Вестминстерийн систем
Вестминстерийн парламентат ёсийг “эзэн хаант төр” хэмээх анилал руу түлхээд баруун хойд Европ, Испанид тогтож буй ардчиллыг хэмжээгүй эрхт хант засгаас төдий ялгалгүй орхидог нь нийдэм буй.
Хэдийгээр Британийн төрийн тогтолцоо нь 18-р зуунд эрх мэдэл хуваарилах сонгодог онолын эх загвар болж байсан боловч түүхэн хувьсал хөгжлийн явцад нэгдмэл төвлөрсөн засгийн жишээ болон хувирчээ.
Төрийн байгуулалтын онцлог
Британи хамгийн анхны үндсэн хуульт хаант засаг мөн боловч өдгөөг хүртэл бичмэл үндсэн хууль үгүй билээ. Тиймээс парламентаас тогтоож байгаа аливаа үндсэн хуульчилсан актыг үндсэн хуульд оруулж буй нэмэлт, түүний салшгүй хэсэг хэмээн үзсээр явдаг юм.
Ингэж Парламент нь Үндсэн хуульдаа шууд нэмэлт өөрчлөлт оруулдаг системийг “уян систем” хэмээн нэрийддэг байна. Гэтэл “чанга систем”-тэй улсад ард түмний санал асуулга явуулах, муж улсын засгийн газруудын тодорхой хувь нь сайшаах зэрэг босго тавьдаг ажээ.
Вестминстерийн хэмээн нэрлэгдэх Британийн парламентын системийг эрх мэдэл хуваарилах онолын зүгээс харвал, төрийн эрх мэдэл хоорондоо нийлэгшиж холилдсон байдаг онцлогтой.
Олон намын тогтолцоотой, холбооны байгууламжтай, эрх мэдэл хуваарилсан тогтолцоотой орнуудын хувьд Британийн загвар яг эсрэг зүйл мөн.
Үндсэн хуулийн онолчид өдгөө Британийн гүйцэтгэх эрх мэдэл хүчтэй буюу сул байдаг хэмээн мэтгэдэг.
- Хүчтэй хэмээн нотолдог хэсэг нь Засгийн газар парламентаа хянаж байдаг, үйл ажиллагаагаа хууль тогтоох эрх мэдлээр дэмждэг, зорилгодоо хялбар хүрдэг зэргийг эш болгодог.
- Харин сул хэмээн нотлодог хэсэг нь Засгийн газрын бүрэлдэхүүн нь ихэвчлэн парламентийн гишүүдээс бүрддэг, парламент дахь хүчний тэнцвэр, ялангуяа, олонх болсон намаас хэт хамааралтай зэргийг дурдан гаргасан нь бий.
Бүрэлдэхүүний хувьд парламентийн олонхи, засгийн газар, нам гурав нэг нь нөгөөгөөсөө үүсч гарсан цогц байдаг. Энэ цогц нь үйл ажиллагааны хувьд тэдгээр байгууллагын хоорондын эрх мэдлийн нарийн зааг шугамыг арилгаж балархай болгодог байна. Иймээс эрх мэдэл хуваарилах онолын үүднээс үзвэл хэн хэнээ хянаж, үйл ажиллагааны хуваарь тэнцэл нь хаагуур ялгарч байгаа нь тодорхойгүй.
Үүнээс гүйцэтгэх эрх мэдэл хүчтэй эсэх тухай маргаан үүсдэг. Үнэндээ харилцан ууссан цогц зүйлийг нэг нь нөгөөгөөсөө хүчтэй гэхчлэн ялгаж ярих нь хэцүү юм.
Ихэнхи ном зохиолд Вестминстерийн гэгдэх эл системийг засгийн газар давамгайлсан гэж үздэг.
Засгийн газар давамгай гүйцэтгэх эрх мэдэл гэдэгт гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь парламент дахь сахилга баттай олонхид түшэглэх бололцоотой Британи, Австрали, Шинэ Зеландад буй систем юм. Тэнхим нь гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хоёуланг нь хянадаг.
Иймээс Британийн төрийн тогтолцоонд парламентын засаглалын үед төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх хувилбар хэмээн тодорхойлж болно. Эрх мэдлийн хоорондын нарийн зааг байхгүй, хутгалдсан байдал нь үүний гол мөн чанар болох нь харагдаж байна.
Парламентад ялсан намаас Засгийн газрыг шууд байгуулна. Ингэснээр:
- Парламентийн олонхи
- Засгийн газар
- Ялсан намын удирдлага гурвуул нэг хүний гарт төвлөрөх бололцоог олгоно. Тэр хүн бол “ерөнхий сайд” юм.
Ерөнхий сайдыг Эзэн хаанаас томилно. Үнэндээ ялсан намын дарга шууд парламентийн олонхийн дэмжлэгээр ерөнхий сайд болдог байна.
Эдийн засаг нам сонгууль
Британийн төр засаг ийнхүү эрх мэдлийн хэт төвлөрөл дээр үндэслэж байна. Энэ Вестминстерийн системийн гол онцлог юм.
Төрийн өмч давамгайлсан аж үйлдвэрийн систем Британийн эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг.
Улсын аж үйлдвэрийн газруудын удирдах зөвлөл нь Сайдаас томилогдож, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зэрэг зарим чиг үүрэг нь шууд яамны хяналтад нээлттэй байдаг юм. Гэхдээ зөвлөл дэх яамны нөлөө нь өдөр бүр Парламентаас өгөөд байдаг биш гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Чухамдаа иймээс улстөрийн системийн зорилго нь
- Төр
- Капитал
- Хөдөлмөр гурвын зөвшилцөлд хүрэхэд оршино.
Хатуу сахилга баттай хоёр намын систем бол Британийн онцлог юм.
Сонгуулийн систем нь мажоритар байх агаад үнэмлэхүй олонхийн санал авсан нам ялалт байгуулна. Нэг тойргоос нэг хүнийг үнэмлэхүй олонхийн саналаар сонгодог энэ систем нь хоёр намын хатуу системийг тогтоож өгөөд зогсохгүй, хариуцлага ч тодорхой байдаг.
Хоёр намын систем нь сонгогчид илт ялгаатай хоёр хөтөлбөр санал болгож, ялсан нь 4 жил бүх эрх мэдлийг эзэрхэж, цогц хөтлөн явуулах бөгөөд иргэдээс төр засгийг шууд хянах бололцоо олгодог.
Весминстерийн парламентат ёсны намын систем, сонгуулийн онцлог нь Боннын мөн ёсны намын болон сонгуулийн философиос тэс өмнөө юм. Германы сонгуулийн пропорциональ тогтолцоо нь нийгэм дэх улс төрийн сонирхлыг тольдон буулгахыг эрхэм болгодог. Харин Британид хэрэглэдэг мажоритари тогтолцоонд тулгамдсан асуудлыг хөндсөн давуу сонирхлыг шалгаруулдгаараа ондоо юм.
Британийн байгуулалд парламент, засгийн газар, нам гэсэн гурван систем нэг цогц болон яс нэгдэж, ажилладаг байна.
Вестминстерийн системийг дүгнэн профессор Беррингтон бичихдээ:
...Британийн загварын амин чанар бол холбоот улс, эрх мэдлийн функциональ хуваарилалт бүхий улсад байдаг шиг эрх мэдлийг задалж сарниулахаас зайлсхийхэд оршино. Нэгдмэл улсын хэлбэр нь эрх мэдлийг орон даяар дээд хэмжээнд төвлөрүүлж, гүйцэтгэх хууль тогтоох эрх мэдлийн нийлэгшил нь төвд түгжрэл, гацаа гарахаас сэргийлдэг. гэжээ.
Болж шүү. Амжилт ангийн андаа
ReplyDelete"Бонноос вестминстерийн зүг" номноос иш татсан байх нь...
ReplyDelete