаа хүндэтгэхгүй байх үзэгдэл олширсоор байна. Төрсөн үр хүүхдээ айлын гадаа хаяад явж байна, төрсөн үр хүүхдээ хүнд эд материал шиг түрээслүүлж гудамжинд суулгаж байна, хүү нь аавыхаа амийг хөнөөх зэрэг аймшигт үзэгдлүүд манай монголын нийгэмд хэдийнээ бий болжээ.
Дээрхи үзэгдлүүд нь дорнын сэтгэлгээтэй монголчуудад Ардчиллын легитимсэлийг унагахад хүргэж байна.
Б.Пүрэвдагва
No comments:
Post a Comment