Sunday, January 16, 2011

90-д оныхон 2

    
               Зах зээл нэвтэрч энд тэндгүй ТҮЦ. 10, 20 төгрөг олдсонч юм юм нүд эрээлжилтэл өрсөн амбаарруу бариад гүйнэдээ. Ер нь ТҮЦ бидний үеийхнийг тоонд яггүй сайн болгосон байх. 100 төгрөгөнд ТҮЦ-нээс адаглаад
1. 5-ын гаа 1 ширхэг
2. 20-н чавга 1 ширхэг
3.10-н шивээстэй бохь нэгийг,
4. чавх хийх резин 1-г 5 төгрөгөөр,
5. 20 төгрөгөнд 1 ширхэг  барбарис,
        гээд нийт 5 нэр төрлийн юм аваад цаана нь 40-өөд төгрөгний хариулт аваад хармаандаа хийчихнэ. Ихэнхи хүүхдүүдийн ах эгч нь ганзаганд явдаг учир сардаа ямар ч байсан нэг удаа Кола, Пепси, Фантаний амтыг мэдрэхтэйгээ. 96, 97 он хүртэл энэ байдал үргэлжилж 98 оноос хойш нийтээрээ байдал арай дээрдсэн байх.
       Урд хөршөөс тоглоом гэдэг янз бүрээр орж ирж боломжтой эцэг эхтэй хүүхдүүд урьд өмнө нь үзэгдэж харагдаагүй хачин сайхан тоглоомоор тоглох болов. Ер нь нийтийн жишигт бол 10 хүртэлх насны 90-д оны охид "чиртаа", "дээс", "резин" тэгээд ер нь бол ээж, эгчийнхээ дууссан косметик, уруулын будаг, пудр, "шампоон"-ны саваар тоглоно. Намайг цэцэрлэгт байхад манай цэцэрлэгийн багш бид нарт гэрээсээ дууссан гоё чамин савнуудыг цэцэрлэгийнхээ тоглоомын "сан"-д хандивлахыг уриалдаг байсныг сайн санаж байна. Харин хөвгүүдийн дунд бол бөглөө эд моданд орж байсан үе. Гудамж метрлэж бөглөө түүж гараа цохин байн нүдэж гардаг байлаа. Тэгээд бие биенээ "хомбож" гарнадаа. Бас бөглөөндөө нэр өгдөг. Надад лав "нисдэг таваг", "тогоот" гэсэн нэртэй сайн бөглөөнүүд байсан. Тухайн үедээ хамгийн үнэтэй 1 ширхэг нь 5с 10 ширхэг жирийн бөглөөнөөс сольдог бөглөө бол Витафит-н цагаан өнгөтэй дээрээ шувуутай бөглөө бас "Каарлзбехг", "Хайникен" зэрэг пивонуудын бөглөө байсан санагдана. Хөвгүүд бөглөөнөөс цаашаа хөгжиж сүүлдээ  "мортал" гэдэг бөөрөнхий кардонан цаасан юмаар тоглодог болов. Нас 7,8 нас шүргэх эргэмд нөгөө мортал дээр байдаг баатаруудаараа "Sega" гэдэг ач буянтай юмны хэрэгээр зурагтан дээрээ зодолдуулдаг болов. Саб Зиироо, Сооний, Жаагс гээд л...Баатар болгон "коомби" хийдэг кодтой бөгөөд тэрийг нь цээжлэхийн тулд "Sega"-гүй мань мэтийн нөхдүүд картонон цаасаар "Sega"-ны гар хийж хиймэл гаран дээрээ" XZZXYZZ дээшээ доошоо Z"  гээд давттагн байлаа. Бодвол найзуудтайгаа хийх тулаанд бэлтгэж байгаа нь тэр байх. Энэ хүүхдүүдийн "дон"-г мэдсэн "зах зээл"-чид байр болгоны подваль, хонгилд "Sega"-ны газруудыг нээж эхлэв...
                                    үргэлжлэл бий...

8 comments:

  1. Killer gj neg ym bsn, bas Nintendo gj neg ym garch irsen gd zondo shn yms bsaan bsn.

    ReplyDelete
  2. нүдэнд харагдтал бичсэн байна шүү

    ReplyDelete
  3. "Цэргийн ногоон" нэртэй хамгийн хямд бөглөө санаанд бууж байна. Бас эрэгтэй хүүхдүүд үрлэн сумтай буугаар их тоглодог байсан санагдана. Нэг хүүхдэд хүзүүндээ үрлэн сумаар буудуулж уйлж байсан нь санаанд тод үлдчихэж.
    Сайхан болжээ, үргэлжлүүлээрэй...

    ReplyDelete
  4. Хэхэхэ хөгжилтэй сайхан байнөө Миний хувьд бол цусаар шээтлээ тэвэгддэг байлаашд ид үедээ 50 Монголыг түүртэхгүй 5 салтааг алдахгүй хийдэг байсан

    ReplyDelete
  5. Пээжүүний бөглөө хамгийн хөгийн нь, заримдаа оролцуулдаггүй байлаашд хаха

    ReplyDelete
  6. хэхэ, яг тийн 98 99 онд ёстой ид морталдаж явлаа ш дээ, Сони Шинээ гээдл.. би дээс биш бөглөө тоглохдоо сайн байсан санагдаж байна.

    ReplyDelete