Wednesday, October 27, 2010

Аавын надад зориулж бичсэн шүлэг

Санаа бодолдоо итгэж
Саадыг давж давшиарай
       Шудрага үнэний төлөө
       Шуурга сөрж зүтгээрэй
Төгс үзлийхээ төлөө
Түймрийн гал шиг дүрэлзээрэй
       Үнэнч ханиа түшиж
       Үйлс ажлаа бүтээгээрэй
Оргилсон хүсэл эрмэлзлэлээрээ
Олон түмнээ дагуулаарай
        Оюун ухаанаа уралдуулж
        Оргил өндрийг эзлээрэй
                                         О.Бяруузана \миний аав\

1 comment:

  1. Аав минь надад зориулж бичсэн шүлэг байдаг юм. Тэр шүлгийг саначихлаа.

    ReplyDelete