Tuesday, May 31, 2011

Хайрт ээждээ болон энэ ертөнцийн бүх эхчүүдэд баярын мэнд хүргэе


Ээжээ Би Таньдаа Хайртай


Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон
Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ
Эх үрсийн баярын Мэндийг дэвшүүлье.

Friday, May 27, 2011

Политологи VIII

      Политологи гэхээр намайг улс төрийн ямар нэгэн судалгаа  бичих гэж байна гэж битгий андуураарай. Энэ бол Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, Улс төр судлалын тэнхим, Орчин үеийн улс төрийн судалгааны төвөөс эрхлэн гаргадаг "Политологи" сэтгүүлийн талаар юм.

Sunday, May 22, 2011

Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагын үндсэн тогтолцоонууд

2-р курсд байхдаа нэг ийм зүйл бичжээ.Алдаа оноо бас харагдаж л байна.Гэхдээ манай салбарын оюутнуудад хэрэгтэй байх гэдэг үүднээс орууллаа.
Оршил
          
           Улс орон, төр улсын гол шинж чанар юу вэ гэсэн асуултанд 18-р зууныг хүртэл газар нутагтай, ард түмэнтэй байх гэхчилэн хариулт өгсөөр ирсэн билээ. Харин анхны үндсэн хууль цагаачидаас бүрдсэн өөрийн гэсэн үндэстэн үгүй шинэхэн тивд бүрэлдэн тогтсон өвөрмөц хэв маяг, тогтолцоо бүхий улс болох Америкийн нэгдсэн улсад 1787 онд батласанаар дээрхи асуултын хариултад дахин нэг чухал шинж нэмэгдсэн юм. 1787 онд анхны үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөг хүртэл 200 гаруй жилийг элээжээ. Энэ олон жилийн хугацаанд үндсэн хууль өөрийн хэв шинжээр хөгжиж өнөөгийн байдлаар үндсэн хууль гэдэг нь улс орны тусгаар тогтнолын томоохон баталгаа болоод байна.

Thursday, May 19, 2011

90-ээд оныхон 3

90-ээд оныхон 1, 90-ээд оныхон 2 бичлэгүүдийн үргэлжлэл../
           
         Энэ тэнүүгээр гүйж харайж, тоглоом наадгай эргүүлж явсаар 8 нас хүрж сургуульд орох нас болжээ. Ер нь хаа байсан 8 нас хүрж зөнөснийхөө дараа сургуульд ордог социалист хэв маягийн хамгийн сүүлийн төлөөлөгч нар бол бид нар юм байгаан. 91, 92 оныхон бол биднээсээ туршлага судлаж тэгээд ч нийгэм нь өөрчлөгдөж 7 бүр цаашлаад 6 одоо бол 5 настай сургуульд ордог болжээ. Би бүр тод санандаг юм: Намайг 7 настай байхад 1997 оны намар 8 сарын сүүлээр байх ээж, аав 2 маань за миний хүү энэ жил сургуульд орох уу эсвэл цэцэрлэгтээ явахуу  гэхэд нь сургууль гэж айхтар зүйл санагдаж, нүдэнд цэцэрлэгийн өрөөстэй тоглоом харагдаад "цэцэрлэгтээ" явья гэсэн айхтар сонголт хийж билээ. Бидний үеийн 7 настнууд тоглоом наадгай эргүүлж, маамуу нааш ир, Жигмэд тогмид дуулж, Болжмор шүлгээ сүрхий нь аргагүй уншиж байхад одоогийн 7 настнууд бол орос, англи хэлээр чөлөөтэй ярилцаж аль хэдийн 2-р ангийн босгыг алхачихсан, юун Жигмэд Тогмид харин Lady Gaga, Bruno Mars, Justin Bieber-н дуунуудыг аялан, тэр ч битгий хэл хайр дурлалын нарийн төвөгтэй асуудлыг гадарладаг болчихсон байх юм. 
          Тэгээд л баахан зөнөг нөхдүүд сургуульд орох нь тэр. Биднийг яг сургуульд орж байсан 1998 онд анх одоогийн хэрэглэж байгаа A,B,C,D.F  гэсэн үнэлгээг хэрэглэж эхэлж байсан санагдана....
                                                                                                                 /үргэлжлэл бий.../

Tuesday, May 10, 2011

Memories of tale

 Өнгөрсөн Баасан гараг буюу V сарын 6-ны өдрийн C1-н "Их завсарлага"-аар миний найзын хамтлаг болох Memories of tale хамтлаг орлоо.

    Тоглолт 20 цагт эхэлсэн бөгөөд студийг аль хэдийнээ Memories of Tale хамтлагийн найз нөхөд, сонсогчид, амьд хөгжим сонирхогчид дүүргэсэн байлаа. Хамтлаг 2 жилийн өмнө анх Atlantic City нэртэйгээр байгуулагдаж жилийн өмнөөс нэрээ өөрчлөн одоогийн нэрийг авчээ. Хүмүүс Universe Best Songs 2010 наадамд орсноор нь сайн мэдэх байх. Хамтлаг дуучин Сайнаа, гоцлол гитарчин Чөөгий, Базз гитарчин /нэрийг нь мэдэхгүй Б.П/ , Бөмбөрчин..., мөн клауш Дөкө нарын бүрэлдэхүүнтэй.
Дуучин & Бөмбөрчин
Аргил гитарчин

      Тайзан дээр бөмбөр гитарууд бэлдсэн байсан бөгөөд хамгийн их сонирхол татсан зүйл нь клауш болон notebook  байрлуулсан байсан юм. Тоглолт хамтлагийнхны танилцуулгаар эхлэн хамгийн эхэнд явсан оршил аяз надад маш их таалагдсан юм. Ерөнхий уур амьсгал эхний аязнаас мэдрэгдсэн бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц шинэ дугаралтууд чихэнд таатай санагдав. Энэ үдшийн тоглолтын хөтөлбөр 2 хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт Чи, It's Okay зэрэг өөрийн хамтлагийн 7 дууг дуулсан харин 2 дахь хэсэгт Datarock. Red Hot Chilli Peppers, Whitest Boy Alive зэрэг хамтлагуудын дуунаас cover хийсэн. 
          Хамтлагийн гоцлол гитарчин Чөөгий миний 10 жилийн сургуулийн найз бөгөөд миний л хувьд гитарчин John Mayer гэж хэлмээр байна. 
гоцлол гитарчин
        Миний хувьд тоглолт нүд эрэмхийн зуур дууссан. Memories of Tale хамтлагийн зөөлөн, хэмнэлтэй хөгжим, шинэлэг чихэнд чимэгтэй дугаралтуудыг сонссоор цаг өнгөрснийг анзаарсангүй. Дуртай хамтлагуудын нэг болж байгаа Memories of Tale хамтлагийнхандаа болон найздаа цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Энэ хамтлаг Монгол залуусын чихийг чанартай хөгжмөөр баярлуулна гэдэгт итгэлтэй байна.
                                                                                                          Б.Пүрэвдагва

Monday, May 2, 2011

Японы парламент

          
     Засаглалын дундаас арай дөнгүүр нь ардчилал гэдэгтэй дэлхий нийт санал нэгдэж байна. Төлөөлөх ардчиллын гол хэлбэр бол парламент юм. Өнөөдөр дэлхий дээр оршиж байгаа 200 гаруй улсын дийлэнхи хувь нь ардчилсан улсууд байна. Ардчилсан орны үндсэн хуульд парламентыг төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон байдаг.Парламентат ёс нь дан ганц төлөөлөгчдийн байгууллага- институт гэсэн явцуу утгаас илүү өргөн, гүн гүнзгий агуулгатай, улс төрийн харилцааны нарийн төвөгтэй хэсгийг илэрхийлдэг.[1]