Монголд 90-д оны дунд үед сагсан бөмбөгийн спорт маш хурдацтай хөгжсөн гэдэг. Энэ нь 1994 оноос Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээн зохион байгуулж эхэлсэнтэй холбоотой. Миний бие Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээнийг 2006 оноос эхлэн тасралтгүй үзэж мөн монголын сагсан бөмбөгийн тогоонд чанагдаж явсан нэгэн билээ. Урьд урьд жилүүдийн лигийн тэмцээнүүдтэй харьцуулахад жаахан муугаар хэлэхэд уналтад ороод байсан лигийг 2011 оны буюу 16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээн сайжруулах итгэл найдварыг өвөрлүүлэх сэтгэл төрүүлэхүйц эхэллээ.
2011.01.28-ны Баасан гарагт Спортын төв ордон.
16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээн Nissan premiere league нэрийн дор явагдаж байгаа юм байна. Лого нь Спортын төв ордноос 3 өнгө цацарсан улмаар дээд талд нь од эргэлдэж байгаагаар хийжээ. Заавал Спортын төв ордныг оруулсан нь чөлөөт бөхийн холбоо СТО-г авах гээд байсантай холбогдуулсан боловуу гэж бий бодлоо.
16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээний тасалбар |
Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий. Тасалбар аван хаалгаар оронгуут Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн зураг бүхий каледарь мөн MBA news сонины эхний дугаарыг тусгайлан бэлдсэн тараах ажилчид өгч байлаа. Календарь дээр бид тамхигүй болохоор амжилт гаргадаг, тасалбар дээр тамхигүй лиг зэрэг үгүүдийн бичсэн байсан. Эдгээр бичгийг уншиад нийгэмдээ бас нэгэн зөв мессежийг өгч буйн илрэл хэмээн миний бие туйлын сэтгэлэн хангалуун хүлээж авав.
Зааланд ороход том дэлгэц сэлт засан, гэрэлтүүлгийг олноор байрлуулсан урьд жилүүдийхээс огт өөр орчин хүлээж авлаа. Легионер тоглогчдыг ирсэн болоод ч тэрүү заалны суудал дүүрч спортын төв ордон хүнээр хахаж байв.
Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг |
Нээлтийн ажиллагаа NBA-н ах нарыг дуурайсан шоу талдаа болов.
Реппер Gee ая дуугаа өргөж байгаа нь |
Нээлтийн үеэр 16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээнд оролцох багуудыг танилцуулахдаа урьдаас бэлтгэн авсан багийн тоглогч нарын дүрс бүхий бичлэг төв дэлгэцэн дээр гарч баг тамирчид талбай дээр гарч ирэх нь сүртэй сайхан санагдав.Энэ жилийн тэмцээнд Хасын Хүлгүүд, Аватар, Ирвэс, TLG13, Бридж, Харцага, Сүлд, Шаркс зэрэг багууд оролцох юм.
Энэ жилийн лигийн тэмцээний нэг өвөрмөц зүйл нь америк улсын легионерууд болох Аватар багийн Жефри, Лекс, Вилямс нар байлаа.
Монгол улсын шигшээ баг тамирчид |
Мөн Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэг шат ахисан зүйл нь монголын сагсанбөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 2 орны багийг хожсон амжилт байв.Хэдий зарим нэгэнд нь инээдтэй санагдаж байж магадгүй ч энэ бол монголын сагсанбөмбөг төдийгүй бусад багийн спортод монголчуудад ирээдүй, боломж бий гэдгийг харуулсан томоохон амжилт юм. Үүнийг нь ч үнэлж 2010 оны шилдэг багаар монголын сагсанбөмбөгийн шигшээ багийг шалгаруулж Бөртэ чоно шагналыг өгсөн байна. Тэмцээний нээлтийн үеэр ч шигшээ багийхандаа баяр хүргэж амжилт хүслээ.
Ийнхүү 16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийнтэмцээн өнгөрсөн жилийн аварга баг болох Хасын Хүлгүүд болон Милл Хаус компаны Аватар багуудын тоглолтоох эхэллээ.
Миний хувьд 2011 оны 16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээний нээлтийн энэ сайн зохион байгуулалт, шинэ уур амьсгалыг Монголын Сагсанбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхий Нарийн бичгийн даргатай холбож үзэж байна. Мөн дэмжин ажиллаж байгаа манай пүүс, компаниудад талархал илэрхийлмээр байна.
Олон жил барилдаж биднийгээ баясгаарай гэж Гарьд магнай кинон дээр хэлдэг шиг, улам ихийг хийж, улам ихийж шинэчилж монголын сагсан бөмбөг сонирхогчид биднийгээ баярлуулаарай.
Б.Пүрэвдагва