Tuesday, July 19, 2011

PLAYTIME 2011 /наадамчины тэмдэглэл/

            
           Анх 2001 онд зохион байгуулагдаж эхэлсэн монголын амьд хөгжмийн PLAYTIME наадам энэ жил буюу 2011 онд 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн 10 жил бол зөвхөн PLAYTIME наадам төдийгүй, монголын амьд хөгжмийн салбарын үсрэнгүй хөгжлийн жил байлаа. 
           Манай ажлын газрын нэг ах ярихдаа: "анхны PLAYTIME бол одоогийн зүгээр нэг үдэшлэг шиг хийгдэж эхэлж байсан. Бид нар хоорондоо ярьдаг байсан гадаадын амьд хөгжмийн наадамд залуус нь мянга, мянгаараа майхантай ирж байрлан хэдэн хоногийн турш баярлаж цэнгэдэг гэж харин өнөөдөр харахад бидний ярьж байсан зүйлүүд бүгд биеллээ олжээ.." гэж өнгөрсөн наадмыг хамт үзэж зогсонгоо надад хэлсэн юм. Анх мөрөөдөж ярьж байсан зүйл биеллээ олоход 10 жил үнэтэй хувь нэмэр оруулжээ. 
2011.07.16 
          16-ны бямба гарагийн өглөө бол олон амьд хөгжим сонирхогч залуусын хоног тоолон хүлээж байсан өглөө байсан юм. Энэ өглөө миний бие ажил хэргийн шугамаар Монгол

Thursday, July 7, 2011

Улаанбаатар- Хөгнө Хан I /аян замын тэмдэглэл/

             Миний бие Монгол Улсын Их Сургуулийн, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн "Улс төр судлаач"-ийн ангид сурдаг гэдгээ өөрийн блогт хэдэнтэй бичиж байсан билээ. Манай мэргэжлийн оюутнууд 3 дадлага хийдэг бөгөөд тэрний нэг нь "Хээрийн дадлага" юм. Хээрийн дадлагын гол зорилго нь улс орны засаг захиргааны нэгжтэй танилцаж, явуулж буй үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг нь судлахад оршдог билээ. 
          2008 оны элсэгчид буюу энэ жилийн /2011 он/  3-р курсээ төгссөн оюутнууд Өвөрхангай- Архангай чиглэлийг зорисон бөгөөд нийтдээ 3"А",  3"Б" 2 ангийн нийлсэн нийт 25 оюутан, Доктор Цэнд-Аюуш, доктор Ц.Батболд нарын бүрэлдэхүүнтэйгээр 7 хоногийн хугацаатай явсан юм.
1. УБ - Хөгнө Хаан 
            Бид 2011 оны 06 сарын 22-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн юм. Явахын өмнөх өдөр цаг агаарын мэдээ харахад бидний явах аймгууд аз болж бороогүй байх төлөвтэй байлаа. Харин Улаанбаатараас хөдөлдөг өдөр зөөлөн бороо шивэрсэн үүлэрхэг, сэрүүн өдөр байсан юм. Явах бүрэлдэхүүн өглөө 9 цагт НШУС-ын оюутны дотуур байрны урд цугларлаа. Дадлагын туршид биднийг авч явах машиныг сонгоход маш хэцүү байсан. Учир нь түлшний хомсдол орон нутагт төдийгүй, нийслэлд газар авсан байсан юм. Тиймээс бидний сонголт А80 бензин хэрэглэдэг 1971 онд үйлдвэрлэсэн "орос ах" нарын хийсэн бидний хэлж заншснаар "ПААЗ" автобус байлаа. Дашрамд хэлэхэд автобусны жолооч Алтансүх ахад маш их баярласнаа 2 ангийн оюутнууд болон, багш нарынхаа зүгээс илэрхийлье. 
Хөдлөхийн өмнө. 2011.06.22 НШУС-ын оюутны дотуур байрны урд тал