Би бээр Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Улс төр судлалын 3А ангийн оюутан гэсэн их урт гуншинтай. Надтай адилхан ийм айхтар гуншинтай дахиад 21 нөхөд бий. Энэ хэдийгээ блогтоо дүрсэлмой.
- Өвлийн эхэн сарын шинийн таван. 2 гараа курчик-нийхээ (өөрийх нь дуудлагаар бичив) хармаанд хийн 2 холоо 2 тийш савчуулан цаанаа л нэг атаман төрхтэй алхлан,саяхан авсан шинэхэн лэптопоо сугавчлан, амнаас нь цан хүүрэг савсан буудлаас ирж байгаа нь харагдав. Өвлийн цагт ноосон малгай огт өмсөхгүй бөгөөд гагцхүү курчикнийхээ юүдэнг өмсөн урд талыг нь дээш нугалан өмсөх нь эрт үеийн баатар мэт санагдмой. Хаанаас ирэв гэж асуухад, -Пөмбөгөрөөс гэж хачин жигтэй газрын нэрийг хэлэн сургууль руу орлоо.
Хожим нь сонсох нь ээ :
Шинэ Бөмбөгөрийн
Шилэн лангуутай
Ширүүн Чинээ гэгч байв
Ардчилал, Либерализмаар занималдаж
Айлын охидыг зүгээр байлгадаггүй гэнэ
Автобус, тээвэрт зүгээргүй
Ай даа сайхан дуулдаг гэнэ
Сургуульд ч бай, тайзан дээр ч бай
Сурсан ганц бүжигээ хийдэг гэнэ
Сургийг нь сонсох нь ээ
Сурлага хөдөлмөрт гавшгайч гэнэ
Амьтны амыг сонсох нь ээ
Айхтар цагаан сэтгэлтэй гэнэ
Аль хэдийн бизнес хийж
Ардыг "хиам"-аар хангадаг гэнэ
Түмний амыг сонсох нь ээ
Төрөлхийн тусч залуу гэнэ шүү энэ Чинчулуун
(зүүн гар талаас: ширээний ард сууж байгаа залуу бол З.Чинчулуун)
бусад нөхдөд үргэлжлэл бий...
Bohiin tsol duudaj baigaa yum shig saihan boljee.
ReplyDeleteih sain hun bololtoi
ReplyDeleteHahaha. Minii nz yamar goyo durslel hiisen yum be de? Mash sain bolson bain. Eniig unshaad ta hedigee sanachlaa shuu and nar mini. :D.
ReplyDeleteHundetgesen,
LG :)
waxaxaxa. nudend haragdtal bichjee Yaj ter we??? Nadiig bas orulaarai.
ReplyDeleteBayarlalaa ;>
ardiig hiamaar hangadag gene geneshu hehe
ReplyDeleteСайн залуу шүү
ReplyDeletehuuh, saihan boljee :)
ReplyDeletegoy bichij ee. ene bichveriin ezen n unshsan bolov uu.
ReplyDelete