Thursday, May 19, 2011

90-ээд оныхон 3

90-ээд оныхон 1, 90-ээд оныхон 2 бичлэгүүдийн үргэлжлэл../
           
         Энэ тэнүүгээр гүйж харайж, тоглоом наадгай эргүүлж явсаар 8 нас хүрж сургуульд орох нас болжээ. Ер нь хаа байсан 8 нас хүрж зөнөснийхөө дараа сургуульд ордог социалист хэв маягийн хамгийн сүүлийн төлөөлөгч нар бол бид нар юм байгаан. 91, 92 оныхон бол биднээсээ туршлага судлаж тэгээд ч нийгэм нь өөрчлөгдөж 7 бүр цаашлаад 6 одоо бол 5 настай сургуульд ордог болжээ. Би бүр тод санандаг юм: Намайг 7 настай байхад 1997 оны намар 8 сарын сүүлээр байх ээж, аав 2 маань за миний хүү энэ жил сургуульд орох уу эсвэл цэцэрлэгтээ явахуу  гэхэд нь сургууль гэж айхтар зүйл санагдаж, нүдэнд цэцэрлэгийн өрөөстэй тоглоом харагдаад "цэцэрлэгтээ" явья гэсэн айхтар сонголт хийж билээ. Бидний үеийн 7 настнууд тоглоом наадгай эргүүлж, маамуу нааш ир, Жигмэд тогмид дуулж, Болжмор шүлгээ сүрхий нь аргагүй уншиж байхад одоогийн 7 настнууд бол орос, англи хэлээр чөлөөтэй ярилцаж аль хэдийн 2-р ангийн босгыг алхачихсан, юун Жигмэд Тогмид харин Lady Gaga, Bruno Mars, Justin Bieber-н дуунуудыг аялан, тэр ч битгий хэл хайр дурлалын нарийн төвөгтэй асуудлыг гадарладаг болчихсон байх юм. 
          Тэгээд л баахан зөнөг нөхдүүд сургуульд орох нь тэр. Биднийг яг сургуульд орж байсан 1998 онд анх одоогийн хэрэглэж байгаа A,B,C,D.F  гэсэн үнэлгээг хэрэглэж эхэлж байсан санагдана....
                                                                                                                 /үргэлжлэл бий.../

9 comments:

  1. Би чинь одоо 7той орлоо шүү дээ.

    ReplyDelete
  2. аа тэгвэл 97 оны намар их зөв сонголт хийжээ хө :)

    ReplyDelete
  3. би чинь уже уншаад сурцан, даже сургуульд орцон явлаашдээ. Хамшийн гол хүчин зүйл бол аав маань урдаас адидас цүнх авчраад тэгээд л сургуульд орох болсондоо. 97 оны хаврын цүнхэндээ гялаалаа

    ReplyDelete
  4. бидний үед нэг цүнх мэтийн юм л их нөлөө үзүүлж мотиваци өгдөг байлаа шүү дээ :)

    ReplyDelete
  5. a b c d гэсэн үнэлгээнүүд хэрэглэж эхэлж байхад сургуульд орж байсан юм байна. Энэ бичлэгийг уншсан чинь нэг сайхан дурсамжиндаа эргээд очих шиг боллоо. 1998-н оны 9.1-нд аавдаа хөтлүүлээд гадаа их усархаг намуухан бороо шаагиж байсан санагдана. Ийш тийшээ хархад бүгдэл шүхэртэй бас бүгдэл цэцэг барьсан алхаж байсан санагдана. Тэгээд Ханбүргэдэй их дэлгүүрийн урдуур зам гарж яваад ааваа багшдаа цэцэг барьж очидог юм биш үү. Цэцэг авийлдаа гэсэн чинь дуугардаггүй ээ. Цааш алхаж байсан чинь Ханбүргэдэйгийн цэцэг зарж байсан худалдагч нь гүйж ирээд зарахгүйээ зүгээр өгж байгаан гээд цэцэг өгч билээ. Аав ч инээгээд л тэгээд л цэцгээ барьсан бас нилээд норсон нөхөр 1-ийн б гэдэг ангид орж байсан санагдана .

    ReplyDelete
  6. хэхэхэ цэцгийн худалдагч чамайг сонсож л дээ :)

    ReplyDelete
  7. Би харин чамаас өөр байсан юм байна шүү... Ахтайгаа цуг сургуульд орно гэж аль 5 настайдаа уйлж байлаа. Даанч аав, ээж хоёр оруулаагүй юм. Тэгээд яг найман настай байхад сургуульд оруулсым байна. Хожим учрыг нь асуусан чинь эрт сургуульд орно гэдэг эрт л амьдралд хөл тавихын нэр, эмэгтэй хүн эцэг эхдээ эрхлэх нас нь удаан л байсан нь дээр гэж нухацтай хэлж билээ, хэхэ... Одоо бодоход ээж, аав хоёрын зөв байж шүү...

    ReplyDelete
  8. @Huln Аав ээж нь ухаантай улс юм."Охин үрээ хайрла" гэж шүлэг байдаг.Энэ шүлгийг угшаад мундаг бичсэн шүлэг юм гэж бодож явдаг байлаа..харин огт тийм биш эцэг эхчүүд минь гайхалтай юм

    ReplyDelete
  9. хавар нь бэлтгэл гэж нэг хэсэг курсд явдаг байлаа ш дээ.. цаа чинь ээжийнхээ жижиг арьсан цүнхэнд 2 3 дэвтэр пинал дүүрэн бал харандаагаа чихэж аваад л чухам өмсөх дуртай плажаа өмсөөд л явдаг байлаа шүү дээ.. 1р ангид ороод юун тэр плаж млаж өмсөх, үс мүсээ задлах, тэгвэл ёстой алуулий ш дээ, багшийн укасканаас их л айдаг байлаа, муу балайр мод хэхэ..
    Багадаа их том биетэй байсан гэсэн, үеийнхнээсээ их өндөрөөө, тэгээд л 7 нас хүрвүү гүү юу шууд л сургуульд оруулсан гэсэн дээ

    ReplyDelete