Monday, May 2, 2011

Японы парламент

          
     Засаглалын дундаас арай дөнгүүр нь ардчилал гэдэгтэй дэлхий нийт санал нэгдэж байна. Төлөөлөх ардчиллын гол хэлбэр бол парламент юм. Өнөөдөр дэлхий дээр оршиж байгаа 200 гаруй улсын дийлэнхи хувь нь ардчилсан улсууд байна. Ардчилсан орны үндсэн хуульд парламентыг төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон байдаг.Парламентат ёс нь дан ганц төлөөлөгчдийн байгууллага- институт гэсэн явцуу утгаас илүү өргөн, гүн гүнзгий агуулгатай, улс төрийн харилцааны нарийн төвөгтэй хэсгийг илэрхийлдэг.[1]  
            Япон бусад улсын мөн адил ардчилсан орон билээ.Төлөөллийн ардчилалтай бөгөөд үндсэн хуульт хаант засагатай орон юм. Мэйжийн шинэчлэлийн үед анхны бүх нийтийн сонгууль 1890 оны 7-р сарын 1-нд болж , харин анхны парламентийн хуралдаан нь тус оны 11-р сарын 29-нд нээгдэж байжээ.
            Японы төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага парламент-Диетийн талаар 1947 оны 5-р сарын  3-нд батлагдсан Японы үндсэн хуулийн IY бүлгийн 41-р зүйлд “Диет нь төрийн хууль тогтоох, төрийн засаглалын дээд байгууллага мөн” гэсэн байдаг. Японы парламент нь bicameral буюу 2 танхимтай. Диет нь дээд танхим буюу Зөвлөхүүдийн, доод танхим буюу Төлөөлөгчдийн гэсэн 2 танхимаас бүрдэнэ.
Төлөөлөгчдийн танхим
            Сюгын буюу Японы парламентын доод танхим нь 480 гишүүнтэй. 4 жилийн бүрэн эрхийн хугацаатай. Гэвч 4 жил хүрэхгүй тарах тохиолдолд ч бий. 300 гишүүнийг нэг мандаттай тойрогт, харин үлдсэн 180 гишүүнийг намын жагсаалтаар пропорциональ системээр сонгодог. Япон улсын 25 нас хүрсэн иргэн парламентын доод танхимд сонгогдох эрхтэй. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг сонгуулийн 130 тойргоос сонгодог бөгөөд тухайн тойрогт харъяалагдах хүн амын тооноос хамааран 2-6 гишүүнийг нэг тойргоос сонгодог байна. Доод танхим хугацаанаасаа өмнө тарвал дахин сонгууль явагддаг. Ихэнхи тохиолдолд ерөнхий сайд доод танхимыг хугацаанаас нь өмнө тарааж, дахин сонгууль явуулан өөрийн намын суудлыг нэмэгдүүлэх зорилт тавьдаг. Японы парламентын доод танхим нь үндсэн хуулиар заасан бүрэн эрхийн хугацаагаа дуусгах нь маш ховор. Дэлхийн 2-р дайнаас хойш (1976 онд) Японы парламентын доод танхим нь ганцхан удаа л бүрэн эрхийн хугацаагаа хуулинд заасны дагуу дуусгаж байжээ. 2009 оны 7 сарын 21-нд Японы парламентын доод танхимыг хугацаанаас нь өмнө тараах зарлигт Японы эзэн хаан гарын үсэг зуржээ. Ингээд ерөнхий сайд Таро Асо дахин парламентын сонгууль явуулах тов гаргажээ. 8 сарын 30-нд болсон сонгуульд эрх баригч Либерал ардчилсан нам ялагдаж, харин Ардчилсан нама ялалт байгуулсан юм. Парламентын доод танхимыг тараах болсон гол шалтгаан нь Токио хотын парламентад эрх баригч нам ялагдсанааас үүдэлтэй. Сүүлийн 44 жилд либерал ардчилсан нам ялагдсан нь энэ байлаа. Ингээд асуудал даамжирч парламентын доод танхимыг тараахад хүргэжээ.

Зөвлөхүүдийн танхим
Сангын буюу Зөвлөхүүдийн танхим 252 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь 6 жил байна. Нийт гишүүдийн 50 хувь тутмыг ротаци хийж гурван жил тутам сонгодог. Зөвлөхүүдийн танхимын 100 гишүүнийг бүх ард түмнээс, 152 гишүүнийг Японы 47 мужаас сонгодог. Япон улсын 30 нас хүрсэн иргэн дээд танхимд сонгогдох эрхтэй. Зөвлөхүүдийн танхимын үнсэн чиг үүрэг нь аливаа асуудалд зөвлөх явдал байдаг тул парламентын эцсийн шийдвэр гаргадаггүй.
Япон улсын 20 нас хүрсэн бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй. Дэлхийн II дайны дараа парламентад ёсонд шинээр нэвтэрсэн зүйл бол эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил сонгох, сонгогдох эрх эдлэх болсон явдал юм. Японы онцлогтой соёл, ёс заншилтай газар эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх өгсөн явдал нь ардчиллын томоохон үзүүлэлт болсон билээ.  Мөн дэлхийн II  дайны дараа парламентын дээд танхимыг доод танхимын нэгэн адил сонгодог болсон байна.
Өнөөдрийн байдлаар японы парламент дахь улс төрийн намуудын төлөөллийг аваад үзвэл:
POLITICAL GROUPS IN THE HOUSE
NUMBER OF MEMBERS
ABBREVIATION
The Democratic Party and The Shin-Ryokufukai
107 (20)
DP-SR
Liberal Democratic Party
83 (14)
LDP
New Komeito
19 (3)
NK
Your Party
11 (0)
YP
Japanese Communist Party
6 (2)
JCP
The Sunrise Party of Japan and New Renaissance Party
5 (1)
SPJ-NRP
Social Democratic Party
4 (1)
SDP
The People's New Party
3 (1)
PN
Independents
4 (2)
-
INCUMBENTS
242 (44)
-
Vacancies
0
-
MEMBERSHIP
242
-
 Японы парламент Диетэд улс төрийн нам, эвсэл холбоодоос сонгогдохоос гадна бие даан нэр дэвшигчид ч сонгогддог. Мөн сул чөлөөтэй суудал ч үлддэг байна.
Японы парламентын үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон 1947 оны 6-р сард батлагдсан “Төлөөлөгчдийн танхимын дүрэм”, 1949 оны 6-р сард батлагдсан “Зөвлөхүүдийн танхимын дүрэм” зэрэг эрх зүйн баримт бичгийн дагуу явагддаг байна.
Парламентын хоёр танхимын гишүүнээр нэгэн зэрэг сонгогдож болохгүй. Парламентын гишүүнийг хуралдааны үед хуульд зааснаас бусад тохиолдолд баривчлах, хорихыг хориглоно.
Парламентын танхим бүр гишүүний бүрэн эрхийг татгалзуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар шийдвэрлэнэ. Танхим бүрт нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь ирсэн тохиолдолд кворум бүрдсэнд тооцож, энгийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
Диет нь Японы эзэн хааны “Лүндэн”, сайд нарын танхимын “Зөвлөмж”-ийн дагуу явагддаг. Дээд, доод танхимын хуралдаан нь ээлжит, онцгой, тусгай гэсэн хэлбэрээр явагдана.
Парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хороод чухал үүрэг гүйцэтгэдэг. Хороодоор хуулийн төсөл, олон улсын гэрээ, иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал хүсэлтийг авч хэлэлцдэг. Танхимын дэгийн дагуу хорооны хурал хаалттай явагдана. Гэхдээ тухайн хорооны дарга зөвшөөрвөл сонин хэвлэл, радио, телевиз болон бусад мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид хорооны хуралдаанд байлцаж болно. Төлөөлөгчдийн танхим тус бүр 20-50 гишүүн бүхий 17 байнгын хороо ажилладаг. Харин Зөвлөхүүдийн танхимд тус бүр 10-45 гишүүн бүхий 17 байнгын хороо ажилладаг. Байнгын хорооны үйл ажиллагааны чиглэл Засгийн газрын яамдынхтай дүйцэн байдаг. Байнгын хороодын гол зорилго нь хууль гаргах үйл явцыг хянан хэлэлцэх явдал юм. Мөн гаргахаар төлөвлөсөн хууль болон бусад тусгай асуудлыг Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын нэг онцлог бол судалгааны хороодтой байдаг явдал юм. Эдгээр судалгааны хороо нь хуулийн төсөл, саналын талаар болон зарим онцгой асуудлаар урт хугацааны, олон талт, дэлгэрэнгүй судалгаа хийдэг. Эдгээрээс гадна Зөвлөхүүдийн танхимыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газар ба хуулийн товчоо ажилладаг.
Үндсэн хуулийн дагуу парламент нь улсын төсөв, санхүүг зохицуулах онцгой эрхтэй. Ээлжит хуралдаанаар хэлэлцдэг хамгийн чухал хуулийн төсөл бол дараа оны улсын төсөв байдаг. Улсын төсөв, олон улсын гэрээ, хэлэлцээрийн асуудлыг Төлөөлөгчдийн танхим эхэлж авч хэлэлцэх эрхтэй. Төслийн талаарх хоёр танхимын санал зөрсөн үед Төлөөлөгчдийн танхимын хэлэлцүүлгийн шийдвэрийг Зөвлөхүүдийн танхим 30 хоногийн дотор ахин хэлэлцэж, өмнөх байр сууриа хэвээр хадгалж үлдвэл Төлөөлөгчдийн танхимын шийдвэр парламентын шийдвэр болгодог.
Хуулийн төслийг парламентын 2 танхимаар дамжуулан хэлэлцэж баталдаг. Ингэхдээ тухайн хуулийн төслийг нэг танхимд таван өдрийн дотор багтаан хэлэлцэж, нөгөө танхимдаа өгөх журамтай. Парламентын 2 танхимын олонхийн саналыг харгалзан хуулийн төлсийг баталдаг боловч Төлөөлөгчдийн танхим голлох үүрэгтэй оролцдог.
Парламентын 2 танхимын хувьд Зөвлөхүүдийн танхимын бүрэлдэхүүн Төлөөлөгчдийн танхимтай харьцуулахад илүү тогтвортой буюу бүрэлдэхүүнээрээ огцордоггүй. Хэрэв Төлөөлөгчдийн танхим тарсан үед шаардлага гарвал Засгийн газар дээд танхимын онцгой хуралдааныг зарлан хуралдуулж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх олгодог байна. Энэ үед дээд танхим нь доод танхимын үүргийг түр гүйцэтгэнэ.
2 танхим засгийн газрын ерөнхий сайдыг томилдог бол Засгийн газар доод танхимыг зарлан хуралдуулах, тараах эрхтэй байдаг. Парламентын баталсан хуулиудыг Дээд шүүх хянан үзэж хэрэв Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл уг хуулийг хүчингүйд тооцно.
Улсыг удирдан захирах дээд удирдлага нь ерөнхий сайдын тэргүүлдэг засгийн газарт хадгалагдана. Бүх хуулиуд ерөнхий сайдын батламжилснаар хүчин төгөлдөр болно.Ерөнхий сайд болон төрийн сайдууд аль ч танхимын хуралд хуулийн төслийн талаар саналаа илэрхийлэхийн тулд сууж болно. Мөн хуулийн төслийн талаар засгийн газрын байр суурийг сонсохын тулд тэдгээрийг хуралдаанд байлцуулна.
Үндсэн хуульт хаант засагтай энэ улсын парламентын бүтэц тогтолцоо 100 жил ажиллахдаа өөрийн өнгө төрх, биелэлээ олон өвөрмөц хэв маягаар үйл ажиллагаагаа явуулсаар байна.



[1] Ж.Төртогтох, Дэлхийн улсуудын парламент, 7-р тал

1 comment:

  1. том тус боллоо шүү хө, баярлалаа найздаа!

    ReplyDelete