Saturday, January 29, 2011

Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээн 2011

        Монголд 90-д оны дунд үед сагсан бөмбөгийн спорт маш хурдацтай хөгжсөн гэдэг. Энэ нь 1994 оноос Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээн зохион байгуулж эхэлсэнтэй холбоотой. Миний бие Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээнийг 2006 оноос эхлэн тасралтгүй үзэж мөн монголын сагсан бөмбөгийн тогоонд чанагдаж явсан нэгэн билээ. Урьд урьд жилүүдийн лигийн тэмцээнүүдтэй харьцуулахад жаахан муугаар хэлэхэд  уналтад ороод байсан лигийг 2011 оны буюу 16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээн сайжруулах итгэл найдварыг  өвөрлүүлэх сэтгэл төрүүлэхүйц эхэллээ.
       2011.01.28-ны Баасан гарагт Спортын төв ордон. 
             16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээн Nissan premiere league нэрийн дор явагдаж байгаа юм байна. Лого нь Спортын төв ордноос 3 өнгө цацарсан улмаар дээд талд нь од эргэлдэж байгаагаар хийжээ. Заавал Спортын төв ордныг оруулсан нь чөлөөт бөхийн холбоо СТО-г авах гээд байсантай холбогдуулсан боловуу гэж бий бодлоо. 
16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээний тасалбар

              Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий. Тасалбар аван хаалгаар оронгуут Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн зураг бүхий каледарь мөн MBA news сонины эхний дугаарыг тусгайлан бэлдсэн тараах ажилчид өгч байлаа. Календарь дээр бид тамхигүй болохоор амжилт гаргадаг, тасалбар дээр тамхигүй лиг зэрэг үгүүдийн бичсэн байсан. Эдгээр бичгийг уншиад нийгэмдээ бас нэгэн зөв мессежийг өгч буйн илрэл хэмээн миний бие туйлын сэтгэлэн хангалуун хүлээж авав.
               Зааланд ороход том дэлгэц сэлт засан, гэрэлтүүлгийг олноор байрлуулсан урьд жилүүдийхээс огт өөр орчин хүлээж авлаа. Легионер тоглогчдыг ирсэн болоод ч тэрүү заалны суудал дүүрч спортын төв ордон хүнээр хахаж байв. 
Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг

               Нээлтийн ажиллагаа NBA-н ах нарыг дуурайсан шоу талдаа болов.
  
Реппер Gee ая дуугаа өргөж байгаа нь
        Нээлтийн үеэр 16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээнд оролцох багуудыг танилцуулахдаа урьдаас бэлтгэн авсан багийн тоглогч нарын дүрс бүхий бичлэг төв дэлгэцэн дээр гарч баг тамирчид талбай дээр гарч ирэх нь сүртэй сайхан санагдав.Энэ жилийн тэмцээнд Хасын Хүлгүүд, Аватар, Ирвэс, TLG13, Бридж, Харцага, Сүлд, Шаркс зэрэг багууд оролцох юм. 
      Энэ жилийн лигийн тэмцээний нэг өвөрмөц зүйл нь америк улсын легионерууд болох Аватар багийн Жефри, Лекс, Вилямс нар байлаа. 
Монгол улсын шигшээ баг тамирчид

       Мөн Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэг шат ахисан зүйл нь монголын сагсанбөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 2 орны багийг хожсон амжилт байв.Хэдий зарим нэгэнд нь инээдтэй санагдаж байж магадгүй ч энэ бол монголын сагсанбөмбөг төдийгүй бусад багийн спортод монголчуудад ирээдүй, боломж бий гэдгийг харуулсан томоохон амжилт юм. Үүнийг нь ч үнэлж 2010 оны шилдэг багаар монголын сагсанбөмбөгийн шигшээ багийг шалгаруулж Бөртэ чоно шагналыг өгсөн  байна. Тэмцээний нээлтийн үеэр ч шигшээ багийхандаа баяр хүргэж амжилт хүслээ.
      Ийнхүү 16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийнтэмцээн өнгөрсөн жилийн аварга баг болох Хасын Хүлгүүд болон Милл Хаус компаны Аватар багуудын тоглолтоох эхэллээ.
       Миний хувьд 2011 оны 16 дахь удаагийн Монголын Сагсан бөмбөгийн үндэсний лигийн тэмцээний нээлтийн энэ сайн зохион байгуулалт, шинэ уур амьсгалыг Монголын Сагсанбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхий Нарийн бичгийн даргатай холбож үзэж байна. Мөн дэмжин ажиллаж байгаа манай пүүс, компаниудад талархал илэрхийлмээр байна.
        Олон жил барилдаж биднийгээ баясгаарай гэж Гарьд магнай кинон дээр хэлдэг шиг, улам ихийг хийж, улам ихийж шинэчилж монголын сагсан бөмбөг сонирхогчид биднийгээ баярлуулаарай.                
                                                                                                                       Б.Пүрэвдагва

Thursday, January 27, 2011

Батлахын хамгаалахын сургууль дахь жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 2010.01.28

МУ-н Ерөнхий сайд С.Батболд




Төрийн хүндэт харуул

Манай Батлан хамгаалах сонсогчдыг багаас нь бэлддэг болжээ.../Залуу сонсогчдын хамт/

Төрийн сүлд

Sunday, January 16, 2011

90-д оныхон 2

    
               Зах зээл нэвтэрч энд тэндгүй ТҮЦ. 10, 20 төгрөг олдсонч юм юм нүд эрээлжилтэл өрсөн амбаарруу бариад гүйнэдээ. Ер нь ТҮЦ бидний үеийхнийг тоонд яггүй сайн болгосон байх. 100 төгрөгөнд ТҮЦ-нээс адаглаад
1. 5-ын гаа 1 ширхэг
2. 20-н чавга 1 ширхэг
3.10-н шивээстэй бохь нэгийг,
4. чавх хийх резин 1-г 5 төгрөгөөр,
5. 20 төгрөгөнд 1 ширхэг  барбарис,
        гээд нийт 5 нэр төрлийн юм аваад цаана нь 40-өөд төгрөгний хариулт аваад хармаандаа хийчихнэ. Ихэнхи хүүхдүүдийн ах эгч нь ганзаганд явдаг учир сардаа ямар ч байсан нэг удаа Кола, Пепси, Фантаний амтыг мэдрэхтэйгээ. 96, 97 он хүртэл энэ байдал үргэлжилж 98 оноос хойш нийтээрээ байдал арай дээрдсэн байх.
       Урд хөршөөс тоглоом гэдэг янз бүрээр орж ирж боломжтой эцэг эхтэй хүүхдүүд урьд өмнө нь үзэгдэж харагдаагүй хачин сайхан тоглоомоор тоглох болов. Ер нь нийтийн жишигт бол 10 хүртэлх насны 90-д оны охид "чиртаа", "дээс", "резин" тэгээд ер нь бол ээж, эгчийнхээ дууссан косметик, уруулын будаг, пудр, "шампоон"-ны саваар тоглоно. Намайг цэцэрлэгт байхад манай цэцэрлэгийн багш бид нарт гэрээсээ дууссан гоё чамин савнуудыг цэцэрлэгийнхээ тоглоомын "сан"-д хандивлахыг уриалдаг байсныг сайн санаж байна. Харин хөвгүүдийн дунд бол бөглөө эд моданд орж байсан үе. Гудамж метрлэж бөглөө түүж гараа цохин байн нүдэж гардаг байлаа. Тэгээд бие биенээ "хомбож" гарнадаа. Бас бөглөөндөө нэр өгдөг. Надад лав "нисдэг таваг", "тогоот" гэсэн нэртэй сайн бөглөөнүүд байсан. Тухайн үедээ хамгийн үнэтэй 1 ширхэг нь 5с 10 ширхэг жирийн бөглөөнөөс сольдог бөглөө бол Витафит-н цагаан өнгөтэй дээрээ шувуутай бөглөө бас "Каарлзбехг", "Хайникен" зэрэг пивонуудын бөглөө байсан санагдана. Хөвгүүд бөглөөнөөс цаашаа хөгжиж сүүлдээ  "мортал" гэдэг бөөрөнхий кардонан цаасан юмаар тоглодог болов. Нас 7,8 нас шүргэх эргэмд нөгөө мортал дээр байдаг баатаруудаараа "Sega" гэдэг ач буянтай юмны хэрэгээр зурагтан дээрээ зодолдуулдаг болов. Саб Зиироо, Сооний, Жаагс гээд л...Баатар болгон "коомби" хийдэг кодтой бөгөөд тэрийг нь цээжлэхийн тулд "Sega"-гүй мань мэтийн нөхдүүд картонон цаасаар "Sega"-ны гар хийж хиймэл гаран дээрээ" XZZXYZZ дээшээ доошоо Z"  гээд давттагн байлаа. Бодвол найзуудтайгаа хийх тулаанд бэлтгэж байгаа нь тэр байх. Энэ хүүхдүүдийн "дон"-г мэдсэн "зах зээл"-чид байр болгоны подваль, хонгилд "Sega"-ны газруудыг нээж эхлэв...
                                    үргэлжлэл бий...

Tuesday, January 11, 2011

90-д оныхон 1

       
            Үе үеийнхэнд өөр өөрийн онцлог бий.. Ялангуяа 60, 70-д оныхон өөрсдийн үеийн талаар их бичдэг 40 мянгат, Рок музик, Битлз, трапизин өмд, Атаман, Улаан ус,  Нийтийн бүжиг, Пянз гээд л... Харин манай 90-д оныхны хувьд:
    Бидний бага нас 90-д оны ардчиллын шуургатай хамт шуурсан юм. Бид өргөн хэрэглээний бараа хомсдож картны бараанд очерлосон, өлөн зөлмөн, улс орны байдал ороо бусгаа ийм үед төрсөн улс. Хүн болгон юу хийхээ мэдэхгүй, ийш тийшээ ганзагын наймаа хйиж, арчаагүй нэгэн нь архинд орж, хулгай дээрэм хийсэн ийм үе байсан. Нэг хэсэг хүүхэд гэсэн ойлголт бараг л мартагдсандаа. Улсын хэмжээнд төрөлтийн хувь эрс багасч, дээрээс нь бүх юм чөлөөтэй болж үр хөндөлт гэж зүйл газар авсан. Бидний 90-д оныхон ямар азаар энэ бүхний хажуугаар гэтэлгэж төрсийн базарваань ёстой л нэг хүн болох дуртай улс гэвэл манай үеийнхнийг хэлэх байх.
    Одоогийн үеийн хүүхдүүд нэмэлт тэжээл эдр гээд олон юм уух юм мань мэт нь юун тэр манатай бараг 3, 4 сартайд нь бор хоол идүүлээд хар нялх амьтан өмхийгээр баагаад явж байсан биз. 90-д оныхон ихэнхи нь эмээ өвөө дээрээ өссөн байдаг. Эцэг эх нь ажил хийх шаардлагатай, хэрэв үгүй бол хоногийн хоолгүй. Эмээ өвөө дээрээ өснө гэдэг чинь бас жаргал зарим нэг нь хөөрхий 24 цагийн цэцэрлэгт тарчилдаг байсан. Миний нэг сайн таних хүн багадаа 24 цагийн цэцэрлэгт байснаа ярихдаа: "Яг л шорон шиг Даваагаас Баасан болтол бүхий л цагийг цэцэрлэгтээ өнгөрөөнө. Ням гарагт л ээж, аавынхаа барааг хардаг. Даваа гарагийн өглөө цэцэрлэгт очихгүй гэж зөндөө уйлдаг боловч хүүхэд л болсон хойно бохь, модон чихрэнд хууртагдаад өнөөх л шорондоо ирнэ."  гэж дурсаж билээ....

                                                                                                       үргэлжлэл бий...

Tuesday, January 4, 2011

Зүүн Азийн Саудын Араб


           
             АНУ-н нэрт "The Foriegn Policy" сэтгүүлийн энэ сарын дугаарын тэргүүн нийтлэлд Монгол улсыг зүүн Азийн Саудын Араб, бүс нутгийхаа хөгжиж буй өөр ямар ч улстай харьцуулшгүй хурдаар хөгжин дэвжиж байгааг онцолжээ. Уул уурхайд түшиглэсэн их хөгжлийн замналыг тодотгож Монголын нэрийг mine буюу уурхай хэмээх үгтэй сүлсэн байна. 
      
            Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл аль хот вэ? Гэдэг асуултын хариулт болж л хааяахан дурьдагддан байсан Улаанбаатар түүхэндээ анх удаа автомашины түгжрэлд боогдох болжээ. Саяхныг хүртэл монгол улсын нийслэл машинаасаа олон адуутай байв. Харин одоо тиймгүй. Монгол нутгийн зэс, нүүрсэнд санаархсан бизнесийнхэний их нүүдэл алтанд шунагчдын цуваанд “хахаж” байсан 1849 оны Сан-Франциског эрхгүй санагдуулна. Лондон, Даллас, Торонтогоос хөрөнгө оруулагч, эдийн засагч, уул уурхайн мэргэжилтнүүдийг тээсэн онгоцны цуваа Улаанбаатарын “бүртийх” ч үүлгүй цэлмэг тэнгэрийг “чимэх” болоод удаж байна. Өдгөө Улаанбаатарын гудамж талбайд боломж, хувьцаа, ашиг зэрэг үгс дуулдах бөгөөд Чингис хааны морьт цэргүүд нүүдэлчдийн тал нутгаас зүүн европ, Вьетнамыг хүртэл дамнасан асар уудам эзэнт гүрнийг байгуулсан 13-р зуунаас хойш монголчууд дэлхий дахины анхаарлыг ингэтлээ их татсан  удаагүй... 

Tuesday, December 21, 2010

С.Зориг бол флегматик темперамент давамгайлсан шинжтэй удирдагч.



С.Зориг бол флегматик темперамент давамгайлсан шинжтэй удирдагч.
      Дээрхи өгүүлбэр үнэн эсэхийг дараахь байдлаар шалгаж үзье.

ХОЛЕРИК

1. Тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юмыг үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, огцом ууртай.
3. Шийдэмгий, санаачлагатай.
4. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
5. Зөрүүд
6. Маргаан мэтгэлцээнд дийлэх хандлагатай
7. Үе үе эрч хүчтэй байдлаар ажилладаг
8. Хүмүүстэй ний нуугүй, илэн далангүй харилцдаг.
9. Азаа үзэх, аз турших дуртай.
10. Өсөрхөн уурлаж, гомдохдоо түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй
14. Түрэмгий, дээрэлхүү, захиран тушаах дуртай
15. Гар, нүүрний хөдөлгөөн ихтэй
16. Түргэн шийдвэрлэж, асуудлыг хурдан шийдвэрлэх дуртай
17. Шинэ зүйлд дасахдаа удаан
18. Тавьсан зорилгодоо хүрдэг
19. Алхаа гишгээ огцом, хурдан хөдөлгөөнтэй
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг

ФЛЕГМАТИК
1.      Эмх журамтай, нямбай
2.      Аливаад ул суурьтай, нухацтай ханддаг
3.      Хүлээцтэй
4.      Хоосон чалчих дургүй, дуу цөөтэй
5.      Аливаад болгоомжтой, бодлоготой ханддаг
6.      Сэтгэлийн хөдөлгөөн багатай, жигд тогтуун хэл яриатай
7.      Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн бага
8.      Юмыг удаан ойлгож, сайн тогтоож хадгалдаг
9.      Эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг
10.  Хүч чадлаа хоосон зүйлд зарцуулдаггүй
11.  Ажил амьдралдаа хэвшсэн дэг журмыг хатуу барьдаг
12.  Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий
13.  Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг
14.  Өөрийг нь дооглож шоолохыг үл тоомсорлодог
15.  Хүсэл сонирхол, харилцаанд тогтвортой
16.  Ажил эхлэх, нэгээс нөгөөд шилжихдээ удаан
17.  Хүн бүгдтэй ижил харилцаатай
18.  Шинэ нөхцөлд дасан зохицохдоо удаан
19.  Өвчин зовлонд тэсвэр тэвчээртэй
20.  Уур уцааргүй
САНГВИНИК

1. Хөгжилтэй, баяр баясгалантай, тачигнатал чанга хөхөрдөг
2. Эрч хүчтэй, ажилсаг
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй
4. Өөрийн үнэлэлт дээгүүр
5. Шинэ зүйлийг түргэн ойлгож, амархан тусгаж авдаг
6.Сониуч, харилцаанд тогтворгүй
7. Эвгүй, бүтэлгүй, муу юманд зовж шаналах нь бага
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасан зохицдог
9. Аливаа шинэ ажлыг сонирхон хийж, оролдох дуртай
10. Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрдэг
11. Ямар ч ажилд идэвхитэй оролцдог ба нэг ажлаас нөгөөд амархан шилждэг
12. Бусдыг уриалж зохион байгуулах дуртай
13. Нийтэч, уриалгахан, шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхээд инээдэггүй

МЕЛАНХОЛИК
  1. Ичимхий бүрэг
  2. Шинэ орчинд дасахдаа муу, сандарч тэвддэг
  3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй
  4. Өөрийн хүчинд итгэлгүй, эргэлздэг
  5. Ганцаардлыг амархан даван туулдаг
  6. Ажил амьдралын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд сэтгэлээр амархан унадаг
  7. Бодлогоширон гиюүрэх талтай
  8. Амархан ядардаг
  9. Сул, аяархан хэл яриатай
  10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицож чаддаг
  11. Өрөвчхөн, уян сэтгэлтэй
  12. Сайшаал шүүмжлэлд маш мэдрэмтгий
  13. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
  14. Хардаж сэрдэх талтай
  15. Өвчин зовлонд эмзэг хандаж айдаг
  16. Хэтэрхий гомдомтгой
  17. Хүн бүртэй өөрийн бодол санааг солилцдоггүй
  18. Идэвх санаачлага багатай, бүрэг ноомой
  19. Дуулгавартай, хүлцэнгүй
  20. Бусдаар өрөвдүүлж, туслуулах дуртай
Дээр 4 темпераментийн шинжүүдийг бичлээ. Нэг багц шинжид 16-аас дээш тийм гэж хариулбал тухайн темпераментад хамаарна гэсэн үг  Гэхдээ нэг хүнд дан ганц темперамент зонхилдоггүй, дөрвүүлээ хоршин байдаг.
       Дээрхи 4 темпераментуудын шинжийг С,Зориг-н үүднээс шалгаад үзвэл флегматик темперамент давамгайлж байна. Шинжүүдийг тус бүр аваад үзвэл:
1.            Эмх журамтай, нямбай: “Тийм” 
      С.Зориг маш эмх журамтай мөн нямбай. Энэ нь түүний гэрийн хүмүүжилтэй илүү нягт холбоотой байх. Түүний аав нь монголын дээд боловсролын салбарын томоохон зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайд, харин ээж нь эмч хүн байв. Ийм хүмүүсийн гэрийн орчин мөн хүүхдийх нь хүмүүжил ямар байх нь ойлгомжтой.
          “Өнөөдөр” сонины саяхны нэгэн дугаар дээр С.Зориг агсны хувийн тэмдэглэлийн дэвтэр дээрхи бичлэгүүдийг тавьсан байсан. Энэ дэвтэр МУИС-ын аспирантур, ШУКО-н тэнхимийн багш С.Зоригийн тэмдэглэлийн дэвтэр байв. Дэвтэр дээр хичээл ордог оюутнуудын нэрс, тэднийг тус бүр дүгнэн тодорхойлж хэрхэн ажиллах талаар , тэнхимийн багш нарын дунд зохион байгуулах үйл ажиллагаа, хэдэн мөрт шүлэг  зэрэг тэмдэглэлүүдийг бичсэн байлаа. Энэ дэвтэр С.Зориг нямбай гэж бэлхнээ харуулж байв.
2.      Аливаад ул суурьтай, нухацтай ханддаг: “Тийм”
“... ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж, мэдэж байгаа учир тэд өнөөгийн байдалд дургvйцэх нь зvй ёсны юм. Зарчим ёсоор бол манай нийгэм тэргvvнийх байх учиртай. ...Манай ард тvмний амьдралын тvвшин тун дорой зөвхөн амьдралын наад захын хэрэгцээг л хангаж байна. ...Бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод харагдаж байна. ...Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих хэрэгтэй юм. Бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы тvвшинд очтол өдий байгаа ч би монгол хvний саруул ухаанд итгэдэг юм”. 1984 он 4 дvгээр сар Москва хот. Дvvдээ бичсэн захидлаас. 
         Энэ захиаг МГУ-н оюутан С.Зориг 22 настайдаа бичжээ.
3.      Хүлээцтэй: “Тийм”
       1990 оны 04 сарын 27 Сүхбаатарын талбай. Жагсагчид болон цэрэг цагдаагийн хоорондхи “урт гудам” улам нарийссаар. Хүмүүс юунд ч юм бэ урагшаа л түрэн шахцалдсаар. Энэ үед саарал ордны баруун жигүүрээс “Та нар чинь өвсөнд хуйларсан мал шиг яагаад дайраад байгаа юм бэ?” гэж хэлсэн нь залууёын зэвүүцлийг дэвэргэв. Хэрэв энэ үед мөргөлдөөн болсон бол түүнийг зогсоох бэлээхэн өмнөд хөршийн туршлага байв. Ер нь өнөөгийн нийгэмд шилжих үүд хаалга хаагдахад ойрхон байлаа.
      Гэтэл Санжаасүрэнгийн Зориг хоёр хүнээр өргүүлэн шахцалдсан олны дунд орчихсон, цагаан хоолойгоор үг хэлж харагдав.” Залуусаа ! Бид аливаа өдөөн хатгалгад автаж болохгүй.Тайван замын тэмцэл Бидний гол зорилго.Ард түмэн бидний хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй. Ардчиллыг дэмжиж байгаа бол дор дороо зайгаа барин арагшаа болцгоо. За одоо урд талын эгнээнийхэн сууцгаа..Арынхан нь...гээд хүмүүсийн гүн рүү орж, тэдэнд аль болохоор үгээ хүргэхийг хичээж хүлээцтэй тайван байхыг сануулсаар...
4.      Хоосон чалчих дургүй, дуу цөөтэй: “Тийм”
       Анхны 13-н дундаас гол үзэл сурталч удирдан зохион байгуулагч нь С.Зориг байв.Гэвч тэрээр олон үг унагах нь цөөн.Хэдий Ц.Элбэгдорж шиг уран цэцэн олон үггүй ч, оновчтой голыг нь олсон цөөн үгээр хэлэх гэсэн санаагаа тодорхой, ойлгомжтой хэлдэг байв.
5.      Аливаад болгоомжтой, бодлоготой ханддаг: “Тийм”
        Японы сэтгvvлч эмэгтэй Кvдо Миёкогийн “Азид бадарсан ардчиллын салхи” номоос “... Гялалзуур зангvй, өөртөө бат итгэдэг, хvмvvсийг тайван байлгадаггvй, эрх тушаалд шунагч шинжийн яг эсрэг магадгvй номхон хvлцэнгvй, дуулгавартай биш байх. ...Өөрсдийнхөө хvссэн өөрчлөлт шинэчлэлтийг өглөө, оройны зуурт бvтэх ажил биш гэдгийг тэр сайн мэдэж байсан. Залуухан эмэгтэйн нvдээр харвал Зориг ирээдvйн чангахан удирдагчаар бэлтгэгдэж байгаа юм биш биз.”
6.      Сэтгэлийн хөдөлгөөн багатай, жигд тогтуун хэл яриатай:” Тийм”
С.Зоригийг анх хараад төрсөн сэтгэгдлээ японы сэтгүүлч ийнхүү дүрсэлжээ.
...С.Зориг дуугаа өндөрсгөлгүй нам дуугаар ярих мөртлөө тавьсан асуултад маш оновчтой хариулж байв.... гэсэн байна.
7.      Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн бага: “Тийм”
   Түүний хэд хэдэн телевизэд өгсөн ярилцлага болон фото зургуудыг харж байхал дээрхи шинж давамгай ажиглагдсан.
8.      Юмыг удаан ойлгож, сайн тогтоож хадгалдаг: “Үгүй”
9.      Эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг: “Тийм”
       Тэр эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг. Цагаан морин жилийн хувьсгалыг хийхэд түүнд шантрах, буцах шалтгаан маш олон байсан.Харин тэр энэ бүхнийг үл харгалзан тууштай тэмцсээр эхлүүлсэн ажилдаа цэг тавьж чадсан.
10.  Хүч чадлаа хоосон зүйлд зарцуулдаггүй: “Тийм”
Тэр үргэлж төлөвлөгөөтэй ажилдаг байсан. Ямар ажил хийх шаардлагатай, юуг нь хийх шаардлагагүйг тэр сайн мэддэг.
11.  Ажил амьдралдаа хэвшсэн дэг журмыг хатуу барьдаг”Тийм”
12.  Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий: “Үгүй”
13.  Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг: “Тийм”
       Тэрээр хаяахан зөөлнөөр инээвхийлэх бөгөөд ихэвчлэн бодлогоширонгуй дүр төрхтэй байдаг.
14.  Өөрийг нь дооглож шоолохыг үл тоомсорлодог: “Тийм”
Дооглож, шоолуулах байтугай түүнийг заналхийлж, ээжийг нь хүртэл ална гэж заналхийлж байхад тэрээр энэ бүхнийг үл тоомсорлон зорилгодоо хүрсэн.
15.  Хүсэл сонирхол, харилцаанд тогтвортой” Тийм”
16.  Ажил эхлэх, нэгээс нөгөөд шилжихдээ удаан “Үгүй”
17.  Хүн бүгдтэй ижил харилцаатай”Тийм”
      Нас хүйс, мэргэжил, гарал угсаа харгалзахгүй тэр ямар ч хүнтэй ялгаагүй ижил харьцдаг байв. Энэ зарчмыг  ч нийгэмдээ дэлгэрүүлэхийн төлөө байсан билээ.
18.  Шинэ нөхцөлд дасан зохицохдоо удаан “Үгүй”
С.Зориг шинийг эрэлхийлэгч байсан.
       19.  Өвчин зовлонд тэсвэр тэвчээртэй: “Тийм”
        20, Уур уцааргүй  “Тийм”
Флегматик темпераментийн 20 шинжийг С.Зориг дээр аваад үзвэл “Тийм” гэсэн хариулт 16 байна. С. Зориг бол флегматик темперамент давамгайлсан удирдагч.