Wednesday, June 8, 2011

King's of Convenience

      Сонсдог хамтлагуудынхаа талаар өөрийн мэдэх хэмжээнд бичье гэж бодлоо. Нэг ёсондоо энэ сайхан хөгжмийг ганцаараа амиа бодож сонсоод байлгүйгээр  бусаддтай хуваалцахаар шийдлээ.

       King's of Convenience /KOC/ хамтлагийг миний хувьд 2005 оноос эхэлж мэднэ. Дөлгөөн намуухан хоолой, хөгжмийн сайхан зохицол, энгийн хэрнээ содон байдлаараа намайг татсан. 
        KOC бол Норвеги улсын Bergen хотоос гаралтай хамтлаг юм. Хамтлаг 2 норвеги залуугаас бүрддэг. Залуусын нэрийг Erlend Øye , Eirik Glambek Bøe гэдэг. /Норвеги нэрнүүд бичихэд их хэцүү байдаг юм байна/
         Дээрхи 2 залуу 2лаа өөрсдөө дуугаа зохиож, хөгжимдөж дуулцгаадаг. Хамтлаг хэрхэн байгуулагдсан нь их сонин.  Шуе, Вше хоёр 2лаа 1975 онд төрсөн бөгөөд 10 настай байхдаа манайхнаар бол газарзүйн олимпиадад орж байгаад танилцсан гэнэ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хамтдаа байгаа гэж хэлж болно. KOC бол тэдний анхны хамтлаг биш бөгөөд 15, 16 насандаа Шуе, Вше хоёр "Skog" гэдэг хамтлагт 2 найзтайгаа хамт тоглодог байжээ.
             Kings of Convenience /KOC/ нэртэй хамтлагийн түүх бол 1999 оноос KinderCore Label-тэй гэрээ хийснээр эхэлсэн билээ. 1999 оны зунаас европд болдог олон фестивалиудад өөрийн дууг дуулж олонд танигдаж эхэлжээ.



             Анхны цомог болох indie pop урсгалын Quite is the New Loud нэртэй цомгоо 2001 онд гаргасан юм. Миний хувьд хамгийн сайхан нэртэй цомог. Тус цомгийг Coldplay хамтлагийн продюсер болох Ken NIlson продюссерложээ. Энэ цомог маш амжилттай байж KOC-ыг европын хэмжээний хамтлаг болгосон юм.

             Нэг сонин зүйлийг хэлэхэд хамтлагийн гишүүн Шуе цөөхөн жил Берлинд амьдрахдаа нэгэн хамтлаг байгуулж өөрийн соло бүтээл хийсэн нь бидний сайн мэдэх Whitest boy Alive хамтлаг юм билээ. Тухайн үедээ Unrest Цомог нь бас л шуугиулсан даа.


             2004 онд KOC 2 дахь цомог болох Riot on an Empty  Street цомгоо гаргасан. Энэ цомогт манай монголд төдийгүй дэлхий нийтэд хийт сингл болсон I'd Rather Dance with you болон Misread, Know How зэрэг дуунууд багтсан бөгөөд дуучин Fiest-ын хоолойг энэ цомгоос сонсож болно. Миний хувьд KOC-г энэ 2 дахь цомгоос нь эхэлж мэднэ. 2005 онд Хай-Фай радиогоор KOC-ын дууг сонссоноос хойш дуртай хамтлагийн минт нэг болсон билээ. Дашрамд дурьдахад 2дахь цомгийн сингл болох I'd Rather Dance with you  дууны видео клип тухайн жилдээ MTV video awards-ын шилдэг клип болж байсан юм. Та бүхнийг энэ клипийг үзээрэй гэж хэлмээр байна. Энгийн хэрнээ өвөрмөц, сайхан уур амьсгалтай клип байгаа.

             KOC хамгийн сүүлд буюу 2009 оны намар Declaration of Independence нэртэй цомгоо гаргасан билээ. Mrs.Cold , Boat Behind зэрэг чихэр шиг сайхан дуунууд нь багтсан байгаа.

              Норвегоос гаралтай энэ авьяаслаг 2 залуу миний хувьд дуртай хамтлагуудын минь тоонд зүй ёсоор ордог. Та энэ хамтлагийг сонссоноор хөгжмийн сайхан зохицол, уянгалаг намуухан хоолойг мөн  скандинавын хойгоос үлээж байгаа намуухан салхинд жингүүдэн зогсож байгаатай адил амар амгалан мэдрэмжийг мэдрэх болно.
                                                             
                                                                                                                                      Б.Пүрэвдагва

6 comments:

  1. Huuy-Haay блог дээр нийтэлж болно шүү... Хэрвээ зөвшөөрч байгаа бол хэлээрэй.

    ReplyDelete
  2. Их гоё намуухан, уянгалаг. Гунигтай үед сонсохоор бүүр ч дажгүй шүү. Хүмүүс даанч мэдэдгүймаа

    ReplyDelete
  3. Odoo medlee. Namuuhan mortloo goy hemneltei duu bn. Cute song i think :)

    ReplyDelete
  4. mr.cold-r ni taniltssandaa saihan hamtlag :)

    ReplyDelete
  5. Яах аргаггүй сонсууштай хамтлаг. Нуль авъяас эдэг нь юм шиг байгаам. Сүүлийн цомгийг нь нэг их тогтож сонсоогүй юм байна. Declaration-ийг\
    Queit, Riot хоёр бол яах аргаггүй бриллиант цомгууд!
    Миний хамгийн дурладаг дуу нь Misread хэхэ,, Бороо ч юм уу цастайд цонхоорооо гадаад орчныг харанхуйяааа сонсоход уймарчааагаам дөөө ккк...
    Бас нөгөө Файсттай дуу гоё тээ.

    ReplyDelete