Tuesday, November 2, 2010

Глобальчлал хэмээх ойлголт


         Өмнөх өгүүллэгийн шүүмжээс улбаалан Глобальчлал гэж яг юу вэ гэдгийг тодруулах шаардлага гарлаа. Миний бие яг жилийн өмнө Глобальчлалын талаар хэдэн ном харж доорхи бичвэрийг бичсэн байх юм. Энэ бичвэр зарим хүмүүсийн асуултад хариулт болж болох юм.
      Глобальчлал хэмээх ойлголт нь компьютер, принтер, мэдээллийн технологийн нэгэн адил тийм хурдацтайгаар шинжлэх ухааны төдийгүй бидний өдөр тутмын ярианы хэллэг болон дэлгэрч байна. Хэдийгээр глобальчлалын тухай олон ном зохиол хэвлэгдэн гарч байгаа боловч \европын энэ асуудлыг судлагч хамгийн нэр хүндтэй эрдэмтэн Ульбрихт Бекийн хэлснээр “глобальчлал нь сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хамгийн их хэрэглэгдэж байгаа үг болжээ.\ утга агуулга нь тэр бүр тодорхой бус, ойлгомжгүй нэр томъёо байгаа юм. Ямартаа ч Globus буюу дэлхий бөмбөрцөг гэсэн үгнээс гаралтай.
        Глобальчлалыг орчин үеийн эдийн засаг, улс төрийн хөгжил, экологийн тэнцвэрт  байдлыг хангах тодорхойлогч хүчин зүйл төдийгүй хүн төрөлхтний хөгжлийн аюул заналыг бүрдүүлэгч хэмээн үзэж байна. Глобальчлал бол янз бүрийн олон тооны үр дагавар бүхий нэлээд зөрчилтэй явц болохыг эдүгээ бараг хүн бүр мэдрэх болов. НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан “ Глобальчлалын үр ашиг эдийн засгийн илүү хурдан өсөлт,амьдралын илүү өндөр түвшин, шинэ боломж гэдэг нь мэдээж. Гэвч энэхүү үр ашиг нь хамгийн тэгш бус хуваарилагдаж байгаа учраас одоо ч таагүй хандаж байна”[1] гэж анхааруулсан байдаг. Үнэндээ ч даяаршлын тэгш бус байдал ба түүний муу жолоодогдож буй тал нь хэн бүхний сэтгэлийг хамгийн их зовоосон хоёр үзүүлэлт юм. Глобальчлал буюу монгол хэлд хөрвүүлвэл даяарчлал нийт улс орон, бүс нутагт бүх чиглэлээр адил бус илэрч дэлгэрч байгаа нь ч дээрхийг гэрчилнэ.
       Глобальчлал бол угтаа барууны гаралтай геополитикийн нэгэн үзэл баримтлал. Дэлхий дээр тээвэр холбооны үнэ асар хямдарснаар нэгдүгээрт улс гүрнүүдийн хооронд хиймлээр бий болсон хил заагийг худалдаа наймаа, үйлчилгээ, мөнгө, санхүү, мэдлэг, технологи зэрэгт нээн өгснөөр дэлхийн улс гүрнүүд болон хувь хүмүүс хоорондоо илүү их ойртож байгаа интеграцчлалыг ойлгож байна. Эдүгээ глобальчлалын тухай үзэл санаа нэгдмэл мэтээр ажиглагддаг боловч  онолын түвшинд цөөнгүй тооны зөрүүтэй ойлголт байдаг. Эдгээр ойлголтуудыг явцуу ба өргөн хүрээний тодорхойлолт хэмээн ангилж болно.
        Явцуу тодорхойлолтоор, глобальчлал нь зөвхөн дэлхийн эдийн засгийн нягтралын илрэл ба цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөлөлд байдаг, тодорхой давтамжтай үзэгдэл юм. Энэхүү ойлголтоор, глобальчлал нь хөрөнгө санхүүгийн чөлөөт урсгал, түүнээс улбаалах мөн түүнийг нөхцөлдүүлэх мэдээллийн чөлөөт урсгал, эдгээрээс шууд хамаарах үнэт зүйлсийн харилцан нэвтрэлцэл гэсэн гурван хэсгээс бүрдэх аж. Өөрөөр хэлбэл явцуу утгаар глобальчлал нь ертөнцийг үзэх илүү реалист дүр зураг дээр тулгуурлах ба тэр нь:
1.    Хүн төрөлхтний өмнө тавигдаж буй нийтлэг бололцоо
2.    Тулгарч буй нийтлэг сорилт
3.    Тэдгээрийг шийдэх нийтлэг арга замын эрэлхйилэл мөн.
      Харин өргөн хүрээний тодорхойлолтыг харгалзан үзвээс, улс төрийн дэглэмийн ижилсэл (тухайлбал, ардчиллын үнэт зүйлсийн зайлшгүй тархалт), боловсрол, хөдөлмөр, эрүүл мэнд, хүнсний зэрэг нийгмийн амьдралын социал хүрээн дэх стандартуудын ижилсэл, хил хязгаар, бүрэн эрхт байдлын аажмын уусалт (эдгээр нь аажмаар алга болох үзэгдэл), цаашилбал угсаатны конвергенц зэргийг хүртэл хамаатуулан ойлгож болно. Үнэт зүйлийн хүрээнд явцуу тодорхойлолтоор харилцан нэвтрэлцлийг ойлгодог бол өргөн тодорхойлолтоор харилцан уусалтыг ойлгодгоороо онцлог ажээ. Өөрөөр хэлбэл, өргөн утгаараа даяаршил нь ертөнцийг үзэх идеалист дүр зураг дээр тулгуурлах ба тэр нь :
1.    Хүн төрөлхтний нийтлэг сайн сайхны тухай үзэл санаа
2.    Мөн нийтлэг зорилт
3.    Тэдгээрт хүрэх арга замын эрэлхийлэл юм.
        Глобальчлалын тухай ойлголт нь өнөөдөр гарч ирж буй цоо шинэ зүйл биш бөгөөд энэ нь хөгжилийн үйл явц гэж үздэг. Энэ утгаараа бүр 19-р зууны үе, түүнээс өмнө ч олон улсын түвшинд худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлахад чиглэгдсэн дэлхий дахины чиг хандлага байсан.[2] Гэсэн хэдий ч өнөөдөр нийтээрээ бүрэн глобальчлагдсан эдийн засагт хүрэх яагаа ч үгүй байна. Түүхийн урт хугацаанд глобальчлалын чиг хандлага хэд хэдэн үе шатыг дамжин давалгаалан хөгжиж иржээ. Түүхийн энэхүү давалгаанууд нь өөр өөрийн өвөрмөц онцлог цар хүрээ, агуулгатай байсан байна.
      Глобальчлалын анхны давалгаа нь 17-18-р зууны үеийн жижиг худалдаачид ойрхи Дорнодоос алт, мөнгө, Энэтхэг, Хятадын хойгоос халуун ногоо, торго бөс даавууг Европод борлуулж, ажиллах хүчийг Африк тивээс хойд Америкт аваачих замаар хөгжжээ. Ийнхүү үйлдвэрлэлийн түүхий эд, ажиллах хүч дутагдалтай Европ тив нь Ази, Африк, Латин, Америкийн орнуудыг колоничлох болсон байна. Английн эдийн засагч Адам Смит, Давид Рикардо нар либерал эдийн засгийн онол болон харьцангуй давуу талын онол зэргийг хөгжүүлснээр олон улсын худалдаа улам өргөжин хөгжих орчин бүрдсэн.
      Глобальчлалын дараагийн давалгаа нь дэлхийн 2-р дайны дараа эхэлсэн гэж үздэг. Дэлхийн улс орнуудын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, эдийн засаг, олон улсын худалдааг дэмжих таатай орчинг бүрдүүлэх үүрэг бүхий олон улсын байгууллагууд болох Дэлхийн банк, Олон улсын Валютын Сан, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага байгуулагдан идэвхитэй ажиллаж эхэлсэн. Түүнчлэн Олон Улсын Банк, санхүүгийн зах зээл, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа улам хөгжиж, баруун европ, хойд Америк, Японд хөдөлмөрийн бүтээмжийн үсрэнгүй өсөлт гарсан
     Орчин үеийн глобальчлалын давалгаа нь 1980-д оны эхээр гараагаа авсан гэж үздэг. Эрчим хүчний хямрал, социалист системийн задрал болон мэдээлэл харилцааны салбарт гарсан технологийн ололт, шууд хөрөнгө оруулалтын өсөлт зэрэг нь энэ үеийн онцлог болж байна. Энэхүү үйл явц нь хөгжиж буй Хятад, Энэтхэг, Вьетнам, Тайланд, Уганда зэрэг орнуудад хөгжлийн нааштай үр дагаврыг авчирч, мүн амыг ядуурлаас гарахад чухал нөлөө үзүүлэх боллоо.
      Глобальчлал бол эдийн засаг, санхүү, улс төр, захиргаа, соёл, эрх зүйн гэсэн өргөн хүрээг хамарсан олон талт үйл явц юм. Глобальчлал нь хотжилт, суурин амьдралын хэв, маяг, эдийн засаг дахь либералчлал, ардчилал, технологийн хурдтай өөрчлөлт, хүн амын өсөлт зэрэг бүтцийн өөрчлөлтүүд эрчимтэй явагдах орчин болж байна. (Хүснэгт үзнэ үү)[3]
Глобальчлал
Глобальчлал нь анхнаасаа эдийн засгийн үйл явц боловч, экологи, улс төр, захиргаа, соёл, эрх зүйн гэсэн хүрээнүүдийг хамарсан олон талт үйл явц болж, олон улсын болон улс хоорондын түвшинд өргөжиж байна.
Хот суурин амьдралын хэв маяг
 Том хотууд, суурин газруудын эдийн засаг, улс төрийн эрх мэдэл улам нэмэгдэх боллоо. Хотжих үйл явц нь 2025 оны түвшинд дэлхийн хүн амын гуравны хоёрыг хамрах төлөвтэй байна.
Либеральчлал
Зах зээл өргөжиж, эдийн засаг улам нээлттэй болж байна.Хорин жилийн өмнө 2,9 тэрбум хүн зах зээлийн эдийн засгийн харилцаанд амьдарч байсан бол өнөөдөр түүнд 6 тэрбум хүн хамрагдах болжээ.
Ардчилал
Ардчилал өргөжих тусам, улс төрийн үйл явц улам нээлттэй болж байна. Ардчилсан чиг хандлагатай орнуудын эзлэх хувь 1974 онд 61 хувь болж өссөн байна. Үндэсний тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход иргэний нийгмийн үүрэг улам өсөн нэмэгдэх болов.
Технологийн хурдацтай өөрчлөлт
Мэдээлэл харилцаа, био бичил технологийн болон сансрын технологийн асар хурдацтай өөрчлөлт нь нийгэм эдийн засгийн хэмжээлшгүй чадавхи, урьдчилан таамаглах аргагүй сорилтыг бий болгож байна.
Хүн ам зүйн өөрчлөлт
Дэлхийн хүн амын өсөлт аажмаар буурч байгаа хэдий ч манай гариг дээр 6 тэрбум хүн амьдарч байна. 2025 он гэхэд энэ тоо 7,5 тэрбум болж өсөх таамаглал бий. Дэлхийн хүн амын хөгшрөлт эрчимтэй явагдаж байна.

4 comments:

  1. бас л сайхан бичиж байгаам шүү хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. САЙН ӨДРӨӨ
      Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


      ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
      Нэр......
      Дунд нэр .....
      2) Хүйс: .........
      3) Зээлийн хэмжээ: .........
      4) Зээлийн хугацаа: .........
      5) Улс: .........
      6) Гэрийн хаяг: .........
      7) Гар утасны дугаар: .........
      8) Имэйл хаяг ..........
      9) Сарын орлого: .....................
      10) Мэргэжил: ...........................
      11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
      Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
      Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com

      Delete
  2. одоо буцаад харахад бас л түүхий л харагдаж байна..гэхдээ Глобальчлалын талаар ерөнхий ойлголт өгчих байх

    ReplyDelete
  3. эргээд хархад тийм байдаг, харин ойлголтгүй мэдлэг байхгүй хүмүүст нь арай өөр байха хэхэ

    ReplyDelete