Wednesday, November 10, 2010

С.Зориг сангийн тэтгэлэгт хөтөлбөрт өгсөн Эссэ


Шинээр оюутан болсон залуусд аливаа тэтгэлэгт хөтөлбөрт оролцоход нь хэрэг болох боловуу гэсэн үүднээс энэ эссэ-г орууллаа

Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд
        
         “Өрсөлдөөн” бий болох амин чухал зүйл бол өрсөлдөх шалтгаан. Шалтгаан олон янз хаан ширээний төлөөх, албан тушаалын төлөөх, үзэсгэлэнт бүсгүйн төлөөх, алдар нэрийн төлөөх гэх мэт. Гагцхүү нэг зүйлийг шалтгаан өөртөө агуулж байдаг. Тэр нь хүний хүсэл сонирхол, нөгөө талаар хүний хэрэгцээ гэж  хэлж болох юм.
    Тэгэхээр надад “Тэтгэлэгт хөтөлбөр”-т өрсөлдөх “шалтгаан” бий. Энэ миний давуу тал. (Би сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх  шаардлагатай!)
      Өөрийгөө хөгжүүлэх эрэл хайгуул, хичээл зүтгэл, мэдэх-сэтгэх, сурч боловсрох...Оюутан гэдэг “оюунтан” гэдэг үгнээс үүсэлтэй. Дээрхи чанарыг хадгалсан хүнийг л оюутан гэнэ. Би “оюутан” гэж өөрийгөө хэний ч өмнө хэлж чадна. Энэ миний давуу тал.
     Эцэг эх маань зурагтаар мэдээ үзэж байгаад “Ээ хайран залуу, Даанч яав!” гэж халаглах нь сонсогдов. Цочиж гайхсан балчир би зурагт тийш хартал “Ардчиллын алтан хараацай, улс төрийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт ...” гэх хоолой нь танил нэвтрүүлэгч шуурхай мэдээ хийж байх нь тэр...Энэ үед би 1-р ангид орсон шинэхэн сурагч байлаа. Хэнийг? хэн? Яагаад? Яах гэж? 1998.10.02
      2000 онд “сонгууль” гэж нэртэй нийтийг хамарсан сүртэй   зүйл болов? Бүх томчууд түүний талаар янз бүрийн зүйл ярьцгааж байлаа. МАХН олонхи болж, сөрөг хүчингүй боллоо. Ирэх 4 жил амьдрал өөрчлөгдөхгүй гэж байхад зарим нь зөв зүйтэй, одоо амьдрал сайжрах нь гэх зэргээр ярьж байлаа. 10 настай би бодохдоо : Сонгууль гэж юу юум бол? Бэрд төрүүлж хүмүүсийн хүслийг биелүүлдэг юм болов уу? Сонгууль бидний амьдралд тийм хэрэгтэй зүйл үү? гэж өөрөөсөө асуув.
     2008 он. Удаахи сонгууль болов. Энэ удаагийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хүмүүс МАХН-н төв байрны өмнө эсэргүүцлээ илэрхийлэхээр ирсэн байв. Гэвч энэ байдал нь даймжирч урьд өмнө харж байгаагүй айхтар үйл явдал Монголд маань болж байгааг хараад их айж балмагдаж билээ. Нөгөөх л сонгууль гэдэг зүйлийн үр дүн бүр хүний амь насанд хүрдгийг харлаа. Яагаад бас яагаад?
    С. Зориг агсны улс төрийн аллага гарснаас хойш дээрхи асуултуудын хариултыг олохын тулд хүмүүсээс асууж сураглаж, телевизийн мэдээллийн хөтөлбөр үзэж, өдөр дутмын сонинг тогтмол уншдаг болов. Хэдий асуултуудынхаа хариуг бүрэн олж чадаагүй ч мэдэхийг хүссэн бүх асуулт зөвхөн нэг зүйлийн хүрээнд байгааг олж мэдэв. Тэр зүйл бол “Улс төр” байлаа. Балчир наснаас мэдэхийг хүссэн асуултууд намайг Улс төр, Улс төрийн шинжлэх ухаантай холбосон юм.
   Бидний монголын улс төрийн орчин ямар байгааг бид мэдэж байгаа. Алдаатай, гажуудалтай, эрүүл биш гэсэн үгнүүд тохирно. Балчир хүүхдийн сэтгэхүйд хүртэл дээрхи байдлаар буужээ.
    Энэ гажуудсан байдлыг тоншуул ой модыг өт хорхойноос нь ангижруулдагтай адил улс төр судлаачид монголын улс төрийн орчинг зөв гольдролд нь оруулах ёстой. Учир нь тэд улс төр гэж юу болохыг мэддэг.
    Миний эзэмшиж буй мэргэжил улс төр судлаач. Энэ миний давуу тал.

   Эцэст нь хэлэхэд монголд 170 гаруй мянган оюутан сурдаг. Эдгээр оюутнуудтай би энэ тэтгэлэгт өрсөлдөж байна гэж ойлгож байгаа. Тийм учир би эдгээр оюутнуудаас гадаад хэлний мэдлэгээрээ, сэтгэн бодох чадвараараа энэ тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх давуу талтай гэж бичих нь утгагүй санагдав. Учир нь энэ бол оюутан болгонд байдаг байх ёстой зүйл учир.
   Энэ тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу тал бол ерөнхийлөн хэлэхэд дээр бичсэн гурван зүйл юм.
    Би алс хол газар очихоор зорчиж яваа зорчигч. Энэ цаг үест ч тэр алс хол газар руугаа аялаж байна. Хүн л болсон хойно алс холын замд ядарна, туйлдана. Энэ тэтгэлэгт хөтөлбөр бол тэр алс холын замын нэг хэсэг замыг туулахад надад эрч хүч, бяр чадал өгөх амин дэм юм.

9 comments:

  1. Миний бодлоор "Маш сайн" бичсэн байна.
    Тэтгэлэгт тэнцсэнд чинь дахин баяр хүргэе.

    ReplyDelete
  2. Neeree sain esse bolson baina shuu.Bayar hurgie, Purevee. Chinii amjiltaar baharhaj baina shuu minii naiz. Davuu taluudaa ulam hugjuulj, tsaashid tom tom amjiltuudiin ezen bolooroi...

    ReplyDelete
  3. танаас асууж лавлах юм байна аа. холбоо барих мэйлээ үлдээгээч

    ReplyDelete
  4. mash ih bayrlalaa

    ReplyDelete
  5. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete