Friday, May 27, 2011

Политологи VIII

      Политологи гэхээр намайг улс төрийн ямар нэгэн судалгаа  бичих гэж байна гэж битгий андуураарай. Энэ бол Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, Улс төр судлалын тэнхим, Орчин үеийн улс төрийн судалгааны төвөөс эрхлэн гаргадаг "Политологи" сэтгүүлийн талаар юм.
      Намайг анх 2008 онд шинэхэн оюутан болон сургуульдаа орж байхад "Политологи V" гарж байсан санагдана. Анх Улс төрийн сэтгэлгээний багш доктор С.Базарпүрэв энэ сэтгүүлийг 1-р курсд байхад "энэ бол манай тэнхимээс эрхлэн гаргадаг, улс төрийн шинжлэх ухааны судалгааны бичиг юм. Энэ сэтгүүл бол та нарын бас нэг луужин юм шүү" гэж хэлж байж билээ.  Политологи гэдэг сэтгүүлийг анх нээж харахад мундаг том доктор профессоруудын бичсэн улс төрийн судалгааны өгүүллэгүүд орсон энэ сэтгүүл миний хувьд бол лам нарт судар байдаг бол харин монголын улс төр судлаачдын судар шиг санагдсан юм. 
      Тэр цагаас хойш Политологи VI, VII дугаарууд хэвлэгдсэн. Энэ сэтгүүл дээрхи олон өгүүллэгүүдийг ашиглаж бие даалт, курсын ажлуудаа хийж, мөн мэдлэгээ тэр хэмжээгээр тэлсэн.    

       2011 он.  Энэ сэтгүүлийн миний сэтгэгдэл дээрхи бүгд юм. Харин өөрийн бичсэн өгүүллэг хэвлэгдэн гарна гэж огтхон ч зүүдлээгүй явжээ. Нэг л өдөр тэнхимийн эрхлэгч дуудаж "Эрдэм шинжилгээний хуралд түрүүлсэн чиний илтгэл Политологи YIII дугаар дээр хэвлэгдэн гарна" гэж хэлэх нь тэр. Хүндэлж явдаг доктор, профессорууд, багш нар, судлаачдын өгүүллэгтэй хамт миний бичсэн өгүүллэг хэвлэгдэж, ялангуяа Политологи сэтгүүл дээр өгүүллэгээ оруулсан анхны оюутан болж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
           Өнөөдөр өөрийн бичсэн өгүүллэг орсон "улс төр судлаачийн судар"-аа гартаа барин сууж байна.  Юутай сайхан мэдрэмж вэ.....
                                                                                                       Б.Пүрэвдагва
         

5 comments:

  1. oguulleg bish oguulel shu dee ho

    ReplyDelete
  2. naad politologi der chin yamar hun avch nohoi shinshih yum bh bish bas taviulchih yum oldohgui chiniihiig taviulaa biz

    ReplyDelete