Sunday, December 25, 2011
Saturday, December 24, 2011
2011 онд хаана юу хийв...\1-ээс 7-р сар\
13 дахь сарын цалингаар шагнуулав 2011.01.04 |
Үндсэн хуулийн өдрөөр хөшөөнд цэцэг өргөж байгаа байдал |
Ажлын аппаратынхны дунд зохион байгуулсан тэмцээнд хэлтсээрээ аваргалав |
Найзын хамт сургуулийнхаа сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аваргыг 3 дахь жилээ дарааллаж авав |
Бат илэрхийлэх шинэчлэх аяныг зохион байгуулав |
Sunday, November 20, 2011
Улс төр өсвөр наснынхны нүдээр...
Миний бие бакалаврын зэргийг авахын өмнөх багшлах дадлагыг 21 хоногийн хугацаанд Нийслэлийн 2-р дунд сургууль дээр хийж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт 10-р ангийн хүүхдүүдэд "Нийгмийн тухай мэдлэг" хичээлийн хүрээнд "Улс төр гэж юу" сэдвээр хичээл заалаа. Одоогийн 10-р ангийн хүүхдүүд дунджаар 15 настай хүүхдүүд, тэдний улс төрийн талаархи ойлголт тун сонирхолтой. Хэдий 15-хан настай ч нийгэмд буй улс төрийн талаархи сайн, муу, баяртай, бухимдалтай, зөв, буруу бүхий л ойлголт тэдэнд бий. Хичээлийн эцэст "Улс төр гэж юу вэ?" тэднээс асуун цаасан дээр хариулт авсан юм. Хариултууд нь тун сонирхолтой...
"Улс төр гэдэг нь нийгэмд тулгарч байгаа асуудлыг шийдэх тушаал гаргадаг хүмүүс. Улс төр бол ерөнхийдөө Пирамид гэсэн үг. Хөрөнгө мөнгөтэй нь дээшээ явж, ухамсар муутай нь доошоо болсон цаг. Тийм болохоор пирамид."
10а анги Б.И
Улс төр нь нийгмийг бүхэлд нь удирдаж чадахуйц бүхэллэг тогтолцоо юм. Энэ тогтолцооны гол багана нь эрх мэдэл гүйлгээ ухаан юм.
10а анги Д.А
Улс төр гэдэг нь юуны тулд улс гэдэг нэр байгаа билээ тийм учраас улс орноо хамгаалж хөгжүүлэх дээдлэн дэвшүүлэх улс төрийн баримтлал байх ёстой.
10а анги Н.Ш
Friday, November 4, 2011
Миний хүүгийн сурлагын дэвтэр
2008 онд анх оюутан болоод нэг ч дүн тавигдаагүй сурлагын дэвтэр /кинишк/ дээрээ эхний семистрт орсон 4 хичээлийн "A" дүн тавиулчихаад хол байгаа аав руугаа залгаж оюутны анхны семистрийн тайлангаа тайлагнасны дараа ааваас минь нэг захиа ирсэн юм. Захианд: Миний хүүгийн сурлагын дэвтэр гэж гарчиглан:
Сурлагын дэвтэр
Суу алдраа цуурайтуулан
Сугарч гарах гарааны гэрэгэ
Эрдэмийн их далайгаас
Эрдэнэс түүүсэн гарааны гэрэгэ
Сурлагын дэвтэр
Эрдэмтэн багш нарын шүүлгийн дүн
Эзэн хүний мэдлэгийн шалгавар
Идэвхи хичээл зүтгэлийн шагнал
Их замын гарааны гэрэгэ
Сурлагын дэвтрээс
Өнө холын ирээдүй нь гэрэлтэж
Олноо түүчээлэх оюун нь тодорно
Өвөөгийнх нь ухааны цараа гялалзана
Өндөрт гарах оргил нь харагдана
Сүлд тугаа өргөн хүүгээ даатгъя
Сүү өргөн мялааж нутагт нь залбиръя
Тэнгэр бурхандаа хүүгээ даатгъя
Тэрсүүдийг нь хааж тахил өргөн сүсэглье
Хүний үрсээс хоцролгүй
Хүрэх хүслээ биелүүлээрэй
Эрдмийн далайгаас хичээнгүйлэн суралцаж
Энэ биеэ чимж яваарай
2009.01.03
гэсэн урам өгч, хүч нэмсэн шүлэг ирсэн юм. Аавын минь өгсөн энэ их урам 1,2,3-р курсд онц сурахад маш том нөлөө үзүүлсэн. Энэ жил би төгсөх курсын оюутан энэ эрчиэрээ төгсөнө гэдэгт итгэлтэй байна . Итгэл, урам гэдэг хамгийн хүчтэй. Би ч ирээдүйд хүүгээ урмаар хүмүүжүүлнэ.
Б.Пүрэвдагва
Friday, October 14, 2011
Янжуур
Чухам бидний тамхи гэж нэрлэдэг энэ эдийг бас янжуур гэдэг, хэдий лингвистик үүднээс дорвитой тайлбар хийж чадахгүй ч, янжуур гэж нэршил 18, 19-р зууны үед монголд урд зүгээс орж ирсэн болов уу. Ямартаа ч Өмнөд Америкийн уугуул иргэд зэрлэгээр ургадаг нэгэн ургамлын навчийг зажлахад бие хєнгєрч, ядаргаа багассан мэт мансуурсан болохыг мэдсэнээр тvvнийг ид шидтэй мэт ойлгон хэрэглэж ирсэн нь өнөөгийн тамхины хэрэглээний эх vvсвэр болон дэлхий даяар тархжээ. Энэ янжуур гэдэг зүйлийн талаар үргэлж муу бодолтой явдаг байсан миний толгойд сүүлийн үед арай өөр бодол эргэлдэх болов. Муу талыг нь бүгд мэдэх байх наад зах нь батга гарна, уушиг хордоно цаашлаад урагт нөлөөлнө. Тамхины хайрцагнууд дээр байдаг зургуудыг бүгд харсан байлгүй дээ.
Харин одоо энэ золигийн эдийг шунан татдаг нөхдүүдийн талд ороод хэдэн эерэг талуудыг нь тоочье
- Найзтай болох, хүнтэй танилцах нэг хөшүүрэг. Хэрэв хэн нэгэн Дулмаа, Болд ажилд орсон бол хамгийн эхлээд тамхилах зуураа танилтай, найзтай болдог.
- Тамхи татах /тамхилах/ тэр хэдхэн хоромд тийм нэг дотно уур амьсгал бий болдог. Ямартаа ч зүгээр зогсоод ярихаас огт өөр.Энэ уур амьсгал нь ялангуяа бизнес, эдийн засгийн хүмүүсд сайнаар нөлөөлөх нь бий. Тамхилах зуураа ажилаа бүтээсэн хүмүүс олон байдаг. Парламентын гишүүд ч тамхилах зуураа бие биенийгээ лоббидох нь бий.
- Агшин зуур бие организмыг сэргээх талтай. Ачаалалтай ажиллаж байх үед нэг янжуур сороход хурдан хугацаанд сэргэлт авч, бас багахан хэмжээний амралт эргээд ажилдаа идэвхитэй сэргэлттэй ордог. Ажлын ачааллаас болж тамхинд орсон хүмүүс багагүй байдаг.Тэр нь үүнтэй холбоотой байх.
- Тамхичдын соёл. Тамхичин хүн тамхичин хүнтэйгээ харьцдаг нэг өвөрмөц соёл бий болсон шиг санагддаг. Жишээ нь бие биенээ тамхиар дайлах /индианчууд хүндэт зочиноо "Хука" буюу тамхиар дайлдаг байсан/, нэг нэгэндээ галаа өгөх, цаашлаад бүр тамхийг нь асааж өгөх, гарын салаагаар тамхиа өгдөггүй зэрэг бичигдээгүй дүрмүүд үйлчилдэг юм билээ.
За тэгээд цаашилбал мансууруулах нөлөөтэй гэх зэрэг зүйлүүдийг бичиж болох юм.
Бүгдийн муулдаг энэ "муу " зүйлийг яагаад ч юм гэнэт сайн талаас нь харж бичихийг оролдов. Эрхэм уншигч та тамхи татдаггүй бол дээрхи зүйлүүдийг уншаад тамхийг бүү сонирхоорой. Миний хувьд тамхийг сурталчилахыг хүссэнгүй. Эцэст нь хэлэхэд тамхи яавч сайн зүйл биш гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ.
Б.Пүрэвдагва
Thursday, October 6, 2011
Би мартахгүй
Хүний амьдралд олон зүйл тохиолддог тэр олон зүйлээс гагцхүү хэзээ юу болсон гэдгээрээ бусдаасаа ялгарч хүний амьдралын мартагдашгүй дурсамж болон үлддэг. Өнөөдөр даргадаа сургалтын төлбөрөөр шагнууллаа....Би мартахгүй
Friday, September 30, 2011
Жинхэнэ одод
Жинхэнэ одод гэж бичихээр жинхэнэ биш гэж бас байх болчих гээд байдаг.Миний бичсэн санаа нь өнөө цагт бид тэр од, энэ од гэж бичдэг. Одоо үеэ үгүйсгээгүй ч бидний өнгөрсөн үед мартаж болохооргүй авъяастай сайхан дуучид байжээ. Дуучдын хоолой, дууны хөгжим, тэр амьд байдал, дууны хэлэх гэж буй цаад гүнзгий утга санаа нь өнөө үеийн дуучдын дуутай харьцуулшгүй мундаг байжээ.
Та бүхэнд энгийн хэрнээ агуй тэр сайхан бүтээлүүдийг хүргэж байна. Үеийн үед ард түмний дунд дуулагдаж яваг !!!
Бүүвэйл хорвоо бүгдээрээ бүйвэйЭлэг бүтэн эвсэг явъя аа....
Wednesday, September 28, 2011
Гарын таван хуруу
2005 оны "Болор цом"-ын эзэн Ж.Мөнхбат-н бичсэн энэ шүлэг надад маш ихээр таалагдав.
Эрхий хуруу шигээ байх юмсан
Эсэгсэн тангарагтаан дэндүү үнэнч
Эгэл бусаддаа дэндүү тусч
Сайн бүхнийг илэрхийлсэн утгатай
Салаавч өгөхөд чухал үүрэгтэй
Эрхий хуруу шигээ явахсан
Долоовор хуруу шигээ явахсан
Доромжилж тавалсан нүдний харцыг сох хатгаж чадах
Довтлох дайсны өөдөөс бууны гох атгаж чадах
Долоовор хуруу шигээ явахсан
Sunday, September 18, 2011
Сайн байцгаана уу
Сайн байцгаана уу?
ОХУ-ын Иркутск, Улаан-Үд хотуудаар яваад ирлээ. Блогтоо нэг сарын хугацаанд салхи оруулсангүй. Удахгүй аян замын тэмдэглэлүүд бичих болно. Мөн намар болж амралтаа авсан нөхөд ажилдаа орж, хичээлийн шинэ жил эхэлж манай орны амьдралын хамгийн идэвхитэй үе эхлээд байна.Олон зүйл сонирхол татаж байна. Удахгүй шинэ бичлэгээр уулзацгаая
Friday, August 26, 2011
Toro Y Moi
Chazwick Bundick буюу бидэнд Toro Y Moi нэрээрээ танил болсон энэ хар залуу сүүлийн үед миний сонирхлыг маш их татаад байгаа. Ганц миний ч биш аль хэдийнээ тив дэлхийн чанартай хөгжим сонсогч залуусын хэрэгцээг хангаж дуртай дуунуудых нь зохиогч, дуучин болсон билээ. Тиймдээ ч энэ залуугийн талаар блогтоо оруулахаар шийдлээ.
Toro Y Moi бол Америкийн electronic, chillwave, pop чиглэлээр уран бүтээлээ туурвидаг чадварлаг залуу singer-song writer /уран бүтээлч/ юм. Тэрээр 1986 оны 11 сарын 7-нд Америкийн Хойд Каролинад төржээ. Сонирхол татсан нэг зүйл нь бол Toro Y Moi-ын ээж нь Филлипин гаралтай, аав харин Африк гаралтай Америк. /Ураг төрлийн хол нь дээр гэж холын цуснаас ийм л авъяастай хүү төрдөг юм байна/
Toro Y Moi буюу Bundick маань график дизайнер мэргэжилтэй бөгөөд 2009 онд Хойд Каролинагийн их сургуулийг төгссөн юм байна. Сургуулиа төгсөөд Bundick мэргэжилээрээ ажилалгүйгээр electronic, chillwave, pop чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Ernest Greene-тэй нийлэн хөгжмийн мөр хөөсөн юм. Тэрээр Carpark records-той гэрээ байгуулсан бөгөөд 2010 онд анхны цомог болох Causers of this цомогоо гаргасан. Энэ цомогт монголын чанартай хөгжим сонсогч залуусын сайн мэдэх Blessa, Minors зэрэг дуунууд багтсан.
Энэ дууг анх 2010 онд Pitchfork-ын best new music хэсгээс сонсоод маш их таалагдаж байсан
Уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн Toro Y Moi-ын гараас сайхан бүтээлүүд ар араасаа ундарч эхэлсэн юм. 2011 оны 2-р сард монголчуудын хамгийн сайн мэдэх дуунууд багтсан Underneath the Pine цомогоо гаргасан. Энэ цомогт:
Энэ бол маш гоё
Сүүлийн үед миний чих энэ дууг сонсох дуртай болоод байгаа
Тоro Y Moi буюу Bundick-ын талаар товчхон бичихэд ийм байна. Цаашид олон сайхан бүтээл гаргаж олон чихийг баярлуулна гэж бодож байна. Та ч бас нэг завандаа дуунуудыг нь сонирхоод үзээрэй
Б.Пүрэвдагва
Манайхны хамгийн сайн мэдэх дуу байх. Плэй Тайм дээр мөн их эгшиглэсэн дээ
Сүүлийн үед миний чих энэ дууг сонсох дуртай болоод байгаа
Тоro Y Moi буюу Bundick-ын талаар товчхон бичихэд ийм байна. Цаашид олон сайхан бүтээл гаргаж олон чихийг баярлуулна гэж бодож байна. Та ч бас нэг завандаа дуунуудыг нь сонирхоод үзээрэй
Tuesday, August 23, 2011
Кобойчууд ба Харийнхан /Cowboys and Aliens/
Өчигдөр Өргөө кино театрт 2011 оны 7 сарын 29-нд нээлтээ хийсэн яг өнөөдрийн байдлаар 90 сая долларын ашиг олоод байгаа Jon Favreau -ын найруулсан "Кобойчууд ба Харийнхан"киног үзлээ.
Гол дүрүүдэд :Daniel Craig |
Тус кинонд Jake Lonergan-ний дүрд тоглосон бөгөөд жинхэнэ "чанга" залуу гэж хэлж болно. Миний хувьд Даниел энэ дүрд яг тохирсон шиг санагдсан.Гадаад төрх, бие хаа, дотоод сэтгэл, үйл хөдлөл зэрэг нь... Киноны Jake Lonergan бол умардын чанга нөхдийн нэг бөгөөд өөрийн гэсэн дээрмийн бүлэгтэй, сайн зодолддог, зоригтой эр юм. Киноны үйл явдалд гол дүрийг бүтээх бөгөөд тал газар гэдсэндээ шархтай, өнгөрсөнд юу болсныг огтхон ч санахгүй, мөн гартаа төмөр бугуйвчтайгаар ухаан орсноор кино эхэлдэг...
Harrison Ford |
Monday, August 8, 2011
Hi-Fi radio FM 98.9 /сонсогчийн дурсамж/
"Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчидоо та бүхэн Hi-Fi radio FM 98.9-ыг сонсож байна." гэх энэ танил бөгөөд дотно үгсийг сонсоогүй 1 жил 5 орчим сарын хугацаа өнгөрчээ. Тэр цагаас хойш богино үелзийн долгион сонсоогүй, сонсохыг ч хүсэхээ болисон байна. Учир нь Hi-Fi радиогийн орон зайг тэднээс өөр хэн ч нөхөж чадахгүй...
Анх 2005 онд Улаанбаатарын гудамжиар "Улаан таван хошуу" бүхий эмблемтэй содон самбарууд хотыг чимж эхлэв.Анхандаа ямар нэгэн бичиггүй улаан таван хошуу бас 98,9 гэсэн тоо хүмүүсийн дунд асуулт болж байлаа. Төд удалгүй нууц задрагдаж ХАЙ-ФАЙ радио ФМ
Tuesday, July 19, 2011
PLAYTIME 2011 /наадамчины тэмдэглэл/
Анх 2001 онд зохион байгуулагдаж эхэлсэн монголын амьд хөгжмийн PLAYTIME наадам энэ жил буюу 2011 онд 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн 10 жил бол зөвхөн PLAYTIME наадам төдийгүй, монголын амьд хөгжмийн салбарын үсрэнгүй хөгжлийн жил байлаа.
Манай ажлын газрын нэг ах ярихдаа: "анхны PLAYTIME бол одоогийн зүгээр нэг үдэшлэг шиг хийгдэж эхэлж байсан. Бид нар хоорондоо ярьдаг байсан гадаадын амьд хөгжмийн наадамд залуус нь мянга, мянгаараа майхантай ирж байрлан хэдэн хоногийн турш баярлаж цэнгэдэг гэж харин өнөөдөр харахад бидний ярьж байсан зүйлүүд бүгд биеллээ олжээ.." гэж өнгөрсөн наадмыг хамт үзэж зогсонгоо надад хэлсэн юм. Анх мөрөөдөж ярьж байсан зүйл биеллээ олоход 10 жил үнэтэй хувь нэмэр оруулжээ.
2011.07.16
16-ны бямба гарагийн өглөө бол олон амьд хөгжим сонирхогч залуусын хоног тоолон хүлээж байсан өглөө байсан юм. Энэ өглөө миний бие ажил хэргийн шугамаар Монгол
Sunday, July 10, 2011
Дэлхийд ганцхан Монгол Наадмаараа сайхан наадаарай монгол түмэн минь
Thursday, July 7, 2011
Улаанбаатар- Хөгнө Хан I /аян замын тэмдэглэл/
Миний бие Монгол Улсын Их Сургуулийн, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн "Улс төр судлаач"-ийн ангид сурдаг гэдгээ өөрийн блогт хэдэнтэй бичиж байсан билээ. Манай мэргэжлийн оюутнууд 3 дадлага хийдэг бөгөөд тэрний нэг нь "Хээрийн дадлага" юм. Хээрийн дадлагын гол зорилго нь улс орны засаг захиргааны нэгжтэй танилцаж, явуулж буй үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг нь судлахад оршдог билээ.
2008 оны элсэгчид буюу энэ жилийн /2011 он/ 3-р курсээ төгссөн оюутнууд Өвөрхангай- Архангай чиглэлийг зорисон бөгөөд нийтдээ 3"А", 3"Б" 2 ангийн нийлсэн нийт 25 оюутан, Доктор Цэнд-Аюуш, доктор Ц.Батболд нарын бүрэлдэхүүнтэйгээр 7 хоногийн хугацаатай явсан юм.
1. УБ - Хөгнө Хаан
Бид 2011 оны 06 сарын 22-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн юм. Явахын өмнөх өдөр цаг агаарын мэдээ харахад бидний явах аймгууд аз болж бороогүй байх төлөвтэй байлаа. Харин Улаанбаатараас хөдөлдөг өдөр зөөлөн бороо шивэрсэн үүлэрхэг, сэрүүн өдөр байсан юм. Явах бүрэлдэхүүн өглөө 9 цагт НШУС-ын оюутны дотуур байрны урд цугларлаа. Дадлагын туршид биднийг авч явах машиныг сонгоход маш хэцүү байсан. Учир нь түлшний хомсдол орон нутагт төдийгүй, нийслэлд газар авсан байсан юм. Тиймээс бидний сонголт А80 бензин хэрэглэдэг 1971 онд үйлдвэрлэсэн "орос ах" нарын хийсэн бидний хэлж заншснаар "ПААЗ" автобус байлаа. Дашрамд хэлэхэд автобусны жолооч Алтансүх ахад маш их баярласнаа 2 ангийн оюутнууд болон, багш нарынхаа зүгээс илэрхийлье.
Хөдлөхийн өмнө. 2011.06.22 НШУС-ын оюутны дотуур байрны урд тал |
Thursday, June 30, 2011
#Summertweet-ын эргэн тойронд
Энэ сарын 30 буюу 6-р сарын 30-ны Пүрэв гарагт Монголын жиргээчдийн зуны цугларалт Summertweet амжилттай болж өнгөрлөө. Энэ цугларалтанд ирж чадаагүй жиргээчиддээ зориулж Summer tweet-ын хүрээнд жиргэгдсэн жиргээнүүдийг толилуулж байна.Танд Summertweet-д очсон мэт сэтгэл төрүүлнэ гэж найдаж байна
Б.Пүрэвдагва
Б.Пүрэвдагва
Бүгдэд мэнд хүргэе ! :-) #summertweet
»
Gertee irev #Summertweet -d uusan 2 piavandaa halaad baahan jirgev sorry all for many tweets :)
»
RT @soyolerdene: #summertweet -д оролцож байгаа бүх жиргээч нартаа оройн мэнд хүргэе.
»
#summertweet buh jirgeejiddee oroin mend ajild ni amjilt husye oroig saikhan unguruuleerei sain zuiliin tuluu hamtdaa shuu
»
#Summertweet доргио болж байгаан байнадаа хэхэ
»
Saturday, June 11, 2011
"Мороожин" Indie Dance Party
Мороожин: Та бүхэн мороожингийн /зайрмаг/-ны сурталчилгаа гэж битгий андуураарай. Энэ бол амьд хөгжим сонирхогчдийн клуб бөгөөд тус клуб 2010 оны 9-р сард байгуулагдсан билээ. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн оны 10 сарын 30-нд "Tribute to Hi-Fi 98.9" night-г хай-фай радиогийн зуу, зуун сонсогчдынх нь өмнөөс 98,9 радиод хүндэтгэл үзүүлэн зохион байгуулсан билээ.
Харин энэ удаа "Мороожинчид" өөрсдийн нэрээр нэрлэсэн Indie Dance Party-ыг хийх гэж байна.
Харин энэ удаа "Мороожинчид" өөрсдийн нэрээр нэрлэсэн Indie Dance Party-ыг хийх гэж байна.
Thursday, June 9, 2011
90-ээд оныхон 4 /бариа/
За бариа гэхээр гараа барианы бариа бишээ. Бараг энэ үгийг манай үеийнхэн мэдэх байх бас "цохио" гэж нэрлэх нь ч бий.
Сургуульд дөнгөж ороод ирмэгц одоогийн хүүхдүүдтэй адил эцэг эх маань сургуульд ганган хээнцэр машинаараа хүргэж өгдөггүй байлаа. Өөдсийн чинээ биетэй нөхдүүд өөрөөсөө том цүнх үүрчихсэн л автобусанд чихэлдээд явдаг байлаа.
Wednesday, June 8, 2011
King's of Convenience
Сонсдог хамтлагуудынхаа талаар өөрийн мэдэх хэмжээнд бичье гэж бодлоо. Нэг ёсондоо энэ сайхан хөгжмийг ганцаараа амиа бодож сонсоод байлгүйгээр бусаддтай хуваалцахаар шийдлээ.
King's of Convenience /KOC/ хамтлагийг миний хувьд 2005 оноос эхэлж мэднэ. Дөлгөөн намуухан хоолой, хөгжмийн сайхан зохицол, энгийн хэрнээ содон байдлаараа намайг татсан.
KOC бол Норвеги улсын Bergen хотоос гаралтай хамтлаг юм. Хамтлаг 2 норвеги залуугаас бүрддэг. Залуусын нэрийг Erlend Øye , Eirik Glambek Bøe гэдэг. /Норвеги нэрнүүд бичихэд их хэцүү байдаг юм байна/
Дээрхи 2 залуу 2лаа өөрсдөө дуугаа зохиож, хөгжимдөж дуулцгаадаг. Хамтлаг хэрхэн байгуулагдсан нь их сонин. Шуе, Вше хоёр 2лаа 1975 онд төрсөн бөгөөд 10 настай байхдаа манайхнаар бол газарзүйн олимпиадад орж байгаад танилцсан гэнэ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хамтдаа байгаа гэж хэлж болно. KOC бол тэдний анхны хамтлаг биш бөгөөд 15, 16 насандаа Шуе, Вше хоёр "Skog" гэдэг хамтлагт 2 найзтайгаа хамт тоглодог байжээ.
Kings of Convenience /KOC/ нэртэй хамтлагийн түүх бол 1999 оноос KinderCore Label-тэй гэрээ хийснээр эхэлсэн билээ. 1999 оны зунаас европд болдог олон фестивалиудад өөрийн дууг дуулж олонд танигдаж эхэлжээ.
Kings of Convenience /KOC/ нэртэй хамтлагийн түүх бол 1999 оноос KinderCore Label-тэй гэрээ хийснээр эхэлсэн билээ. 1999 оны зунаас европд болдог олон фестивалиудад өөрийн дууг дуулж олонд танигдаж эхэлжээ.
Tuesday, May 31, 2011
Хайрт ээждээ болон энэ ертөнцийн бүх эхчүүдэд баярын мэнд хүргэе
Ээжээ Би Таньдаа Хайртай
Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон
Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ
Эх үрсийн баярын Мэндийг дэвшүүлье.
Friday, May 27, 2011
Политологи VIII
Политологи гэхээр намайг улс төрийн ямар нэгэн судалгаа бичих гэж байна гэж битгий андуураарай. Энэ бол Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, Улс төр судлалын тэнхим, Орчин үеийн улс төрийн судалгааны төвөөс эрхлэн гаргадаг "Политологи" сэтгүүлийн талаар юм.
Sunday, May 22, 2011
Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагын үндсэн тогтолцоонууд
2-р курсд байхдаа нэг ийм зүйл бичжээ.Алдаа оноо бас харагдаж л байна.Гэхдээ манай салбарын оюутнуудад хэрэгтэй байх гэдэг үүднээс орууллаа.
Оршил
Улс орон, төр улсын гол шинж чанар юу вэ гэсэн асуултанд 18-р зууныг хүртэл газар нутагтай, ард түмэнтэй байх гэхчилэн хариулт өгсөөр ирсэн билээ. Харин анхны үндсэн хууль цагаачидаас бүрдсэн өөрийн гэсэн үндэстэн үгүй шинэхэн тивд бүрэлдэн тогтсон өвөрмөц хэв маяг, тогтолцоо бүхий улс болох Америкийн нэгдсэн улсад 1787 онд батласанаар дээрхи асуултын хариултад дахин нэг чухал шинж нэмэгдсэн юм. 1787 онд анхны үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөг хүртэл 200 гаруй жилийг элээжээ. Энэ олон жилийн хугацаанд үндсэн хууль өөрийн хэв шинжээр хөгжиж өнөөгийн байдлаар үндсэн хууль гэдэг нь улс орны тусгаар тогтнолын томоохон баталгаа болоод байна.
Thursday, May 19, 2011
90-ээд оныхон 3
90-ээд оныхон 1, 90-ээд оныхон 2 бичлэгүүдийн үргэлжлэл../
Энэ тэнүүгээр гүйж харайж, тоглоом наадгай эргүүлж явсаар 8 нас хүрж сургуульд орох нас болжээ. Ер нь хаа байсан 8 нас хүрж зөнөснийхөө дараа сургуульд ордог социалист хэв маягийн хамгийн сүүлийн төлөөлөгч нар бол бид нар юм байгаан. 91, 92 оныхон бол биднээсээ туршлага судлаж тэгээд ч нийгэм нь өөрчлөгдөж 7 бүр цаашлаад 6 одоо бол 5 настай сургуульд ордог болжээ. Би бүр тод санандаг юм: Намайг 7 настай байхад 1997 оны намар 8 сарын сүүлээр байх ээж, аав 2 маань за миний хүү энэ жил сургуульд орох уу эсвэл цэцэрлэгтээ явахуу гэхэд нь сургууль гэж айхтар зүйл санагдаж, нүдэнд цэцэрлэгийн өрөөстэй тоглоом харагдаад "цэцэрлэгтээ" явья гэсэн айхтар сонголт хийж билээ. Бидний үеийн 7 настнууд тоглоом наадгай эргүүлж, маамуу нааш ир, Жигмэд тогмид дуулж, Болжмор шүлгээ сүрхий нь аргагүй уншиж байхад одоогийн 7 настнууд бол орос, англи хэлээр чөлөөтэй ярилцаж аль хэдийн 2-р ангийн босгыг алхачихсан, юун Жигмэд Тогмид харин Lady Gaga, Bruno Mars, Justin Bieber-н дуунуудыг аялан, тэр ч битгий хэл хайр дурлалын нарийн төвөгтэй асуудлыг гадарладаг болчихсон байх юм.
Тэгээд л баахан зөнөг нөхдүүд сургуульд орох нь тэр. Биднийг яг сургуульд орж байсан 1998 онд анх одоогийн хэрэглэж байгаа A,B,C,D.F гэсэн үнэлгээг хэрэглэж эхэлж байсан санагдана....
/үргэлжлэл бий.../
Tuesday, May 10, 2011
Memories of tale
Өнгөрсөн Баасан гараг буюу V сарын 6-ны өдрийн C1-н "Их завсарлага"-аар миний найзын хамтлаг болох Memories of tale хамтлаг орлоо.
Тоглолт 20 цагт эхэлсэн бөгөөд студийг аль хэдийнээ Memories of Tale хамтлагийн найз нөхөд, сонсогчид, амьд хөгжим сонирхогчид дүүргэсэн байлаа. Хамтлаг 2 жилийн өмнө анх Atlantic City нэртэйгээр байгуулагдаж жилийн өмнөөс нэрээ өөрчлөн одоогийн нэрийг авчээ. Хүмүүс Universe Best Songs 2010 наадамд орсноор нь сайн мэдэх байх. Хамтлаг дуучин Сайнаа, гоцлол гитарчин Чөөгий, Базз гитарчин /нэрийг нь мэдэхгүй Б.П/ , Бөмбөрчин..., мөн клауш Дөкө нарын бүрэлдэхүүнтэй.
Дуучин & Бөмбөрчин |
Аргил гитарчин |
Тайзан дээр бөмбөр гитарууд бэлдсэн байсан бөгөөд хамгийн их сонирхол татсан зүйл нь клауш болон notebook байрлуулсан байсан юм. Тоглолт хамтлагийнхны танилцуулгаар эхлэн хамгийн эхэнд явсан оршил аяз надад маш их таалагдсан юм. Ерөнхий уур амьсгал эхний аязнаас мэдрэгдсэн бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц шинэ дугаралтууд чихэнд таатай санагдав. Энэ үдшийн тоглолтын хөтөлбөр 2 хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт Чи, It's Okay зэрэг өөрийн хамтлагийн 7 дууг дуулсан харин 2 дахь хэсэгт Datarock. Red Hot Chilli Peppers, Whitest Boy Alive зэрэг хамтлагуудын дуунаас cover хийсэн.
Хамтлагийн гоцлол гитарчин Чөөгий миний 10 жилийн сургуулийн найз бөгөөд миний л хувьд гитарчин John Mayer гэж хэлмээр байна.
гоцлол гитарчин |
Миний хувьд тоглолт нүд эрэмхийн зуур дууссан. Memories of Tale хамтлагийн зөөлөн, хэмнэлтэй хөгжим, шинэлэг чихэнд чимэгтэй дугаралтуудыг сонссоор цаг өнгөрснийг анзаарсангүй. Дуртай хамтлагуудын нэг болж байгаа Memories of Tale хамтлагийнхандаа болон найздаа цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Энэ хамтлаг Монгол залуусын чихийг чанартай хөгжмөөр баярлуулна гэдэгт итгэлтэй байна.
Б.Пүрэвдагва
Б.Пүрэвдагва
Monday, May 2, 2011
Японы парламент
Засаглалын дундаас арай дөнгүүр нь ардчилал гэдэгтэй дэлхий нийт санал нэгдэж байна. Төлөөлөх ардчиллын гол хэлбэр бол парламент юм. Өнөөдөр дэлхий дээр оршиж байгаа 200 гаруй улсын дийлэнхи хувь нь ардчилсан улсууд байна. Ардчилсан орны үндсэн хуульд парламентыг төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон байдаг.Парламентат ёс нь дан ганц төлөөлөгчдийн байгууллага- институт гэсэн явцуу утгаас илүү өргөн, гүн гүнзгий агуулгатай, улс төрийн харилцааны нарийн төвөгтэй хэсгийг илэрхийлдэг.[1]
Friday, April 29, 2011
Маргаашийн сэтгүүлчид өнөөдөр бичиж байна
Жирийн л нэг хичээлийн өдөр миний бие МУИС-ын II байрны 276р танхимд Олон улсын харилцааны онол хичээлд сууж байлаа. Тэгтэл хаалга онгойж Пүрэвээтэй уулзья хэмээн миний найз "Балжка" дуудав. Багшиас зөвшөөрөл аван гартал харин нөхөр нэг ном баричихсан яг нүдэн дээр маань "Анд Пүрэвдагва танаа: Үзгээр зэвсэглэсэн залуус хүндэтгэв" гэж шинэхэн үзгээр бичээд өөрсдийн бүтээлээс бүрдсэн ном болон үзгийг надад бэлэглэв. Тэр үед надад хэмжээлшгүй сайхан санагдаж, ялангуяа миний нөхдийн бүтээл гэж бодох ахуйяа хосгүй ихээр баясав. Энэ үйл явдал жирийн нэг өдрийг хэзээ ч мартагдахааргүй оюутан насны минь нэг тод өдөр болгосон юм.
Би энэ номны улаан фен болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй. Ямар ч нийтлэлийг нь уншсан хэзээ ч уйдахгүй, аяндаа өөрөө хөтлөөд одно. Манай сэтгүүлзүйн ангийн оюутнуудын ур чадвар сэтгэлгээ, оюуны царааг энэ номноос бэлээхэн харж болно.
Сэтгүүлзүйн ангийн анд,найзууддаа цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье
Та бүгдийг хүндэтгэсэн Б.Пүрэвдагва.
Би энэ номны улаан фен болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй. Ямар ч нийтлэлийг нь уншсан хэзээ ч уйдахгүй, аяндаа өөрөө хөтлөөд одно. Манай сэтгүүлзүйн ангийн оюутнуудын ур чадвар сэтгэлгээ, оюуны царааг энэ номноос бэлээхэн харж болно.
Сэтгүүлзүйн ангийн анд,найзууддаа цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье
Та бүгдийг хүндэтгэсэн Б.Пүрэвдагва.
Sunday, April 24, 2011
С.ХАНТИНГТОН “ИРГЭНШИЛ ХООРОНДЫН МӨРГӨЛДӨӨН” “АЗИ АМЕРИКИЙН ХҮЙТЭН ДАЙН” /шүүмж/
Самуэл Хантингтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн” номныхоо “Ази Америкийн дайн” хэмээх энэ хэсэгтээ бүх л бүтэн тивийг 1 улсын эсрэг сөргүүлэн тавьж, хоорондын харилцааны зөрчлийг олон талаар батлан бичсэн байх. Хамгийн түрүүнд 2 асуулт гарж ирэв.
1. Ази тивд нийтдээ 37 тусгаар тогтносон улс оршдог. Энэ том тивийг 1 улстай адилтган үзэж хоорондын харилцааг хэрхэн тодорхойлж байна вэ?
2. Ази тивийн 37 улсыг яагаад 2, 3хан улс орон төлөөлж байна вэ? Үлдсэн улсууд нь Ази тивийн бусадтай харьцах харилцаанд ямар нөлөөтэй вэ?
гэсэн 2 асуулт байлаа.
Хүйтэн дайны хувьд Зөвлөлт Орос ба Америкийн Нэгдсэн Улсын хүйтэн дайн гэж сонссон боловч Ази Америкийн хүйтэн дайн гэж урьд өмнө огт сонсож байсангүй. Зохиогч яагаад хүйтэн дайн гэж томьёолсоноо хэрхэн баталсныг удахгүй бичнэ.
Цаг хугацаа нь 20 дугаар зууны сүүлч буюу 1980-аад оноос хойш одоо үеийг хамруулан бичсэн байна.
Жирийн ард иргэдэд Ази Америкийн хүйтэн дайн гэвэл хэзээ ч бууж ирэхгүй, ялангуяа дэлхийн II дайнаас хойш гэвэл бүр ч төсөөлөгдөхгүй биз. Вьетнамын дайныг дурьдаж болох ч Самуэл Хантингтон тэс өөр зүйлийг, ялангуяа бидэнд бодитойгоор харагдахгүй далд явагддаг Их гүрэн болон манай тив 2-ын хоорондын харилцаанд 1980-аад оноос хойш болсон олон шийдвэр, гэрээ, кейс, жишээнүүд дээр тулгуурлан бичсэн байна.
/Азийн тэргүүлэгч орнууд болох Япон, Хятад улсууд Ази тивийн харилцааг төлөөлөнн Олон Улсын харилцаанд голлон оролцож тодорхойлсоор иржээ./[1]
Америк-Япон
1990-ээд оны эхээр Япон Америкийн харилцаа улам бүр хурцдаж нэлээд өргөн хүрээтэй асуудлаар тухайлбал, Персийн булангийн дайнд Японы үүрэг, Япон дахь Америйн цэрэг, Хятад ба бусад орон дахь хүний эрхийн талаар АНУ-ын тавьдаг бодлого, энэ талаархи Японы байр суурь, энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Японы оролцоо, хамгийн гол нь эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдааны асуудлаас болж үлэмж буурчээ.Худалдааны дайнтай холбогдох асуудал бүр утга учраа алдав. [2] Тухайлбал Японы эсрэг худалдааны илүү хатуу хориг тавих эрх олгосон захирамжид 1994 оны 3-р сард Ерөнхийлөгч Клинтон гарын үсэн зурмагц Япончууд төдийгүй дэлхийн худалдааны гол журмыг тогтоогч байгууллага-тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн удирдлагын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүний дараа засгийн газрын контракттай ажиллаж байсан америкийн компаниудыг алагчиллаа хэмээн АНУ-Японыг албан ёсоор буруушаав.1995 оны хавар Клинтон Засаг Захиргаа гэрээгээ зөрчин Японы тансаг автомашинд ноогдуулах татвараа 100 хувь болгонон хэмээн заналхийлж, шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө хэрэгжүүлнэ гэв. Үйл явдал 2 орны хооронд худалдааны дайн эхэлжээ гэдгийг яалт ч үгүй ойлгуулав. 1990-ээд оны дунд үе гэхэд харилцан дайрч давшлах явдал хэрээс хэтэрч, АНУ-ын цэргийг Японд байлгах эсэх дээр японы улс төрийн хүрээнийхэн асуудал босгож эхэлжээ.
Энэ жилүүдэд дээрхи 2 оронд бие биеэ үл таашаах явдал олон нийтийн дунд газар авах болов. 1991 он бол Хүйтэн дайны өмнөх хэв загварыг гэдрэг хаясан, олон нийтийн үзэл бодолд эргэлт гарсан жил байлаа. ЗХУ-ын оронд дээрхи 2 улсын өмнө шал өөр дайсан гарч иржээ. Америкийн аюулгүй байдалд заналхийлдэг орнуудын жагсаалтын эхэнд анх удаа америкчууд ЗХУ-ын өмнүүр Японыг оруулж, Япончууд анх удаа АНУ-ыг ЗХУ-аас илүү Японы аюулгүй байдалд заналхийлдэг гэж үзжээ.[3] Энэ үзүүлэлт нь бидний дээр дурьдсанчлан Хүйтэн дайн гэж хэлэхэд хангалттай хэмжээнд хүргэж байгаа юм.
АНУ-Хятад
АНУ-аас Хятадтай тогтоосон харилцаа 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр улам бүр дайсагнасан шинжтэй болж иржээ. 1991 оны 9-р сард Дэн Сяопиний тэмдэглэсэнчлэн хоёр орны хоорондын мөргөлдөөн “Шинэ хүйтэн дайн” болж, энэ санааг хятдын хэвлэлүүдээр байнга давтаж байв. 1995 оны 8-р сард Ерөнхийлөгч Зянь Зэминь “Өрнийн дайсагнагч хүчнүүд манай орныг өрнөжүүлж, “хуваах” санаархлаа орхиогүй байна” гэв. Хятдыг нутаг дэвсгэрийн хувьд хувааж, Хятдыг улс төрийн хувьд нурааж, стратегийн талаар тогтоон барьж, эдийн засгийн хувьд ялахыг” АНУ санаархаж байна гэдэг дээр 1995 он гэхэд Хятадын төрийн зүтгэлтнүүд болон эрдэмтдийн нэгдмэл санаа бодол бүрэлджээ.[4]
Эдгээр буруутгал үндэстэй юм. Тайванийн Ерөнхийлөгч Ли Дэнхуйг АНУ-д зочлохыг АНУ зөвшөөрсөн, Тайваньд F16 онгоц 150-г худалдсан, Түвдийг “Эзлэгдсэн бүрэн эрхт нутаг дэвсгэр” гэж нэрлэсэн, хүний эрх зөрчлөө хэмээн Хятадыг буруушаасан, Бээжинг 2000 оны Олимпын наадмын нийслэл болоход нь саад хийсэн. Вьетнамтай харилцаагаа хэвийн болгосон, Иранд химийн зэвсгийн эд анги экспортолсон хэмээн Хятадыг буруушаасан, Пакистанд пуужингийн техник худалдсаных нь төлөө Хятадад худалдааны хориг тавьсан, Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь саад учруулан эдийн засгийн хориг нэмж тавина хэмээн заналхийлсэн гэхчлэн гомдохоор зүйл зөндөө байв. Талууд бие биеэ хэрцгийгээр дайрч, тухайлбал америкчуудын үгэнд итгэх юм бол Хятад нь пуужингийн техникийн экспортын тухай хэлэлцэн тохирсноо үл биелүүлэн, оюуны өмчийн эрх зөрчин, шоронгийн ялтнуудыг хөдөлмөрт зүтгүүлж, хятадуудынхаар бол АНУ нь Ерөнхийлөгч Ли-ийг эх орондоо зочлохыг зөвшөөрч, Тайваньд орчин үеийн сөнөөгч онгоц нийлүүлэн хэлэлцэн тохирсноо зөрчсөн гэнэ.
1993 онд америкчууд өөрсдөд нь хамгийн их аюул учруулах улс орнуудын дотор Ираны дараа Хятадыг хоёрдугаарт нэрлэжээ.
Ийнхүү АНУ-аас Япон,Хятадын аль алинтай нь тогтоосон харилцаа 10 жилийн турш уруудав. Энэ хувиралт Ази-Америкийн харилцааг өргөн хүрээнд хөндсөн ба автомашины сэлбэг, зургийн аппаратны арилжаанаас авахуулаад цэргийн баазаа хадгалах, тэрс үзэлтнүүдийг гянданд хорих, зэвсэг дамжуулах , оюуны өмч хулгайлах хүртэл эрх ашгийн бүхий л мөргөлдөөнөөс түүний шалтгааныг тогтоож болохоор байв.
Хэдий зохиогч Ази Америкийн харилцааны хүйтэн уур амьсгалыг эдийн засаг, улс төрийн хувьд баталсан ч хамгийн гол учир нь Ази Америкийн гол үндсэн ялгааг өөрчлөгдөн буй олон улсын шинэ нөхцөл байдал босгож ирсэн юм. Хамгийн нийтлэг түвшинд төрийн үнэ цэнэ, шатлан захирах иерархи ёс, хувь хүний эрх хийгээд хувийн эрх ашгийг захирах ёс, зөвшилцөлд хүрэхийн ач холбогдол, зөрчлөөс зайлсхийх, “нэг нүүртэй” байх, ерөнхийдөө төр нь нийгмээс дээгүүр, нийгэм нь хувь хүнээс дээгүүр гэдэгт Азийн олонхи оронд дэлгэрсэн Күнзийн сургааль онцгой ач холбогдол өгдөг. Тэгвэл эрх чөлөө, тэгш байдлын идеал, ардчилал, индивидуализмыг эрхэмлэдэг сэтгэхүй давамгайлсан Америкийн нийгэмд азийнхний ийм хандлага хурцаар туссан нь гарцаагүй. Засгийн газартаа итгэдэггүй, төрийн эрх мэдлийн эсрэг зогсдог, хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын харилцан хамаарал, харилцан хязгаарлалын зарчим, өрсөлдөөнийг хөхиүлдэг, хүний эрхийг дээдэлдэг болон өнгөрснийг мартаж ирээдүйг үл ойшоон одоогийнхоо зорилгыг илүүд үздэг америкчуудын тэр хандлага азийнхтай зөрчилддөг бөгөөд мөргөлдөөний уг сурвалж ийнхүү нийгэм ба соёлын суурь ялгаанаас үүдэлтэй хэмээн зохиогч тодорхойлжээ. Самуэл Хантингтон 80-аад оноос хойш Ази Америкийн хооронд болсон үйл явдлууд дээр эхэндээ дүн шинжилгээ өгч хангалттай таамаглалаа баталсан ч зохиогчийн хэлэх гээд байгаа гол зорилго бол иргэншил, соёл хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй гэдгийг дээр дурьдсанчлан баталсан нь юм.
Ашигласан материал
- Самуэл Хантингтон. Иргэншил хоорондын мөргөлдөөн, Ази-Америкийн хүйтэн дайн хуудас 246-256
Subscribe to:
Posts (Atom)