Sunday, May 22, 2011

Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагын үндсэн тогтолцоонууд

2-р курсд байхдаа нэг ийм зүйл бичжээ.Алдаа оноо бас харагдаж л байна.Гэхдээ манай салбарын оюутнуудад хэрэгтэй байх гэдэг үүднээс орууллаа.
Оршил
          
           Улс орон, төр улсын гол шинж чанар юу вэ гэсэн асуултанд 18-р зууныг хүртэл газар нутагтай, ард түмэнтэй байх гэхчилэн хариулт өгсөөр ирсэн билээ. Харин анхны үндсэн хууль цагаачидаас бүрдсэн өөрийн гэсэн үндэстэн үгүй шинэхэн тивд бүрэлдэн тогтсон өвөрмөц хэв маяг, тогтолцоо бүхий улс болох Америкийн нэгдсэн улсад 1787 онд батласанаар дээрхи асуултын хариултад дахин нэг чухал шинж нэмэгдсэн юм. 1787 онд анхны үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөг хүртэл 200 гаруй жилийг элээжээ. Энэ олон жилийн хугацаанд үндсэн хууль өөрийн хэв шинжээр хөгжиж өнөөгийн байдлаар үндсэн хууль гэдэг нь улс орны тусгаар тогтнолын томоохон баталгаа болоод байна.
           Дэлхийд өнөөдрийн байдлаар 200 гаруй тусгаар тогносон улс оршиж байна. Эдгээр улс орнууд тусгаар тогносон улс орны хувьд бүгд өөрийн үндсэн хуультай. Хэдий бүгд үндсэн хуультай ч тэдгээрийн хэрэгжиж буй хэлбэр, улс орондоо үзүүлж буй нөлөө нь харилцан адилгүй байгаа юм.
            Миний бичсэн энэ бичил бие даах ажлын бичих зорилго нь улс орнуудын үндсэн хуулийн биелэлтэд хэрхэн хяналт тавьдаг, ямар тогтолцоотой байдаг, улс орнуудын үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг тогтолцоонуудыг харьцуулж хоорондын ялгаа, алдаа дутагдал, давуу талыг нь оношилоход оршино. 
     Орчин үед үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагыг дараах орнуудын тогтолцоог харгалзан үндсэн гурван тогтолцоонд хуваан авч үзэж болно.
Үүнд;
1."Америкийн" тогтолцоо - Үндсэн хуулийн тусгай буюу дагнасан шүүх байдаггүй, Харин дээд шүүх болон бусад шүүхүүд үндсэн хуулийг тайлбарлах, хууль, эрх зүйн  бусад актууд үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй. АНУ-ын загвар нь дараах хоёр хувилбартай билээ.
          Эхний хувилбараар, үндсэн хуулийн хяналтыг бүх шатны ердийн шүүхүүд гүйцэтгэдэг (АНУ, Япон, Филиппин, Скандинавын орнууд). Өөрөөр хэлбэл, аль ч шатны шүүх нь тухайн эрх зүйн акт үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ гагцхүү дээд шүүхийн шийдвэр нь бүх шатны шүүхүүдийн хувьд заавал биелүүлэх хүчин чадалтай байдаг. Ердийн шүүхүүдээр хэрэгжүүлж буй үндсэн хуулийн хяналтыг төвлөрсөн бус үндсэн хуулийн хяналт гэдэг.
           Өөр хэсэг бүлэг оронд (Гана, Намиби, Папуа - Шинэ Гвинеи, Шриланк, Эстон) үндсэн хуулийн хяналтыг гагцхүү дээд шүүх нь хэрэгжүүлнэ. Иим хяналтыг төвлөрсөн хяналт гэнэ.
2. "Австри-Германы" тогтолцоо - Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих асуудал нь дагнасан байгууллага буюу үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээнд багтдаг. Энэ загвар нь дэлхийд нэлээд өргөн тархсан бөгөөд Ром-Германы (эх газрын) эрх зүйн бүлд багтах орнуудын хувьд нэлээд тохиромжтой билээ. Учир нь Ром-Германы эрх зүйн бүлд багтах орны шүүгчид нь карьерын шүүгчид байдаг учраас анхнаасаа зөвхөн эрх зүйн шинж чанартай маргаан шийдвэрлэх чиглэлээр бэлтгэгддэг. Тэгвэл аливаа хууль, эрх зүйн бусад акт, түүнчлэн дээд албан тушаалтны үйл ажиллагаа нь үндсэн хуульд нийцэж байгәа эсэх талаар үүссэн маргаан нь эрх зүйн гэхээсээ илүү улс төрийн шинжтэй маргаан байдаг. Ийм нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүгчид эрх зүйн өндөр мэдлэг, мэргэжилтэй байхаас гадна иргэний эр зоригтой, төрийн бодлогын хэмжээнд сэтгэдэг, үндсэн хуулийн эрх зүйгээр дагнан мэргэшсэн хуульч, улс төрч байх учиртай. Ром-Германы эрх зүйн бүлийн орнуудад шүүгч бүр иим байж чадахгүй. Харин ганц дагнасан шүүхийг иим хүмүүсээр бүрдүүлэх боломж аль ч оронд                                             байдаг нь ойлгомжтой.
3.  "Францын" тогтолцоо - үндсэн хуулийн хяналтыг ердийн шүүхүүд, эсхүл дагнасан үндсэн хуулийн шүүх бус, харин төрийн байгууллага хэрэгжүүлдэг. Ийм байгууллагын сонгодог жишээ нь Франц улсын үндсэн хуулийн зөвлөл мөн. Энэ загварын гол онцлог нь үндсэн хуультай холбогдсон аливаа асуудал, маргааныг шүүх бус гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд дээрхи хэрэг, маргааныг шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон нарийн процетур байдаггүй. Францын үндсэн хуулийн   зөвлөлийн  шийдвэр  нь эцсийн  шийдвэр   болж чаддаггүй. Ийм ч учраас энэ загвар нь өмнөх загваруудтай харьцуулбал ихээхэн дутагдалтай гэж үздэг.
       Дээр дурдсан  бүх  загвар,  хувилбаруудаас Австрийн  загвар буюу үндсэн хуулийн хяналтыг тусгай (төрөлжсөн) байгууллагаас хэрэгжүүлдэг   загвар   нь   ялангуяа   суүлийн   жилүүдэд   ихээхэн газар авч байгаа билээ. Энэ байгууллага нь төрийн бие даасан байгууллага бөгөөд түуний гол үүрэг нь үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд оршино.  Чухамхүү энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эдгээр байгууллагууд байгуулагддаг гэж хэлж болно. Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг төрөлжсөн байгууллагын онцлог. Үндсэн хуулийн хяналтыг дагнан хэрэгжүүлж буй байгууллага нь үйл ажиллагаагаа нарийн дэг журмаар явуулдаг нь тэдгээрийг шүүхүүдтэй ижил төстэй болгодог. Ийм ч учраас зарим орны үндсэн хуулиудад тэдгээрийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүлэг, хэсгүүдэд тусгадаг. Тухайлбал, Чех улсын Үндсэн хуулийн 83 дугаар зүйлд Үндсэн хуулийн шүүхийг "үндсэн хуульт ёсыг хамгаалах уүрэг бүхий шүүхийн байгууллага мөн" гэж тодорхойлжээ. Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж буй төрөлжсөн байгууллага нь ердийн шүүхүүдээс дараах байдлаар ялгагдана.
       Нэгд, тэдгээрийг байгуулахад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй хэд хэдэн байгууллага оролцдог. Тухайлбал, Испанид хаан нь үндсэн хуулийн шүүхийг бүрдүүлэхдээ парламентын доод танхимын гишүүдийн саналаар 4 шүүгчийг, дээд танхимын гишүүдийн саналаар 4 шүүгчийг, засгийн газрын саналаар 2 шүүгчийг, шүүхийн дээд зөвлөлийн саналаар 2 шүүгчийг тус тус томилдог. Солонгос улсын Үндсэн хуулийн шүүх нь 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдгээрээс гурвыг нь ерөнхийлөгч, гурвыг нь Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, гурвыг нь Үндэсний хурал санал болгож, парламент томилдог. Эдгээр байгууллагыг бүрдүүлэх эрхийг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй хэд хэдэн байгууллагад олгосон нь нэг талаас тэдгээрийн бие даасан хараат бус байдлыг аль болох баталгаатай хангах, нөгөө талаас улс төрийн хүчний харьцааг зохих ёсоор илэрхийлэх бололцоо олгох агуулгатай юм.
          Хоёрдугаарт, төрөлжсөн байгууллагын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ердийн шүүгчдийг бодвол хязгаартай байдаг. Ихэнх оронд үндсэн хуулийн шүүгчдийн томилолтын хугацаа нь 12 жилээс илүүгүй байдаг. Үүний зэрэгцээ дахин сонгогдох буюу томилогдох бололцоо тэдэнд үндсэндээ хаалттай байдаг.  Харин Австри, Армен, Турк улсын үндсэн хуулийн шүүхийн шүүгчид бух насаараа уг албыг хашдаг нь онцгой зохицуулалт гэлтэй. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг төрөлжсөн байгууллагын гишүүдийн томилолтын хугацааг ийнхүу хязгаарладаг нь цаанаа гүнзгий утта учиртай юм. Уг байгууллагын шийдвэрлэж буй хэрэг, маргаан нь зайлшгүй төрийн бодлогын асуудалтай холбоотой байдаг бөгөөд энэ утгаараа улс төрийн асуудал байдгийг нэгэнтээ тэмдэглэсэн билээ. Иим асуудалтай хэт удаан зууралдсан хүн асуудалд хараат бус байдлаар хандах чадвараа аажимдаа алдаж, аль нэг улс төрийн хүчинд үйлчлэж эхлэхийг бүрмөсөн үгүйсгэх аргагүй.
       Гуравдугаарт, Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг төрөлжсөн байгууллагын гишүүд нь бусад шүүгчдийн адил заавал хуулийн дээд боловсролтой карьерын шуүгчид байх албагүй. Уг байгууллагын гишүүнээр хууль зүйн их, дээд сургуулийн багш нар, төрийн албан хаагчид, улс төрийн зүтгэлтнуүд, бүр хууль зүйн дээд боловсрол, мэргэжилгүй хүмүус ч томилогдож буюу сонгогдож болдог. Харин Австри болон ХБНГУ-ын үндсэн хуульд зааснаар, үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр заавал хуулийн дээд боловсролтой, мэргэжлээрээ он удаан жил ажилласан хүмуүс байх ёстой. Төрөлжсөн бәйгууллагын гишүүдэд тавьдаг шаардлагуудын дотор тэднээс өөр албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулахыг хориглох шаардлага чухал ач холбогдолтой. Ялангуяа парламентын гишүун байх нь уг албан тушаалд үл нийцнэ гэж үздэг бол зарим оронд үүнээс ч илүу өндөр шаардлага тавьдаг. Төрөлжсөн байгууллагын гишүүн нь халдашгүй эрх дархтай байдаг. Тэдгээрийг зөвхөн уг төрөлжсөн байгууллага хугацаанаас нь өмнө огцруулах эрхтэй. Зарим оронд үндсэн хуулийн шүүхийн дүгнэлтээр энэ асуудлыг парламент шийддэг. Мөн анх томилсон, эсхүл сонгосон байгууллага, субъект нь огцруулах эрхийг эдлэх нь бий. Төрөлжсөн байгууллагын гишүүдийн тоо нь 6-гаас 19-ийн хооронд эргэлддэг. Даргаа ихэвчлэн гишүүд нь дотроосоо сонгодог. Энэ журам нь уг байгууллагын хараат бус байдлын нэмэлт баталгаа мөн. Нөгөөтэйгүүр, төрийн тэргүүн үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьж буй төрөлжсөн байгууллагын даргыг томилдог журам Алжир, Египет, Марокко, Мавритани, Кот-д-Ивуар зэрэг улсад байдаг. Ихэнх оронд төрөлжсөн байгууллага нь ердийн бүтэцтэй билээ. Гэхдээ зарим оронд шүүхүүд 2-оос 3 танхимтай, танхим бүр үйлдвэрлэх асуудлын тодорхой хүрээтэй байдаг.Гүйцэтгэх     эрх     мэдлийн     хүрээнд үндсэн      хуулийн      биелэлтэд   хяналт тавьдаг   байгууллагын   онцлог. Үндсэн хуулийн биелэлтэд ердийн шуүхүүд (Дээд шүүх) буюу төрөлжсөн байгууллага (Үндсэн хуулийн   шүүх)   бус,   харин   шуүхээс   өөр улмаар   ажилладаг   төрийн   байгууллага хэрэгҗүүлдэг     Францын     буюу     холимог  байдаг. Дээр тэмдэглэсэнчлэн  эдгээр байгууллага   нь асуудлыг мэтгэлцээний үндсэн дээр ил тод байдлаар шийдвэрлэдэггуй, гаргасан шийдвэр нь эцсийн шийдвэр бус байдгаараа үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг бусад байгууллагаас эрсялгаатай. Түүнчлэн эдгээр байгууллагын гишүүнээр албан тушаалаараа, эсхүл бусад үндэслэлээр томилогдож болдог нь гол онцлог юм. Тухайлбал, францын ерөнхийлөгч асан хумүүс бүх насаараа Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүний албыг хашдаг. Үндсэн хуулийн зөвлөлийн даргыг ихэвчлэн төрийн тэргүүн өөрийн үзэмжээр томилдог. Казахстан улсад үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих байгууллага нь анх үндсэн хуулийн шүүхийн хэлбэрээр байгуулагдсан түүхтэй. Хожмоо ерөнхийлөгч Н.Назарбаевт уг шүүхийн шийдвэрүүд нь таалагдаагүй тул улсынхаа үндсэн хуулийг шинэчлэх замаар уг шүүхийг татан буулгаж, оронд нь гарынхаа дор байлгах номхон хүлцэнгүй үндсэн хуулийн зөвлөлийг байгуулжээ.



Дүгнэлт
        
          Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагын доорхи гурван тогтолцоог авч үзлээ.
1.    Үндсэн хуулийн тусгай буюу дагнасан шүүх байдаггүй, Харин дээд шүүх болон бусад шүүхүүд үндсэн хуулийг тайлбарлах, хууль, эрх зүйн  бусад актууд үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй Америкийн тогтолцоо
2.    Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих асуудал нь дагнасан байгууллага буюу үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээнд багтдаг Австри-Германы тогтолцоо
3.    Үндсэн хуулийн хяналтыг ердийн шүүхүүд, эсхүл дагнасан үндсэн хуулийн шүүх бус, харин төрийн байгууллага хэрэгжүүлдэг Францын тогтолцоо.
Дээрхи гурван тогтолцоог харьцуулж давуу болон сул талуудыг нь дурьдлаа.
Аливаа улс орон үндсэн хуультай байх нь маш чухал. Мөн тэр үндсэн хууль улс орондоо, нийгэмдээ, ард түмэндээ хэрхэн үр нөлөө үзүүлдэг, хэрхэн биелдэг нь бүр ч илүү чухал юм. Хэрхэн үр нөлөөтэй, хэрхэн биелдэг нь тухайн улсын үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг тогтолцоо нь ямар гэдгээс шууд хамааралтай юм. Дэлхий дээр оршиж буй улс орон бүр үндсэн хуулийн хэрэгжилтэндхяналт тавьдаг байгууллагатай байгаа нь ч ямархуу чухал болохыг харуулж байна. Дэлхий дээр одоогоор дээр дурьдсан гурван хэлбэр байгаа бөгөөд эдшээр тогтолцоонуудын өмнө дурьдсанчлан давуу болон сул талуудыг харгалзан үзэж улмаар өөрийн үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллага болон тогтолцоондоо тусгах нь чухал юм.
 
Ашигласан ном,  материал
·         Ж.Төртогтох “Үндсэн хуулийн политологийн шинжэлгээ” УБ 2010
·         Моррис Дюверже “Төрийн байгууламж” УБ 2008
·         Н. Отгончимэг “Улс орнуудын шүүхийн тогтолцоо” УБ 2006
·         МУИС ГХС “Францын үндсэн хууль” УБ 2008
·         www.citizen.miniih.com

2 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. Маш хэрэгтэй мэдээлэл агуулсан, сайн бичвэр болсон байна :)

    ReplyDelete