Thursday, July 7, 2011

Улаанбаатар- Хөгнө Хан I /аян замын тэмдэглэл/

             Миний бие Монгол Улсын Их Сургуулийн, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн "Улс төр судлаач"-ийн ангид сурдаг гэдгээ өөрийн блогт хэдэнтэй бичиж байсан билээ. Манай мэргэжлийн оюутнууд 3 дадлага хийдэг бөгөөд тэрний нэг нь "Хээрийн дадлага" юм. Хээрийн дадлагын гол зорилго нь улс орны засаг захиргааны нэгжтэй танилцаж, явуулж буй үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг нь судлахад оршдог билээ. 
          2008 оны элсэгчид буюу энэ жилийн /2011 он/  3-р курсээ төгссөн оюутнууд Өвөрхангай- Архангай чиглэлийг зорисон бөгөөд нийтдээ 3"А",  3"Б" 2 ангийн нийлсэн нийт 25 оюутан, Доктор Цэнд-Аюуш, доктор Ц.Батболд нарын бүрэлдэхүүнтэйгээр 7 хоногийн хугацаатай явсан юм.
1. УБ - Хөгнө Хаан 
            Бид 2011 оны 06 сарын 22-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн юм. Явахын өмнөх өдөр цаг агаарын мэдээ харахад бидний явах аймгууд аз болж бороогүй байх төлөвтэй байлаа. Харин Улаанбаатараас хөдөлдөг өдөр зөөлөн бороо шивэрсэн үүлэрхэг, сэрүүн өдөр байсан юм. Явах бүрэлдэхүүн өглөө 9 цагт НШУС-ын оюутны дотуур байрны урд цугларлаа. Дадлагын туршид биднийг авч явах машиныг сонгоход маш хэцүү байсан. Учир нь түлшний хомсдол орон нутагт төдийгүй, нийслэлд газар авсан байсан юм. Тиймээс бидний сонголт А80 бензин хэрэглэдэг 1971 онд үйлдвэрлэсэн "орос ах" нарын хийсэн бидний хэлж заншснаар "ПААЗ" автобус байлаа. Дашрамд хэлэхэд автобусны жолооч Алтансүх ахад маш их баярласнаа 2 ангийн оюутнууд болон, багш нарынхаа зүгээс илэрхийлье. 
Хөдлөхийн өмнө. 2011.06.22 НШУС-ын оюутны дотуур байрны урд тал



Манай ангийн хос

Хөдлөхийн өмнөх хооллолт


              Автобус хэдий хуучны эд ч яс сайтай, тохилог сайхан, ямартаа ч үүргээ онц сайн гүйцэтгэсэн юм. За тэгээд бид НШУС-ын байрны урдаас хоол хүнс, ачаа тээшээ ачиж аваад морь цагт хөдөллөө. Өө нээрээ биднийг гаргаж өгсөн ангийн багш Ундрах, ангийн нөхөр Оргил нартаа баярлалаа. 
             Хотоос гарах гэж нэлээд удсан. Учир нь 5 шарын зам засварт орсон байсан учир бөглөрч нэлээд удсаны эцэст 22-ын товчоогоор гарч хөлгийн жолоог очих газар руугаа залсан. Автобусан доторхи байрлалын хувьд зүүн жигүүрт 3А-ынхан, баруун жигүүрт Б-ийнхэн, арын хэсэгт "Тусгай салааныхан" , голын хэсгээр Пүрэвээ байрлаж явлаа :) Автобусан дотор маш хөгжилтэй. "Муушиг ", "покер", "хулгайч цагдаа" тоглож бие биенээ шийтгэж, жигүүр болон хуваагдаж дуугаар өрсөлдөнө. Дууны уралдааны ерөнхий шүүгчээр миний бие ажилсан бөгөөд сүүлдээ хоолой гэж хошного болсон. Нэмж хэлэхэд дуугаар өрсөлдүүлэхдээ "Нутаг " гэсэн үгээр хэзээ ч өрсөлдүүлмээргүй юм билээ. Дуусах шинжгүй эд байналээ.
Баруун, зүүн жигүүр, голын Пүрэвээ, Арын Тусгай салааныхан


Манайхан

Бага гарын муушигчид :)


Арын жигүүрт хөзөр тоглож байхад

Покерчид
           Ингэж тэгсээр Хөгнө хаан уулын бэлд 20 цагийн үед бид буув. Майхан, палатикаа барин бяцхан хэмжээний хуаран үүсгэв. Урьд өмнө олуул майхантай хоноглож байсан ч удаан тэгээгүй болоод ч тэр үү миний хувьд их таатай санагдав. Төд удалгүй харанхуй болж бид түүдэг гал асаан Аян замын идээ задлан бүрэлдэхүүнээрээ түүдэгээ тойрон сууж албан ёсоор дадлагын нээлтийг хийлээ....


                                                                                                             Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment